АХБ Засгийн газрыг дэмжиж, 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл батлав

Хуучирсан мэдээ: 2021.03.31-нд нийтлэгдсэн

АХБ Засгийн газрыг дэмжиж, 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл батлав

АХБ Засгийн газрыг дэмжиж, 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл батлав

Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг бэхжүүлж, цар тахлын эсрэг авах Засгийн газрын хариу арга хэмжээг дэмжих зорилгоор 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл баталсан байна.

Төслийн хүрээнд эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг бэхжүүлэх, чухал шаардлагатай эм, хэрэгслийн нөөцийг хангах болон эмнэлгүүдийн бие даасан байдал, засаглалыг сайжруулах зэрэг чиглэлд анхаарч ажиллах аж. Мөн Засгийн газрын тооцоогоор Монгол Улсын нийт хүн амын 60 орчим хувь нь халдвар авах өндөр эрсдэлтэй байгааг дурджээ.

Монгол Улсын нийт эмийн 10.1 хувь нь стандартын шаардлага хангаагүй, 4.3 хувь нь бүртгэлгүй, 0.8 хувь нь хуурамч гэсэн үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэх улсуудын нэг болсон байна.

АХБ 1997 оноос хойш Монгол Улсын Засгийн газартай хамтран хот, суурин газрыг хөгжүүлж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэн, мөн хотуудыг эдийн засгийн төрөлжилт, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх гол өдөөгч хүч болгон хөгжүүлэх зорилгоор хот байгуулалт, нийтийн аж ахуйн үйлчилгээний цар хүрээг өргөжүүлж, чанар, найдвартай байдлыг сайжруулахад чиглэсэн шийдлүүдийг эрэлхийлж, санхүүжүүлж ирсэн.

Азийн Хөгжлийн Банк (АХБ) өнгөрсөн оны тавдугаар сард шинэ төрлийн Covid-19-өөр үүсгэгдсэн цар тахлын эрүүл мэндийн салбар болон эдийн засагт үзүүлж буй ноцтой сөрөг нөлөөг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газарт 100 сая ам.долларын зээл олгохоор шийдвэрлэж байсан билээ.

Тус банкны ерөнхийлөгч Масацугу Асакава “Covid-19-ийн тохиолдлыг цөөн тоонд, үр дүнтэй хязгаарлаж байгаа Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг сайшааж байна” хэмээн мэдэгдсэн. Мөн тэрбээр “Цар тахлаас үүдсэн хямралын эдийн засагт учруулах сөрөг үр дагавар үлэмж их, нийгмийн эрүүл мэндийн эрсдэл өндөр хэвээр байна.

Иймд АХБ-ны энэхүү дэмжлэг нь хүн амын эмзэг бүлэг болон аж ахуй нэгжүүдэд үзүүлэх нэн чухал тусламж дэмжлэгийг санхүүжүүлэх, эдийн засагт цар тахлын үзүүлэх сөрөг нөлөөг зөөлрүүлэх, эрүүл мэндийн салбар, нийгмийн хамгааллын чиглэлд үүсээд буй санхүүгийн хэрэгцээ шаардлагыг хангах Засгийн газрын үйл ажиллагаанд чухал дэмжлэг болно” хэмээн онцлон тэмдэглэж байв.

Эх сурвалж: ADB

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж