"Монгол орны хөгжлийг жолоодогч улс төрийн хүчин байхын төлөө зүтгэнэ"

Хуучирсан мэдээ: 2021.03.31-нд нийтлэгдсэн

"Монгол орны хөгжлийг жолоодогч улс төрийн хүчин байхын төлөө зүтгэнэ"

"Монгол орны хөгжлийг жолоодогч улс төрийн хүчин байхын төлөө зүтгэнэ"

Ардчилсан Намын даргын цахим сонгууль “С.Эрдэнийн”, “Ц.Тувааны” гэх тодотголтойгоор өнгөрсөн долоо хоногт хоёр талд явагдаж дууссан билээ. “Ц.Туваан"-ы Ардчилсан Намын даргыг сонгох сонгуульд нийт сонгогчдын 53.5 хувь буюу 41199 хүний саналаар нэр дэвшигч Одонгийн Цогтгэрэл ялалт байгуулсан юм. Харин “С.Эрдэнийн” АН-ын Дотоод сонгуулийн хорооноос цахим сонгуульд нэр дэвшигч М.Тулгат 2134.01 оноогоор ялалт байгуулсан гэдгийг мэдээлсэн. Ийнхүү АН-ын даргын цахим сонгуульд ялалт байгуулсан М.Тулгатад өнөөдөр /2021.03.31/ АН-ын удирдлагууд батламж гардууллаа.

Энэ үеэр АН-ын дарга асан С.Эрдэнэ “Ардчилсан нам дотоод сонгуулиа зохион байгуулж, амжилттай дууссан. Цахим санал хураалт Монголын улс төрд нэгэн шинэ хуудсыг авч ирж өгсөн. Цаашид Ардчилсан нам цахим нам болохыг төлөө ажиллана. Санхүү зардлын хувьд ч арав дахин зөрүүтэй, үйл явдлын өрнөлөөр цахим сонгуульд ямар нэгэн булхай, луйвар, хэл ам гараагүй. Цаасан хэлбэрээр санал хураасан талд маш их хэмжээний мөнгө тараасан, луйвар хийсэн, цаг нааш цааш болсон зэрэг маш олон гишүүдийн зүгээс гомдлууд ирсэн. Энэ бүхэнд цэг тавих цаг болсон.

Удахгүй АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдана. Энэ үеэр АН-ын Их хурлын товыг зарлана. Ийнхүү намын их хурал хуралдаж АН-ын үндсэн дүрэмлд заасны дагуу шинэ дарга М.Тулгатыг батламжилж, Улсын дээд шүүхэд өргөн барина. М.Тулгат нь улс төрийн багагүй туршлагыг хуримтлуулсан, боловсрол мэдлэгтэй залуу. Цаашид АН-ын агуу үйл хэргийг үргэлжлүүлэн ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна” гэсэн юм.

АН-ын даргад шинээр томилогдож буй М.Тулгат “Энэ удаагийн манай намын даргын сунгаа амаргүй нөхцөл байдалд боллоо. Гэсэн хэдий ч намын даргын сунгааг дэмжин ажилласан нийт намын гишүүддээ баярлалаа. Энэ сонгуулиар ямар нэгэн гомдол, маргаан зөрчилгүйгээр болж дууслаа. Мөн цахим технологийг ашиглаж зохион байгуулсан учраас маш цэвэр болсон. Нийт Ардчилсан намын гишүүд сонгогчид, үе үеийн намын удирдлагууддаа талархал илэрхийлэхийн зэрэгцээ АН-ын цаашдын хүчирхэгжилт, ялалт, Монгол орны хөгжлийг жолоодогч улс төрийн хүчин байхад өөрийн бүх хүч чадлаа дайчлан зүтгэх болно” гэлээ.

Ц.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж