Нью-Йоркод энэ долоо хоногт азиудын эсрэг чиглэсэн хоёр ч ноцтой гэмт хэрэг үйлдэгдсэнийг цагдаа нар шалгаж эхэлжээ. Азиудын эсрэг гэмт хэрэг өмнө нь ихэвчлэн ойр хавьд нь хүн багатай орчинд гарч, гэмт этгээд нь хэрэг үйлдмэгцээ зугтдаг байсан. Гэвч энэ удаад гэмт этгээдүүд гэгээн цагаан өдрөөр, олны өмнө гэмт хэргээ үйлдэж, дэргэд нь байсан хүмүүс огт туслалгүй харж зогссон нь хамгийн ихээр санаа зовоож байна.
New York City police are investigating two brutal new attacks on Asian Americans.
Disturbing video shows a 65-year-old woman kicked and stomped on the sidewalk. Another man was attacked on the subway. Both are being investigated as hate crimes.@NancyChenNews has more. pic.twitter.com/R9Sz8OmFll
— CBS This Morning (@CBSThisMorning) March 30, 2021
Тухайлбал гуравдугаар сарын 29-нд гудамжаар алхаж явсан 65 настай ази эмэгтэйг нэгэн өнгөт арьстан эр өшиглөж унаган, дэлгүүрийн хаалганы өмнө нүүрийг нь удаа дараа дэвсэлсэн хэрэг гарав. Гэвч болж буй үйл явдлыг харж байсан дэлгүүрийн хамгаалагч гэмт хэргийг зогсоохын оронд дэлгүүрийнхээ шилэн хаалгыг хаажээ. Мөн тэр өдөр нь метронд зорчиж явсан ази залууг мөн л өнгөт арьст эр зодож, амьсгааг нь боон ухаангүй болгоод, төмөр хашлага мөргүүлэн хаясан байна. Тухайн үед метронд олон хүн зорчиж явсан ч нэг ч хүн гэмт хэргийг зогсоох битгий хэл үг дуугараагүй аж.
🚨 WARNING: VIOLENCE/BLOOD 🚨
A person violently beats up and punches an Asian male in the head repeatedly in a Manhattan Bound (J) train at Kosciuszko Street Station, chokes him afterwards until he is unconscious. Be on the lookout for this person! pic.twitter.com/FCrqiPcxFc— Asian Dawn (@AsianDawn4) March 29, 2021
Цагдаа нар дээрх хоёр хэргийг ямар ч эргэлзээгүйгээр ялгаварлан гадуурхалт, үзэн ядалтаас үүдсэн гэмт хэрэг хэмээн бүртгэж, сэжигтнүүдийг мөрдөн байцааж эхэлжээ. Хохирогч 65 настай эмэгтэй аарцаг нь хугарч, толгой доргисон гэх оноштойгоор эмнэлэгт хүргэгдсэн гэнэ.
65 настай эмэгтэйн зодуулсан газрын хажуугийн дэлгүүрийг ажиллуулдаг “Бродски” барилга болсон явдлаас болж иргэний үүргээ биелүүлээгүй хамгаалагчийг ажлаас нь халж, цуг зогсч байсан хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн байна.
Харин Нью-Йоркийн цагдаагийн газраас сэжигтнүүдийн зургийг нийтэд дэлгэж, эрэн сурвалжлах ажил эхлүүлсэн байна. Эх сурвалжийн мэдүүлснээр сэжигтэн эр 65 настай эмэгтэйг зодож байхдаа “Чи энд байх эрхгүй” хэмээн загнаж байсан аж.
Эх сурвалж: NEWSON6 CBS CNN
Холбоотой мэдээ