Налайх дүүрэгт гэр бүлийн зургаан хүнээс Covid-19 илэрчээ

Хуучирсан мэдээ: 2021.03.31-нд нийтлэгдсэн

Налайх дүүрэгт гэр бүлийн зургаан хүнээс Covid-19 илэрчээ

Налайх дүүрэгт гэр бүлийн зургаан хүнээс Covid-19 илэрчээ

Налайх дүүргийн 33 дугаар байранд Covid-19 илэрч, тухайн орцыг бүхэлд нь хамгаалалтад авсан байна. Энэ талаар Налайх дүүргийн Онцгой комиссоос тодруулахад “ Өчигдөр манай дүүргийн гэр бүлийн зургаан иргэнээс халдвар илэрсэн тул оршин суух 33 дугаар байрыг нь хамгаалалтад авсан. Одоогоор тус байрны бусад оршин суугчдаас шинжилгээ авах, батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлыг тогтоохоор тандалт судалгааны баг ажиллаж байна.

Дүүргийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын нийт 150 гаруй иргэнийг гэрийн тусгаарлалтад авсан. Ойрын хавьтлын гэрийн тусгаарлалтад байгаа иргэд иргэний үүргээ ухамсарлахгүйгээр гэрээсээ гарч явах асуудал багагүй гарч байгаа.

Иймд хяналт тавих эрх бүхий байгууллагын ажилчид хяналт, шалгалтыг тогтмол хийж ажиллаж байна. Иргэдэд тусгаарлалтаас гарч, орох тохиолдолд хуулийн ямар хариуцлага хүлээлгэдэг талаар тодорхой ойлголт, мэдээлэл өгөх зорилгоор дүүргийн хэмжээнд төрийн болон бусад аж ахуйн нэгжүүдийн ажилчдад цахим сургалтыг өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна” гэлээ.

Ц.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж