ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгох ажлын хэсгийг С.Бямбацогт ахална | News.MN

ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгох ажлын хэсгийг С.Бямбацогт ахална

ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгох ажлын хэсгийг С.Бямбацогт ахална

ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгох  ажлын хэсгийг С.Бямбацогт ахална

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ШЕЗ-ийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг УИХ нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж томилохоор заасан юм. Уг сонгон шалгаруулалтыг зохион байгуулах  “Ажлын хэсэг байгуулах тухай” байнгын хорооны тогтоолын төслийг Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.03.31/ хуралдаанаар хэлэлцэж,  ажлын хэсгийн ахлагчаар нь УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг томиллоо.

Ажлын хэсэг нь УИХ дахь олонх, цөөнх, Ерөнхийлөгч, Засгийн газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, хууль зүйн сургалт, судалгааны байгууллага, хууль зүйн их, дээд сургуулийн санал болгосон төлөөллөөс бүрдсэн 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байх юм.

Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/ болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүн сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдийн хүсэлтийг энэ сарын 15-ны өдрөөс хүлээн авч эхэлсэн.

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч нь Шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-т заасан дараах шаардлагыг хангасан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаагүй Монгол Улсын иргэн байна.

  • Хууль зүйн өндөр мэргэшилтэй;
  • Эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан;
  • Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй;
  • Сүүлийн таван жил шүүгчээр ажиллаагүй;
  • Сүүлийн таван жил улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй;
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг шаардлагыг хангасан байх юм.

Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч нь Шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.3, 95.4, 95.8-д заасан дараах шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн байна.

  • Хууль зүйн өндөр мэргэшилтэй;
  • Эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан;
  • Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй;
  • Сүүлийн таван жил шүүгч, эсхүл улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй;
  • Шүүгчээр ажиллаж байгаагүй;
  • Ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллахгүй байгаа;
  • Шүүхийн захиргааны ажилтнаар ажиллахгүй байгаа;
  • Өмгөөлөгчөөр ажиллахгүй байгаа;
  • Прокуророор ажиллахгүй байгаа;
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-31 192.82.71.113

Зочин. Хүрэлсүхийн үгийг тогтоож авчээ,Хүрэлсүх тэгээд яаж Монголын ард. түмэнд тахал. тараачихаад зугатлаа бид ойлгох болсон Бямбацогтоо одоо чамд хууртагдахгүй шүү!!!!!!!

Avatar

Зочин 2021-03-31 192.82.71.51

Элбэгдоржийн цавины үс л байна.

Avatar

Зочин 2021-03-31 203.98.77.171

Ажлын хэсгийг С.Бямбацогт толгойло нь зөв гэж Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар хэлж байсан. Сөрөг хүчний бүлэгч хүлээн үөвшөөрч байна. Шүүхийн шиэчлэлийг эхлүүлэгчдийн нэг нь энэ ажлынхаа эцсийн үр дүнг хариуцах нь зөв өө.

Avatar

Уншигч 2021-03-31 103.11.195.34

Хууль зүйн өндөр мэргэшилтэй гэдэг шалгуурыг тодорхой болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол эрх зүйч бакалаврын дипломтой л бол 10 жилийн босго давсан гээд зүтгэх, зүтгүүлчих улс төрийн нөлөө шууд орох нөхцөл бүрджээ.

Avatar

Зочин 2021-03-31 183.177.97.14

Gishuun baih hereggui shdee

Avatar

ХУУЛЬЧ 2021-03-31 202.21.126.30

ҮЛ ИТГЭГЧ, ХАРЛУУЛАН ГУТААГЧ МАСС МИНЬ, ЭСХҮЛ УЛС ТӨРИЙН ЗОРИЛГОТОЙ ТРОЛЛУУД МИНЬ БИТГИЙ ХАРААЦГАА. ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСАН ШЕЗ, САХИЛГЫН ХОРООГ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛЖ ШҮҮГЧ БИШ ГИШҮҮНИЙГ СОНГОН АЖИЛЛУУСНЫ ҮР ШИМ ХОЙТОН ӨДИЙ ГЭХЭД ХАРАГДСАН БАЙНА ШҮҮ.БИД ШУДАРГА ШҮҮХТЭЙ БОЛМООР БАЙНА. ДАРААГИЙН ТОМ АСУУДАЛ БОЛ ТОЛГОЙ НЬ ОЛГОЙ ШҮҮГЧДЭЭ СОЛЬЖ ХАМГИЙН ЧАДВАРЛАГ ХУУЛЬЧДААР БЭХЖҮҮЛЭХГҮЙ БОЛ НЭГ ХӨЛ ДЭЭРЭЭ ДОГОНЦСОН ШИНЭЧЛЭЛ БОЛНО ГЭДГИЙГ ХААНА ХААНАА АНХААРААРАЙ.БЯМБАЦОГТ ЗӨВ ХҮНЭЭР АХЛУУЛСАН БАЙНА.

Avatar

Зочин 2021-03-31 103.212.119.99

Asuudaltai nohor udirdahaar ahits garah uu? Ooriin hiisen nugliig hamgaaluulah l hunee tavina shuu dee Byambatsogtiig shalgaval ih no bii dee!!!

Avatar

54545454545454 2021-03-31 202.131.230.162

Тэр сахилгын хорооны гишүүн чинь гудамны архичин байвал хамгийн их тохирох юм байна даа. хамаг юмыг нь хаагаад хаячихсан хаашаа янзын бозол шаардлага вэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж