Тусгай үүргийн нислэгээр өнөөдөр 160 иргэн эх орондоо ирнэ

Хуучирсан мэдээ: 2021.03.31-нд нийтлэгдсэн

Тусгай үүргийн нислэгээр өнөөдөр 160 иргэн эх орондоо ирнэ

Тусгай үүргийн нислэгээр өнөөдөр 160 иргэн эх орондоо ирнэ

Улсын Онцгой комиссын шийдвэрээр гадаад орнуудаас иргэдээ татан авах үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулж байгаа билээ.  Энэ сард 12 удаагийн тусгай үүргийн нислэгийг төлөвлөсөн байсан. Тэгвэл Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19.00 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 160  иргэн эх орондоо ирэх аж.

Өнөөдрийн нислэгээр ирж буй иргэдийн 117  нь хүндэтгэн үзэх шалтгаантай, 31 нь бага насны хүүхэдтэй гэр бүл бол тав нь эрүүл мэндийн шалтгаантай,  дөрвөн өндөр настан, гурван жирэмсэн иргэн багтсан байгаа юм. Иргэдийг "Зүчи", "Сүнжин гранд", "Мөнххустай" зэрэг зочид буудалд тусгаарлах юм.

Ирэх сард 17 удаагийн тусгай үүргийн нислэгээр 2100 орчим иргэдээ татан авахаар төлөвлөөд байна.

Ц.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж