"Оюутолгой"-н зэсийн экспорт зогсчээ

Хуучирсан мэдээ: 2021.03.31-нд нийтлэгдсэн

"Оюутолгой"-н зэсийн экспорт зогсчээ

"Оюутолгой"-н зэсийн экспорт зогсчээ

"Оюутолгой" компанийн зэсийн экспорт давагдашгүй хүчин зүйлийн улмаас зогсоод байгааг “Туркойз Хилл Ресурс” компани өчигдөр /2021.03.30/ мэдэгджээ.

Учир нь Covid-19-ийн халдварын нөхцөл байдлын улмаас Хятад-Монголын хил дээрх түүхий эдийн солилцоог Хятадын талаас зогсоосон байна. Тиймээс Хятадын талын худалдан авагчдад аль болох богино хугацаанд бүтээгдэхүүнээ нийлүүлэх тал дээр “Оюутолгой” компани Засгийн газартай хамтран ажиллаж байгаа аж.

Тус компани дээр Covid-19-ийн хоёр тохиолдол батлагдсантай холбоотойгоор 9.726 ажилтанд PCR-ийн шинжилгээ хийхэд бүгд  сөрөг гарсан ч нийт ажилчдын аюулгүй байдлын үүднээс далд уурхайн бүтээн байгуулалтын ажил түр завсарлаад байгаа юм.

"Оюутолгой" компани уурхайн ажилчдаа ээлжээр ажиллуулдаг бөгөөд Улаанбаатар хотоос халдвар тархах өндөр эрсдэлтэй байгаа тул эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа талаар эх сурвалжийн мэдээнд дурджээ.

Эх сурвалж: https://www.turquoisehill.com/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХахаХаха
8
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж