Танзанийн Ерөнхийлөгчийн оршуулгын үеэр 45 хүн нас баржээ | News.MN

Танзанийн Ерөнхийлөгчийн оршуулгын үеэр 45 хүн нас баржээ

Танзанийн Ерөнхийлөгчийн оршуулгын үеэр 45 хүн нас баржээ

Танзанийн Ерөнхийлөгчийн оршуулгын үеэр 45 хүн нас баржээ

Танзани улсын Ерөнхийлөгч Жон Магуфули энэ сарын дундуур зүрхний өвчнөөр нас барсан тухай мэдээлсэн билээ. Тэгвэл түүнтэй салах ёс гүйцэтгэх ёслол энэ сарын 21-ний өдөр Танзанийн хамгийн том хот Дар эс Салаамын цэнгэлдэх хүрээлэнд болсон. Энэ үеэр 45 хүн шахцалдааны улмаас нас барсан тухай албаны эх сурвалжууд өнөөдөр /2021.03.31/ мэдээлжээ.

Зарим нь хүмүүсийн хөлд гишгэгдэж, зарим нь амьсгалын дутагдалд орж нас барсан байна. Түүнчлэн 30 гаруй хүн гэмтэж бэртжээ.

Тэрээр цар тахлын аюулыг үл ойшоож, амны хаалт зүүж, хүн хоорондын зай барихын оронд сүмд очиж, бурханд мөргөвөл өвчин тусахгүй гэж ард түмэндээ зөвлөдөг байсан. Түүнийг Covid-19 өвчнөөр нас барсан байж магадгүй гэсэн таамаг ч  яригдаж байгаа. Тэрээр мөн Covid-19-ийн эсрэг вакциныг барууны улс орнуудын хорлон сүйтгэх ажиллагаа хэмээн тодорхойлж байв.

Эх сурвалж: Channelnewasia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-31 103.212.118.171

Баахан сармагчин явж дээ хөөрхий.

Avatar

Ovgon 2021-03-31 202.55.188.46

бас нэг хуйвалдааны онол ярьсан, хий хардах донтой, мухар сүсэгтэй нөхөр байж дэ хөөрхий. манайд ч ийм хий хардах донтой сүгсэлзүүр эх орончид олон бий шүү. тийм л сүгсэлзүүрүүд улс орныг баллана шүү.

Avatar

ҮНЭН 2021-03-31 103.26.194.206

энэ харууд маск үгүй

Avatar

Зочин 2021-03-31 66.181.182.164

ХОРИОНЫ ҮЕД ОРШУУЛГА ДАГАЖ БОЛОХГҮЙ Ш ДЭЭ

Avatar

Өвгөн 2021-03-31 49.0.142.40

Алтансавыг нь нээж үзвэл бямба гаригт чад хийсэн, гэм зэмгүй 45 хүний дагуултай гэж байна

Avatar

irgen 2021-03-31 64.119.23.77

buthgui humuus ymaa ene africiin ulsuudiig bolovsroltoi bolgoh hergtei deeee

Avatar

ХЭХЭ 2021-03-31 103.26.194.206

нэмэргүй ээ

Avatar

ЗОЧИН 2021-03-31 124.158.95.14

ХАР МӨРТЭЙ ХҮҮР ВЭ? ЯМАР ОЛОН ХҮНИЙГ ДАГУУЛАА ВЭ? 2 ДОХ ЮМ УУ БЯМБАД НАС БАРСАН БИЗ, ДАГУУЛ ИХТЭЙ НҮГЭЛТЭЙ ХҮН ЮМ ДАА

Avatar

зочин 2021-03-31 202.179.25.159

Ковидоор нас барсныг нууж байгаан, яагаад гэвэл өөрөө тахлыг үл ойшоож ард иргэддээ буруу ухужлга хийж байсан хүн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж