Танзанийн Ерөнхийлөгчийн оршуулгын үеэр 45 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2021.03.31-нд нийтлэгдсэн

Танзанийн Ерөнхийлөгчийн оршуулгын үеэр 45 хүн нас баржээ

Танзанийн Ерөнхийлөгчийн оршуулгын үеэр 45 хүн нас баржээ

Танзани улсын Ерөнхийлөгч Жон Магуфули энэ сарын дундуур зүрхний өвчнөөр нас барсан тухай мэдээлсэн билээ. Тэгвэл түүнтэй салах ёс гүйцэтгэх ёслол энэ сарын 21-ний өдөр Танзанийн хамгийн том хот Дар эс Салаамын цэнгэлдэх хүрээлэнд болсон. Энэ үеэр 45 хүн шахцалдааны улмаас нас барсан тухай албаны эх сурвалжууд өнөөдөр /2021.03.31/ мэдээлжээ.

Зарим нь хүмүүсийн хөлд гишгэгдэж, зарим нь амьсгалын дутагдалд орж нас барсан байна. Түүнчлэн 30 гаруй хүн гэмтэж бэртжээ.

Тэрээр цар тахлын аюулыг үл ойшоож, амны хаалт зүүж, хүн хоорондын зай барихын оронд сүмд очиж, бурханд мөргөвөл өвчин тусахгүй гэж ард түмэндээ зөвлөдөг байсан. Түүнийг Covid-19 өвчнөөр нас барсан байж магадгүй гэсэн таамаг ч  яригдаж байгаа. Тэрээр мөн Covid-19-ийн эсрэг вакциныг барууны улс орнуудын хорлон сүйтгэх ажиллагаа хэмээн тодорхойлж байв.

Эх сурвалж: Channelnewasia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж