Мьянмарын төрийн эрхийг цэргийн хүчээр булаан авсан генерал Мин Аун Хлайн өнгөрсөн долоо хоногт/2021.3.27/ 114 жагсагч нэг өдөрт амь үрэгдсэн өдрийн үдэш тансаг зоог барин үдэшлэг зохиожээ.
Тухайлбал цахим орчинд генерал Мин Аун Хлайн ёслолын цагаан хослол өмсөн улаан хивсэн дээгүүр алхаж, задгай талбайд болж буй үдэшлэгийн зочидтой мэндлэн тансаг оройн зоог барьж байгаа зургууд таржээ.
Эл өдөр бол Мьянмар дэлхийн хоёрдугаар дайнд Японы түрэмгийллийг эсэргүүцэж эхэлснийг тэмдэглэдэг үндэсний зэвсэгт хүчний өдөр юм. Тиймээс тухайн өдрийн үдээс өмнө Мин Аун Хлайн цэргийн сүрт жагсаал зохион байгуулж, индэр дээрээс “Мьянмарын зэвсэгт хүчин ард түмнээ хамгаалж, хүчирхийллийг таслан зогсоож, ардчиллын төлөө тууштай тэмцэх болно” хэмээн ярьсан аж.
Тус цэргийн жагсаал болон тансаг оройн зоог, үдэшлэгт ОХУ, БНХАУ, Энэтхэг, Пакистан, Бангладеш, Вьетнам, Лаос, Тайландын төлөөллүүд уригдан оролцсон гэнэ.
Тэр хар өдөр цэргүүд жагсагчдын эсрэг гал нээн хүүхэд, эмэгтэйчүүд тэргүүтэй дор хаяж 114 хүний аминд хүрч, хоёрдугаар сарын 1-нээс хойш ардчиллын төлөө тэмцэж яваад амь үрэгдсэн хүний тоог нийт 459 болгосон юм.
Эх сурвалжуудын мэдээлснээр тухайн өдөр цэргүүд гудамжинд таарсан бүх хүнээ сануулгагүйгээр шууд буудаж байсан гэнэ. Мөн өмнө нь ч шөнийн цагаар баривчилгаа хийх үедээ цэргүүд орон сууцууд руу гал нээж байсан тухай мэдээлэл бий. Зэвсэгт хүчний өдрөөр амь үрэгдсэн хүмүүсийн дунд 40 настай Мандалай хотын иргэн байсан бөгөөд түүнийг цэргүүд буудаж шархдуулаад, дараа нь амьдаар нь шатаасан гэнэ. Цэргүүдийн хүчирхийлэл дараа өдөр нь ч үргэлжилж, 20 настай оюутны оршуулгад оролцож байсан хүмүүс рүү гал нээсэн байна.
Болсон аймшигт явдлын дараа АНУ, ИБУИНВУ, Япон, Австрали, Канад, Дани, Герман, Грек, Итали, Шинэ Зеланд, БНСУ нарын 12 орны батлан хамгаалахын сайд нар хамтран мэдэгдэл хийсэн юм. Тус мэдэгдэлд “Мэргэжлийн жинхэнэ арми бол олон улсын шаардлагыг хангаж, өөрийн улсын ард иргэддээ үнэнчээр зүтгэн, хамгаалж, хариуцлага хүлээн, сахин хамгаалах ёстой” хэмээн дурджээ. Гэвч ОХУ, БНХАУ орнууд дээрх улсуудтай үл нэгдэн Мьянмарын армийн үйл ажиллагааг буруушаасангүй.










Эх сурвалж: INSIDER
Зочин 2021-03-31 66.181.161.59
иргэд нь буудуулаад алалцаад дотроо гарууд тансаглаад таарсан улс. манайд ч ялгаагүй байна.
зочин 2021-03-31 103.26.195.29
Улсаа худалдаж, гадны цөөвөр, эдийн засгийн алуурчидтай нийлж цөлмөх гээд байвал буудахаас өөр яах вэ дээ.
Зочин 2021-03-31 202.126.89.246
чамайг л буудах юмсан
Зочин 2021-03-31 139.5.216.66
Улс орныг яйчиж байж авч явдаг. Монголд бол эсрэгээр нь яйчих нь зөв
Зочин 2021-03-31 64.119.21.101
Ene generaliin zuv yagaad Amerik baruunii ornuud azi tiviig ter chigt suhruulehiig husch bga. Bugd niileed temtsdeg. Azi humuusiig asar ih gaduurhaj bna ter amerikt
Зочин 2021-03-31 202.179.15.3
ЭНЭ АЛУУРЧДИЙГ БУУДАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДАРАНГУЙЛАГЧ НАР ӨНДИЙЖ ЭХЭЛЛЭЭ БУУДАЛЦАХ Л ХЭРЭГТЭЙ ЦАГ БОЛЖЭЭ
Зочин 2021-03-31 103.229.123.244
Цэргийг 1000 жил тэжээж ганцхан удаа л хэрэглэдэг гэдэг чинь vvнийг хэлээд байгаам.. энэ цэрэг vvргээ биелvvллээ!!!
Зочин 2021-03-31 103.229.123.244
Улсаа самрах гэсэн урвагч хорлогч худалдагдсан хууртсан Тэнэгvvдийг ингэж дарж байхгvй бол болохгv ээ. Энэ жинхэнэ
ҮНЭН 2021-03-31 103.26.194.206
ЧАМ ШИГ Л А Л АРЫГ Л а**х ХЭРЭГТЭЙ ЮМ ДАА
Зочин 2021-03-31 66.181.177.235
Ийм 2 улсын дунд оршиж буйгаа БҮҮ МАРТ.
з 2021-03-31 64.119.26.31
барууны орнууд гадагшаа өөрийн ард түмний эрх ашгийн төлөө шаардлагатай үед цус урсгадаг харин зүүний үзэлт соц коммунистууд дотроо өөрийн ард түмнийхээ цусыг урсгадаг ялгаатай үеийн үед ийм байсан
000 2021-03-31 202.21.107.121
ГАДААДЫН ХУТГАН ҮЙМҮҮЛЭГЧДЭЭС УЛС ОРОН АРД ТҮМНЭЭ АВАРЧ БАЙГАА АУГАА ГЕНЕРАЛЬД АМЖИЛТ ХҮСЬЕ.. МОНГОЛЧУУД ТАНИЙГ ДЭМЖИЖ БАЙНА…ЭЛБЭГДОРЖООС БУСАД НЬ ДЭМЖИЖ БАЙНА..
Зочин 2021-03-31 124.158.68.186
000 Гурван тэг гэдэг чинь 3-р давхарын жорлон гэсэн үг үү?
Зочин 2021-03-31 122.201.21.31
Ezentei tur gej eneshde ardchilal hunii erh yarisan zdunuudiig shuud buuddag bugdii ni nom jurmand oruuldag manai komunistuudiin uldegdluudiin muruudul
Зочин 2021-03-31 202.55.188.85
Зөв хүн гарч иржээ элдэв попрол байхгүй шууд л ардчилал урвагчдад үхэл.
Зочин 2021-03-31 103.26.195.176
тйим шүү, чамайг ч мөн өчиггүй далд оруулна, тэр үед нь харин битгий "би гэм зэмгүй энгийн иргэн" гэж гийнаж нус нулимстайгаа холилдоорой
/*-*/ 2021-03-31 49.0.142.40
Хаа газрын улаантнууд адилхан дөө
Зочин 2021-03-31 202.179.15.3
АДГИЙН АЛУУЧИНГ АЛЧИХААСАА БИЛЭЭ ХАР ХЯТАД ОРОС ХОЁР ОЧООД ХООЛ ЦУСЛААД БАЙХЫГ БОДХОД БҮГД а******н СЭТГЭХҮЙТЭЙ ЯГ АДИЛ ШААРУУД БАЙХА НЬ..ЭНГИЙН ИРГЭДЭЭ ЮМАН ЧИНЭЭ БОДОЛГҮЙ ХЯДДАГ ИЙМ АЛУУРЧДИЙН ЗҮРХИЙН СУГАЛВАЛ ТААРНА
Зочин 2021-03-31 64.119.20.76
Манай зэвсэгт хучний еренхий командлагчийг яагаад уриагуй юм бол, уг нь санаа нийлэх улсынх нь нэг мен л баймаар юм
ҮНЭН 2021-03-31 103.26.194.206
битгий үхэрт
Зочин 2021-03-31 64.119.23.77
barisan humuusee aimshigtai zodoj bgaa gej medenuud garch bna ene ulsad olon ulsuud tusladguim bhdaaaa.ter tserguud ni ch gej ard irgedee boddgui holduu nohduud bdgiim bish uuu.
Badarch taxar 2021-03-31 192.82.86.173
Ene birmiin ard si nutin hoeor bga nogo tald jo holbootnuudtaiga bga tegeed hen ni diilehiig hariya da
Зочин 2021-03-31 150.129.140.99
Орос, Хятадын арми бол хойд Солонгосын армийн ах нь. Манай ОРОС ах гээд орилоод байдаг Жанхуу ч гэсэн иймэрхүү эргэлт хийчих санаатай л байгаа л даа. Даанч сачий нь хүрэхгүй.
Зочин 2021-03-31 202.179.15.3
ЖАНХУУ БОЛ ИЙМЭРХҮҮ ЮМ ХИЙХГҮЙ ХАРИН МАНЫ МАНГАС АЛУУРЧИД Л ИЙМ ХИЙХЭД БЭЛЭН ШҮҮ ЭРГҮҮ МАЛНУУДАА
салдан 2021-03-31 124.158.68.160
МАН засгийн эрхийг барьж байж төрийн эргэлт хийнэ гэж юу байхавдээ их тэнэг хүн юм
Зочин 2021-03-31 166.205.141.46
Орос Хятадын армиуд бол Эх орноо хамгаалах арми биш…ард иргэдээ залхаан цээрлүүлэх,алан х***х байгууллага шүү дээ….