Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ албан ёсоор озэки цолоо эргүүлэн авлаа | News.MN

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ албан ёсоор озэки цолоо эргүүлэн авлаа

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ албан ёсоор озэки цолоо эргүүлэн авлаа

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ албан ёсоор озэки цолоо эргүүлэн авлаа

Сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ албан ёсоор озэки цолоо эргүүлэн авсныг Сүмогийн холбоо өнөөдөр/2021.03.31/ мэдэгдлээ. Өдгөө 29 настай түүний хувьд 2015 онд анх удаагаа озэки цол хүртэж байсан бөгөөд хоёр өвдгөндөө дараалан гэмтэл авч, олон башё өнжиж улмаар сүмогийн доороосоо хоёр дахь зиндаа болох Жонидан хүртэл чансаа буурч байв. Харин өнөөдөр дээд зиндааны гурав дахь түрүүгээ хүртээд, озэки цолыг хоёр дахь удаагаа хүртээд зогсч байна.

Озэки цол дахин авсан талаараа тэрбээр “Баяртай байна. Та бүхэндээ баярлалаа. Өмнө нь байсан байрандаа эргэн ирлээ. Эхний удаа озэки цол хүртэхдээ баяртай байлаа. Харин одоо дахин цолоо эргүүлэн авсандаа тайвширч байна. Жонидан зиндаа руу унасан үедээ энэ талаар ч төсөөлж ч байсангүй. Эргүүлэн цолоо авна гэж бодож байсан болохоос биш ийм амжилт гаргана гэж төсөөлсөнгүй. Би өөрийгөө бэлтгэл сургуулилтдаа бүрэн зориулж, илүү өндөр зорилго өмнөө тавих болно.  Мөн дэвжээний багшдаа баярлалаа. Би танд өртэй” хэмээжээ.

Ийнхүү ирэх тавдугаар сарын башёд Такакэйшо, Шодай, Асанояама, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гэсэн дөрвөн озэки цолтой бөх барилдахаар болжээ. Харамсалтай нь, Хакүхо М.Даваажаргал өвдгөндөө мэс ажилбар хийлгэсний улмаас ирэх башёг өнжих болсон тул Нацү башё ямар ч ёкозүна цолтой бөхгүйгээр явагдах болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-31 202.126.88.197

олсон бүх мөнгөө япондоо үлдээхэнэ дэ япончууд үнэхээр мундаг юмаа

Avatar

Зочин 2021-03-31 202.126.89.147

Японы иргэн болчихоод ингээд дөрвөн хөллөөд амьдар даа

Avatar

Зочин 2021-03-31 202.126.89.147

Японы иргэн болчихоод ингээд дөрвөн хөллөөд явж байдаа бандиа

Avatar

Зочин 2021-03-31 59.153.115.221

Ёкозүна болоод наад японууддаа хэдэн жил алганы амт үзүүлээд өг.

Avatar

Зочин 2021-03-31 202.9.40.166

Екозүна болоод хэрэггүй. Болвол хурдан зодог тайлах болно. Тэгэхийн оронд озэки цолтойгоор хэдэн жил барилдвал амьдралд нь хэрэгтэй. Манай монголчууд ананд, даваажаргал хоёрыг зодог тайл гээд бичээд байсан. нэг нь зодогоо тайллаа. Одоо Даваажаргал удахгүй тайлна. Яагаад монголчууд зодог тайлуулахгы тэгэж ихээр хүсээд байгааг ойлгохгүй вм. Япон болон бусад орны хүмүүс бол хурдан зодгоо тайл гэдэг. Учир нь монголын нэр сүрийг өдөр бүр дэлхийд гаргаад байхад тэд дургүй байна. Харин монголчууд

Avatar

Генерал 2021-03-31 66.181.184.220

Генерал болохыг хүсдэггүй аймхай цэрэг бол доо чи

Avatar

Зочин 2021-03-31 66.181.180.147

Ган-Эрдэнэд баяр хүргэе1 Амжилтаа улам ахиулж Ёкозуна болоорой. Монгол Ёкозуна нар зодог тайлаад эхэллээ шүү. Чи дараагийн Ёкозуна шүү.

Avatar

Zochin 2021-03-31 202.179.26.144

Bayar hurgej amjilt husen erooe.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж