Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ албан ёсоор озэки цолоо эргүүлэн авлаа

Хуучирсан мэдээ: 2021.03.31-нд нийтлэгдсэн

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ албан ёсоор озэки цолоо эргүүлэн авлаа

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ албан ёсоор озэки цолоо эргүүлэн авлаа

Сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ албан ёсоор озэки цолоо эргүүлэн авсныг Сүмогийн холбоо өнөөдөр/2021.03.31/ мэдэгдлээ. Өдгөө 29 настай түүний хувьд 2015 онд анх удаагаа озэки цол хүртэж байсан бөгөөд хоёр өвдгөндөө дараалан гэмтэл авч, олон башё өнжиж улмаар сүмогийн доороосоо хоёр дахь зиндаа болох Жонидан хүртэл чансаа буурч байв. Харин өнөөдөр дээд зиндааны гурав дахь түрүүгээ хүртээд, озэки цолыг хоёр дахь удаагаа хүртээд зогсч байна.

Озэки цол дахин авсан талаараа тэрбээр “Баяртай байна. Та бүхэндээ баярлалаа. Өмнө нь байсан байрандаа эргэн ирлээ. Эхний удаа озэки цол хүртэхдээ баяртай байлаа. Харин одоо дахин цолоо эргүүлэн авсандаа тайвширч байна. Жонидан зиндаа руу унасан үедээ энэ талаар ч төсөөлж ч байсангүй. Эргүүлэн цолоо авна гэж бодож байсан болохоос биш ийм амжилт гаргана гэж төсөөлсөнгүй. Би өөрийгөө бэлтгэл сургуулилтдаа бүрэн зориулж, илүү өндөр зорилго өмнөө тавих болно.  Мөн дэвжээний багшдаа баярлалаа. Би танд өртэй” хэмээжээ.

Ийнхүү ирэх тавдугаар сарын башёд Такакэйшо, Шодай, Асанояама, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гэсэн дөрвөн озэки цолтой бөх барилдахаар болжээ. Харамсалтай нь, Хакүхо М.Даваажаргал өвдгөндөө мэс ажилбар хийлгэсний улмаас ирэх башёг өнжих болсон тул Нацү башё ямар ч ёкозүна цолтой бөхгүйгээр явагдах болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж