“Ever Given” хөлөг тэргэл сарны ачаар гацаанаас гарчээ

Хуучирсан мэдээ: 2021.03.31-нд нийтлэгдсэн

“Ever Given” хөлөг тэргэл сарны ачаар гацаанаас гарчээ

“Ever Given” хөлөг тэргэл сарны ачаар гацаанаас гарчээ

Хүчтэй шуурганы улмаас хайргадаж, олон хоногийн турш Суэцийн сувагт гацсан ачааны аварга хөлгийг Даваа гаригт /2021.03.29/ амжилттай хөдөлгөж чадсан билээ. Ази, Европ тивүүдийг холбосон худалдааны чухал замд олон зуун ачааны хөлөг дараалал үүсгэн, дэлхийн худалдааны эргэлтэд нөлөөлж байсан юм.

Тэгвэл 400 метр урттай “ Ever Given” хөлгийг байрнаас нь хөдөлгөхөд Ням гаригт /2021.03.28/ мандсан тэргэл сар чухал нөлөө үзүүлсэн талаар АНУ-ын сансар судлалын агентлаг /NASA/ мэдээлжээ. Учир нь тухайн өдөр сар дэлхийд хамгийн ойр байрлалд байсан тул татах хүчний нөлөөгөөр Суэцийн сувгийн усны түвшин нэмэгдсэн байна. Тодруулбал, Ням гаригт Суэцийн суваг орчимд усны түвшин энгийн үеийнхээс 46 см орчим өндөр байсан гэнэ.

Жил бүр 12-13 удаа тэргэл сар манддаг ч эдгээрийн 6-8 тохиолдолд л Суэцийн сувагт үүссэн шиг хэмжээний далайн усны түлхэлт үүсдэг гэдгийг NASA-ийн эрдэмтэд онцолжээ. Ийм үзэгдлийг одон орон судлаачид “supermoon” гэж нэрлэдэг байна.

Суэцийн сувгаар дэлхийн нийт ачаа тээвэрлэлтийн 12 хувь нь дамжин өнгөрдөг бөгөөд нефть тээвэрлэх усан замын хамгийн ачаалалтай хэсгийн нэгд тооцогддог. Энэ сувгаар шингэрүүлсэн хий тээвэрлэдэг нийт хөлөг онгоцны найман хувь нь дамжин өнгөрдөг бол жилд 19 мянга, хоногт 50 гаруй хөлөг онгоц дамжин өнгөрдөг байна.

Эх сурвалж: CNN, NEWS18

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж