Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 3 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 26% нь цастай ба дундаж зузаан нь 6 см, цасан дахь усны нөөц 2.66 шоо.км байна. Жишээлбэл, Увс нуур, Тэс гол, Булган, Шишхэд, Чулуут, Идэр голын сав газруудын 60-70% нь цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар 0.2 шоо.км бол Хяргас нуур, Завхан, Үенч, Бодонч, Хөвсгөл нуур, Эг зэрэг голуудын савын 40% орчим нь цастай, цасны усны нөөц нь дунджаар 0.12 шоо.км байна.
Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул:
- Том жижиг гол, сайр жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьшиж нүүдэллэх,
- Гуу жалга, далан , шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох,
- Амьтны сэг зэмээр цасны ус дамжин гол руу орж ус бохирдуулах өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийж, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын байгууллагаас зөвлөж байна.
Холбоотой мэдээ