ЭМЯ: 377 хүнээс Covid-19 илэрч, хоёр хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2021.03.31-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: 377 хүнээс Covid-19 илэрч, хоёр хүн нас барлаа

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Tuesday, March 30, 2021

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.03.31) мэдээллээ хийлээ.


Өчигдөр  /2021.03.30/  нийт 10652  сорьцод шинжилгээ хийхэд  377  Covid-19 илэрч, нийт тохиолдлын тоо 8447 боллоо.  Шинээр батлагдсан тохиолдлын 328 нь Улаанбаатар хотоос, орон нутагт 49 тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт 69, 84 настай хоёр хүн нас барлаа. Нийт 95 хүн эдгэрсэн.

Хэрвээ хатуу хөл хорио тогтоохгүй бол цар тахлын өвчлөл хэдэн мянгаар тархах эрсдэлтэй байгааг албаныхан онцолж хэллээ. Мөн эрүүл мэндийн салбарын хүчин чадлаа харгалзан үзэж, арга хэмжээ авахаас өөр аргагүй байна гэдгийг Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр яриандаа онцлов.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.БАЙГАЛМАА:

-Шинээр батлагдсан тохиолдлууд нь дотоодод бүртгэгдсэн байна. Нийт эмчлүүлж байгаа хүмүүсээс

  •  1637 хүний бие хөнгөн
  •  219 хүний бие хүндэвтэр
  •  34 хүний бие хүнд
  •  12 хүний биеийн байдал нэн хүнд байна.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.ДАШПАГМА:

-Монгол Улсын хэмжээнд 490 мянга гаруй хүн тун вакциныг хүлээн аваад байна. Эдгээр вакциныг авахдаа нийт хүн амын 60 хувийг дархлаажуулах хэмжээний вакциныг бүрдүүлэх зорилготой ажиллаж байна. “Covax” хөтөлбөрийн хүрээнд 690 мянган хүн тун вакциныг хүлээн авахаас одоогийн байдлаар 40 орчим хүн тун вакциныг хүлээн авсан. Цаашид бусад вакциныг хүлээн авахаар бэлтгэл ажлыг хангаж, төлөвлөлтүүдийг хийсэн. Нийт нийлүүлсэн вакцины 11.3 хувь нь Энэтхэг, БНХАУ-аас хүлээн авсан байна.

Монгол Улсын хэмжээнд гуравдугаар сарын 30-нд 9437 иргэн, нийт 300366 иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байна. Дархлаажуулалтын ажил хэвийн явагдаж байна. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод байгаа 50-аас дээш насны 45.8 хувийг вакцинжуулсан. Дархлаажуулалтын 40 орчим цэг Улаанбаатарт ажиллаж байгаа. Одоогоор вакцинжуулсан иргэдийн дунд ноцтой урвал хүндрэл үүсээгүй, хэвийн байна.

Сүүлийн 24 цагт орон нутагт батлагдсан тохиолдол:

  • Улаанбаатар – 328
  • Төв аймаг- 5
  • Архангай аймаг – 7
  • Өвөрхангай аймаг – 6
  • Сэлэнгэ аймаг- 4
  • Дархан-Уул –16
  • Булган аймаг – 4
  • Ховд- 3
  • Хөвсгөл- 5
  • Увс- 1 тохиолдол тус тус батлагдсан байна. Ийнхүү хөдөө орон нутагт батлагдсан тохиолдлын тоо 910 болжээ.

Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР:

-Хатуу хөл хорио тогтоохгүй бол халдварын тохиолдол улам нэмэгдэх төлөвтэй байгааг эрдэмтэд хэлж байгаа. Covid-19-ийн хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг гэрээр тусгаарлаж байгаа билээ. Одоогоор гэрээр тусгаарлагдаж, эмчийн хяналтад 1000 орчим хүн байна. Эдгээр иргэдэд зориулан Covid-19-ийг хамтдаа туулахын тулд өдөр бүр хэрэгжүүлэх бидний есөн дадал гэх гарын авлагыг гаргасан. Энэ гарын авлагыг гэрийн тусгаарлалтад байгаа иргэддээ тарааж байна.

"НИЙТ ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮСИЙН 1623 НЬ 0-17 НАСНЫ ХҮҮХЭД БАЙНА"

Ээлжит мэдээллийн дараагаар албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Энэ долоо хоногт хэдэн насны иргэдийг вакцинжуулж байна вэ?

Энэ долоо хоногто 50-аас дээш насны хүн амын 45 хувийг хамруулсан байна. Үлдсэн 50 орчим хувийг хамруулахаар ажиллаж байна. Өөрийн харьяа дүүрэгт ажиллаж байгаа дархлаажуулалтын цэгт очиж вакцинаа хийлгэнэ.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинд хамруулж эхэлсэн байгаа юу. Хэд орчим хувийг дархлаажуулалтад хамруулсан байна вэ?

Хөгжлийн бэрхшээлтэй 2200 орчим иргэдийг хамруулж байна.

-Вакцины хоёр тунг хийлгэснээр хэр хугацаанд халдвараас хамгаалах вэ?

-Үүнийг дэлхий нийтээр судалж байгаа. Одоогоор хоёр тунг арай хийж эхлээгүй. Эхний буюу 28 хоногийн интервалтай хийж байгаа Синофарм үйлдвэрийн вакцины дөрөвдүгээр сарын 10-аас эхлэн хоёр дахь тунг хийж эхэлнэ. АстраЗенека вакцины хоёр дахь тун дөрөвдүгээр сарын 20-ноос эхэлнэ. Эдгээр вакцины судалгаануудыг бүрэн тунд хамрагдсаны дараа илэрхийлэх боломжтой.

-Өнөөдрийн байдлаар 0-17 насны хэчнээн хүүхэд халдвар авсан байгаа вэ?

Өнөөдрийн байдлаар нийт халдвар авсан хүмүүсийн 1623 нь 0-17 насны хүүхэд байна. Энэ нь нийт халдвар авсан иргэдийн 19 хувийг эзэлж байна. Үүний 1601 нь дотоодод халдвар авсан. Харин 22 нь зөөвөрлөгдөн авсан халдвар байна. Хүүхдүүдийн биеийн байдал хүндэрсэн тохиолдол байхгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа саатуулах байранд халдвар авсан гэх мэдээлэл байсан. Хэчнээн иргэнээс халдвар илэрсэн бэ?

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа саатуулах байранд байсан 119 хүнээс халдвар илэрсэн. Тухайн үед саатуулах байранд байсан иргэдийн 48 хувьд нь халдвар илэрсэн гэсэн үг. Ийм хаалттай орчинд халдвар илрэх магадлал өндөр байдаг.

-ГССҮТ, ЭХЭМҮТ зэрэг томоохон эмнэлгүүдэд халдвар гарсан. Одоогоор хэчнээн эмнэлэгт халдвар гараад байна вэ?

Одоогоор 46 эрүүл мэндийн байгууллагатай холбоотой халдвар гарсан. Мөн  326 эрүүл мэндийн эмч, ажилчид халдварт өртсөн.

 Ц.ЯНЖИНДУЛАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
9
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж