ДОХ-той дөрвөн хүн групп гарахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

ДОХ-той дөрвөн хүн групп гарахаар болжээ

ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд бүртгэгдсэнээр Монгол Улсад ДОХ-ын халдвар авсан 68 тохиолдол бүртгэгдээд байгаа билээ.  Өнгөрсөн долоо хоногт 709 хүн тус төвд үзлэгт хамрагдсанаас 308 нь урьдчилан сэргийлэх үзлэг байсан бол 106 нь сайн дурын зөвлөгөө шинжилгээ байжээ. Шинжилгээ хийлгэсэн тэдгээр иргэдээс 10 нь  тэмбүү, заг хүйтэн 15, трихомониазаар өвчилсөн,  18-д нь бэлгийн замын халдварт өвчний шинж тэмдэг шинээр илэрсэн гэнэ. ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд халдвар тээгч иргэдэд байнга зөвлөгөө өгч шаардлагатай эм тариагаар үнэгүй үйлчилдэг. Тэдгээр иргэдээс дөрөв нь хөдөлмөрийн чадвараа алдаж, групп тогтоолгох шаардлагатай болжээ. Энэ асуудлыг холбогдох байгууллагуудтай ярилцан шийдэх гэнэ.
Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж