Навальныйг хорьж буй шорон хяналтаа улам чангаруулжээ

Хуучирсан мэдээ: 2021.03.31-нд нийтлэгдсэн

Навальныйг хорьж буй шорон хяналтаа улам чангаруулжээ

Навальныйг хорьж буй шорон хяналтаа улам чангаруулжээ

Кремлийг хүчтэй эсэргүүцэгчдийн том төлөөлөл болсон Алексей Навальныйг хорьж буй Оросын хоёрдугаар хорих анги сүүлийн үед шинээр 32 хяналтын камер болон бусад хянах төхөөрөмжүүд суурилуулахаар болжээ.

Тус шорон Москвагаас дорно тийш 100 км зайд байрладаг бөгөөд өмнө нь хоригдож байсан, ажиллаж байсан гэрчүүдийн мэдүүлснээр хамгийн аймшигтай чанга дэглэмтэй шоронгуудын нэг юм. Хоёрдугаар хорих ангийн тухай Навальныйг хоригдсоноос хойш хүмүүс илүү сайн мэддэг болсон байна. Тухайлбал, түүний хэлснээр хуягууд түүнийг шөнө цаг тутамд сэрээж тоо бүртгэдэг, өглөөний сэрүүлгэнээс өмнө сэрлээ хэмээн анхааруулга өгдөг, хэтэрхий их инээж байна хэмээн сануулдаг, нуруу, хөл нь хүчтэй өвдөж, босч чадахгүй байдалтай байхад нь өдөрт өвчин намдаах эм хоёр ширхэгийг л өгдөг, биеийн хүчирхийлэл үгүй ч асар өндөр хараа хяналттай гэжээ. Нэгэн удаа Навальный хоёрдугаар хорих ангийг Жорж Овеллийн 1984 зохиолтой зүйрлэж байв.

Өмгөөлөгч нар нь түүнтэй бараг л өдөр бүр уулзаж, хэр байгааг нь шалган, хэлэх гэсэн үгийг нь цахим орчинд дамжуулж өгдөг билээ.

Тэгвэл тус хорих анги хяналтын 32 ширхэг камер, цахим картууд, хатуу дискүүд, кабелийн утсууд зэргийг 500 мянган рублиэр худалдан авах захиалга өгсөн хэмээн энэ долоо хоногт албан ёсоор мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлсэнчлэн хяналтын шинэ төхөөрөмжүүд дөрөвдүгээр сарын 9 гэхэд захиалагчдаа хүрэх гэнэ.

Навальныйн багийнхны мэдээлснээр түүний эрүүл мэндэд аюул учирснаас гадна жижиг зөрчлүүд гаргасан учир шоронгийн дүрмээр гянданд хоригдож магадгүй болоод байгаа юм. Харин шоронгийн дарга нарын зүгээс түүнийг өнгөрсөн долоо хоногт үзлэгт оруулан биеийн байдлыг нь тогтвортой, хэвийн хэмээн дүгнэснээ зарласан. Түүнчлэн 500 гаруй эрүүл мэндийн мэргэжилтнүүд Навальныйд тохирсон эмчилгээ хийж, эрүүл мэндэд нь анхаарахыг шаардан гарын үсэг цуглуулан ил захидал илгээсэн байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж