Ерөнхийлөгч ЗГ-т хатуу хөл хорио тогтоохгүй байх санал хүргүүллээ | News.MN

Ерөнхийлөгч ЗГ-т хатуу хөл хорио тогтоохгүй байх санал хүргүүллээ

Ерөнхийлөгч ЗГ-т хатуу хөл хорио тогтоохгүй байх санал хүргүүллээ

Ерөнхийлөгч ЗГ-т хатуу хөл хорио тогтоохгүй байх санал хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хөл хорио, хязгаарлалтын дэглэм тогтоолгүйгээр вакцинжуулалтыг онцгой эрчимжүүлж, иргэдийнхээ ухамсарт түшиглэн нийгмийн амьдралыг хэвийн үргэлжлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өнөөдөр албан бичгээр хүргүүллээ.

Үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд тэргүүлэн гаргаж байгаа “бизнесийн үйл ажиллагааг зогсоолгүй, эдийн засгийн эргэлтийг үргэлжлүүлэн, цар тахлыг зөв менежментээр, хохирол багатайгаар даван туулахын тулд хорьж биш, сөрж тэмцье” гэсэн уриалгыг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж байна.

Түүнчлэн хатуу хөл хорио тогтоохоос өөр гарц байхгүй гэж Засгийн газар үзсэн тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн УИХ, Засгийн газарт тавьсан өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг судлан үзэж, шийдвэрлэхийг Ерөнхий сайдад санал болголоо.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН “САНАЛ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ” АЛБАН БИЧИГ БҮРЭН ЭХЭЭРЭЭ:

“Улсын Онцгой комиссын 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар ирэх 4 дүгээр сарын 03-наас 18-ны өдрүүдэд 16 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоох саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр тогтлоо.

Монгол Улс анх 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хилийн боомтууд болон зарим байгууллагуудын үйл ажиллагаанд хязгаарлалт хийж эхэлсэн. Түүнчлэн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр коронавирус /КОВИД-19/-ний дотоодын халдвар бүртгэгдсэнээс хойш өнөөг хүртэл 3 удаа гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, нийт 50 хоног хатуу хөл хорио тогтоосон. Одоо хөл хорио тогтоохоор төлөвлөж байгаа 16 хоногийн хугацааг нэмж тооцвол, дотоодын халдвар бүртгэгдсэнээс хойших 5 сар буюу 150 гаруй хоногийн 66 хоногт нь хатуу хөл хорио тогтоож, эл хугацааны 44 хувьд нь бүрэн зогсоосон байх тооцоо гарч байна.

Гэвч удаан хугацааны хязгаарлалт, олон удаагийн хөл хорио нь цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, тархалтыг хумих гэхээсээ илүүтэй ард иргэдийн орлого багасаж, хэвийн амьжиргаа доройтох, үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшил, бизнес, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэргүүтэй баялаг бүтээгчдийн үйл ажиллагаа доголдох, дампуурах, улс орны эдийн засгийн эргэлт саармагжих, сэргээн босгоход туйлын хүнд нөхцөл байдал үүсэхэд ноцтой үр нөлөө үзүүллээ.

Өнгөрсөн жилийн эхнээс төгсгөл хүртэл дотооддоо халдвар алдаагүй байх тааламжтай хугацаанд гадаад улс орон, олон улсын болон дотоодын байгууллага, иргэн, аж ахуйн нэгжээс Засгийн газарт өгсөн хандив тусламж, хөнгөлөлттэй зээлээр цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор аж ахуйн нэгжүүдээ бодитойгоор дэмжих, цар тахалтай тэмцэхэд эмч, эмнэлгийн байгууллагад нэн шаардлагатай тоног төхөөрөмж, амьсгалын аппарат, иргэдээ бүрэн дархлаажуулах вакциныг цогцоор нь шийдвэрлэх, дотооддоо оношлуур, вакцин үйлдвэрлэх ажлыг эхлүүлэх ч бүрэн боломжтой байсныг энд дурдах нь зүйтэй.

Харамсалтай нь Засгийн газар эдгээр ажилд туйлын учир дутагдалтай хандсан төдийгүй вакцин худалдан авах төсвийг дээрх хандив тусламж, хөнгөлөлттэй зээлээс шийдээгүйгээр үл барам улсын төсөвт ч суулгалгүй орхигдуулж, ахин гадны хандив тусламжаар шийдвэрлэх талаар хүртэл ярилцаж, зөвхөн хорио цээр, хязгаарлалтад найдан, дорвитой ямар ч бэлтгэл хангалгүйгээр цар тахалтай нүүр тулсан нь дотоодод халдвар тархсан, цар тахал улс орон даяар нүүрлэсэн эдгээр өдрүүдэд олон нийтэд улам ил тод болсоор байна.

Төр засгийнхаа шийдвэрийг хүндэтгэн, хүлээцтэй даган биелүүлж, урт хугацаанд үргэлжилсэн хязгаарлалтын дэглэм, олон удаагийн хөл хориог тэвчээртэйгээр даван туулсаар ирсэн ард иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ нуруун дээр Засгийн газар цаашид өөрсдийн бодлого төлөвлөлт муутай, хариуцлага, хяналт, зохион байгуулалтгүй үйл ажиллагааныхаа бурууг үүрүүлэх нь туйлын зохисгүй бөгөөд эдийн засгаа эргэн сэргэхгүйгээр уруудуулан доройтуулах явцыг дэмжиж байна гэж ойлговол зохилтой.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд тэргүүлэн гаргаж байгаа “бизнесийн үйл ажиллагааг зогсоолгүй, эдийн засгийн эргэлтийг үргэлжлүүлэн, цар тахлыг зөв менежментээр, хохирол багатайгаар даван туулахын тулд хорьж биш, сөрж тэмцье” гэсэн уриалгыг дэмжиж, хөл хорио, хязгаарлалтын дэглэм тогтоолгүйгээр вакцинжуулалтыг онцгой эрчимжүүлж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, иргэдийнхээ ухамсарт түшиглэн нийгмийн амьдралыг хэвийн үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Хэрэв хатуу хөл хорио тогтоохоос өөр халдварыг хумих гарц шийдэл байхгүй гэж Засгийн газар үзсэн тохиолдолд хөдөлмөрлөж амьжиргаагаа залгуулж байгаа иргэдийн орлого олох боломжийг хязгаарлаж; үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж, ажлын байрыг хадгалж, баялаг бүтээж байгаа хувийн хэвшлийн эдийн засгийн эргэлтийг зогсоож байгаагаас үүдэлтэй үр дагаврыг өрх бүрд нэг сая төгрөгийн нөхөн олговор олгох замаар шийдвэрлэх нь зүйтэй. Ингэхдээ миний бие өмнө нь Улсын Их Хурал, Засгийн газарт тавьсан санал ёсоор 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг судалж, шийдвэрлэнэ үү хэмээн дахин санал болгож байна.

Дээрх саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлнэ үү” гэжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-31 117.111.28.222

Засгийн газрын хийж байгаа ажилыг л өөрийн нэр дээрээ авчих гээд л хулгайч зангаа гаргадгын.

Avatar

Зочин 2021-03-31 192.82.73.42

2 сарын дараа ерөнхийлөгчөөс болж энэ олон хүн үхлээ гэх сайхан шалтагтай боллоо

Avatar

Зочин 2021-03-31 202.126.89.179

Вакцины мөнгийг төсөвт суулгаагүйюм болхариуцлагыг нь хатуу тооцох хэрэгтэй. Буруутан нь хэн бэ ? Энэ парламент дахь цөөнх ажлаа хийгээчээ. Одонтуяа л хийж машадгүй юмдаа. Тэр бидон ч айрагнаас өөр юм мэдэхгүй байхаа даа.

Avatar

Зочин 2021-03-31 202.179.24.66

Үнэхээр үхчихнэ гэж бодоод хөл хорио тогтоо гээд байгаа хүмүүс гэрээсээ гарахаа байчих. Ажил хийж гэр бүлээ тэжээдэг хүмүүс нь маскаа зүүгээд гэр бүлээ тэжээмээр байна аа. Битгий өөрийнхөө айдсаар олон түмнийг хорьж хаах гээд бай. Ажилгүй гэртээ өлсөөд суух уу өвчин туссан ч хамаагүй ажлаа хийж гэр бүлээ тэжээх үү гэвэл ажлаа хийхийг сонгоно шүү. Улсын банк тонож тэрбумын хагаламжтай болж чадаагүй миний буруу өршөөгөөрэй.

Avatar

Зочин 2021-03-31 202.55.188.110

Иргэн бурт 1 сая егех ёстой, ерх бурт биш, яагаад гэхээр 2 ам бултэй ерх ч бий, 10 ам бултэй ерх ч бий. Терийн албанд ажиллагсдын орлого тодорхой байгаа учраас орлого нь тасалдаагуй терийн албаныханд егех хэрэггуй. Хуухдууд менге авч байгаам чинь хэрэггуй. Тэгэхээр зевхен насанд хурсэн орлого нь тасалдсан тереес ямар ч тэтгэвэр, халамж, групп, хунсний талон, гэх. мэт тусламж авдаггуй иргэн бурт 1 сая егех хэрэгтэй!!!

Avatar

Монгол 2021-03-31 103.229.120.76

Энэ 2-ын хослол явсан бол амжилтанд хүрэх магадлал их байж. Одоо энэ аюултай үед хөл хориог та эсэргүүцээд нэмэргүй. Өдарт 1000 хүний тоог харах гээгүй л юм бол.

Avatar

Монгол 2021-03-31 103.229.120.76

Ер нь манай монголчууд өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх дуртай ард түмэн юм байна, ард түмэн ч юу байхав суудлаа олдоггүй дээд нөхдүүд. Би буруу санаагүй бол энэ нөхөр өрх бүрт сая тараая гэж дуугарсан тэр үед оном сан шууд бүгдийг нь шалгая гэж байсан

Avatar

Зочин 2021-03-31 66.181.161.31

Uy be Ard tumnee uvchnuus salgaya gej bodohgui muu l sanaachlag bna daa. Ovoo ard tumniihee tuluu zuv yaridag hun. Eruul bued saruul uhaan gej bii shuu Erunkhiilugchuu

Avatar

Irgen 2021-03-31 202.126.88.142

ЭНЭ ХУЛГАЙЧ ДАНДАА ДЭМИЙРЧ БАЙХ ЮМ. ӨӨРИЙНХӨӨ ХУЛГАЙЛСАН 800 ТЭР БУМАА ТАРААГААЧ.

Avatar

Зочин 2021-03-31 124.158.126.107

Баттулга хувиасаа мөнгө өгөхгүй. татвар төлөгчдийн мөнгийг буцааж өгөөд, өөрийн нэр хүндээ өсгөхөд ашиглаж байна ш дээ. хөл хорихгүй байгаад өвчин ихсээд дийлдэхгүй бол Баттулга өвчин дарж чадах уу

Avatar

Зочин 2021-03-31 202.21.102.226

өрөвдөлтэй ч юмаа даа,өширхөг гэж үнэн үг шүү

Avatar

Зочин 2021-03-31 124.158.107.35

усанд живж байгаа хүн юунаас хамаагүй зуурдаг гэдэг шиг нийгмээс дэмжлэг авах арга юу байна тэрлүү зүтгэж байх шив

Avatar

Зочин 2021-03-31 202.55.191.194

Болж л байна энэ цаг мөчөөс хойшхи коронагоос үүдэн гарах хохирол нас баралтыг ерөнхийлэгч болон бизнесменүүд харьцаах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-03-31 92.38.148.71

1 сая төгрөг өгнө гэхээр Женког дэмждэггүй улсууд эсэргүүцээд байх шиг. Ойлгож байна л даа. Уг нь энэ санааг засгийн газар аль эрт санаачлаад явах ёстой байсан юм. Маш муу засгийн газар. МАН Женкод маллуулж байгаа бол одоо яая гэхэв дээ. Чөлөөт эдийн засагтай капиталист орнууд эдийн засгийг хаасан бол заавал хохирлыг барагдуулдаг. Татварыг хүртэл буцааж өгдөг шүү дээ.

Avatar

Зочин 2021-03-31 202.126.89.205

МАНАЙ УЛСЫН ГАЗАР НУТАГ УГААСАА 1 САЯ ХҮНИЙГ Л ТЭЖЭЭХ ЧАДАВХИТАЙ ГЭТЭЛ 3 САЯ ДАВЧИХЛАА…ГАЗАР ОРОН НЬ ЦӨЛЖӨӨД УУХ УС ИДЭХ ХООЛГҮЙ БОЛЖ ХЭЦҮҮДЭЖ БУЙ УЧИР ХҮН АМАА ЭНЭ ТАХЛААР ДАЛИМДУУЛААД ҮХҮҮЛЭЭД 1 САЯД ХҮРГЭЭД АВЪЯ ГЭЖ ЕРӨНХИЙЛӨГЧ МИНЬ СЭТГЭЖ СУУГААН БИЗ ДЭЭ. ЗӨВ ЗӨВ
ХӨЛ ХОРИОГОО СУЛ ТАВИАД ХҮМҮҮСЭЭ ХЭД САЙН ҮХҮҮЛ ҮХҮҮЛ..ХОТЫН ЗАМЫН ТҮГЖРЭЛ Л Ч БОЛОВ БУУРНА. УТАА БУУРНА.

Avatar

Зочин 2021-03-31 103.212.118.125

нүгэл

Avatar

Зочин 2021-03-31 103.212.118.125

ЕРӨНХИЙЛӨГЧ ХӨЛ ХОРИОГ ДЭМЖИЖ БАЙГАА САНААГАА МАШ СИЙРЭГЭЭР ЗАСГИЙН ГАЗАРТ ОРУУЛЛАА. ОДОО ЗАСГИЙН ГАЗАР ГАРЦААГҮЙ ХӨЛ ХОРИО ТОГТООНО. ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГААС ГАРГАСАН БҮХ ҮЙЛДЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ,ИХ ХУРЛЫН ДАРГА ТАС ЦАВЧААД БАЙГАА НЬ СҮҮЛИЙН ҮЕИЙН БҮХ ҮЙЛ ЯВДАЛ ХАРУУЛААД БАЙГАА. ТЭР ӨРХ БҮРД ҮЗҮҮЛЭХ ДЭМЖЛЭГИЙГ ЭНЭ ХҮН ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙХАД АРД ТҮМЭН ХАРАХГҮЙ .БИ УЛС ТӨР СОНИРХДОГГҮЙ ГЭВЧ ТЭР НАМАЙГ ОРОЛДООД ЭХЛЭЛЭЭ.ТЭГЭЭД ИЙМ ЮМ БИЧИХЭД ХҮРЭВ. sorry!

Avatar

Зочин 2021-03-31 202.55.191.194

хөл хориогоо боль муусайн хувалзнууд өвчинөөр далимдуулж мөнгө идэж байгаа түшмэдүүдээ сугалж гарган шийтгэлийг нь оноо, хөл хориогоор дарамталж хувийн хэвшлээс татаас авдаг удирдлагууд амтшчихаад улайраад байгааг анхаарах хэрэгтэй

Avatar

Зочин 2021-03-31 150.129.140.146

Ерөнхийлөгчийг дэмжиж бн.

Avatar

zochin 2021-03-31 192.82.83.81

Erunhiilugchiig demjij bn.Deglemee bariad ajilaa hiihgui bol heden huuhed mini turj uheh geed bna humuusee oilgo

Avatar

Популизм 2021-03-31 74.105.51.49

Өөр үндэслэл алга

Avatar

Насанд хурсэн иргэн бурт 1 сая 2021-03-31 202.55.188.110

Насанд хурсэн иргэн буртээ 1 сая нехен олговороо егеед хатуу хорио хийгээчээ. Хуухдууд менге авч байгаам чинь хэрэггуй. Халдвар тусаад евдсен ухсэн хумуус яаж эдийн засгаа урагшлуулхав дээ. Харамч аминчхан хун хамгын их шатдын шуу. Иргэдээсээ харамлачаад еерсдее далимдуулж 10 их наядын цавчаа хийх гээд улайраад байхым МАНгар чинь…

Avatar

Зочин 2021-03-31 103.212.118.125

nas bartsan yum shig nukhon olgovor neheed yah ve!? zugeer amijirgaa demjihiig l khuse

Avatar

Зочин 2021-03-31 192.82.76.213

Эн засгийн үед олон хүнд өвчин хүрч бас нилээдгүй хүн нас барлаа Өнөөдөр 2 хүн нас барлаа Тэглээ ч бид хөл хорионоос татгалзсаар байх уу

Avatar

Irgen hunii huvid helchii mulgui Erunhiilugchuu 2021-03-31 192.82.64.208

huue mulgui ERUNHIILUGCH minee chi chin eruul saruul uu? Songuuliin show hiihee bolio, teglee tergui l***r Hurelsuhiig hench demjihgui, l***r uuriiguu erunhiilugchuur nerletsen Ganbaatariig hen ch demjihgui, tiim bolohoor songuuliin show hiij poprohguigeer n**** mini hariutslagataihan shig baij hul horiogoo togtoogood l***r mini ulsaa ard irgedee ayataahan bailgaj uz. songuuliin daraa l***r mini impeachment hiine shuu novshoo. ajlaa hun shig hii med vuu?

Avatar

иргзн 2021-03-31 202.179.25.212

Эрхэм Ерөнхийлөгч аа МАН ЗГ УОК Эрдэмтэн мэргэд Эмч мэргэжилтэн ЭМЯ- ынхаа Зөвлөмж зөвлөгөө Анхааруулгыг Үл ойшоож Эсэргүүцсээр байгаад Цар тахалыг газар авахуулж Хөдөө орон нутагруугаа тархаж 2 Хөрш орнууд маань ч манай Улсын Халдвараас сэргийлж Цэрвэж Хил гаалиа хааж чангатгаад эхэлэлээ , одоо Ажиллаж байгаа ААН-үүд чинь Өвчний голомт болж хувираад байхад Иргэдийнхээ Эрүүл мэндийг боддоггүй ээ угаасаа Дампуурсан ЭЗ-тай Улс ш дээ,

Avatar

Зочин 2021-03-31 64.119.23.250

зарим хүмүүс арай дэндүү ухамсаргүй байнаа. энэ чинь жирийн ханиад биш гээд байхад л ойлгохгүй юм. Хүндэрвэл амь гарах магадлал хэцүү ш дээ. Халдвар хамгааллын дэглэмийг огт ойлгохгүй сахихгүй байна. Зүгээр л хээр хөдөөний зэрлэг сэтгэлгээтэй хүмүүс олон байна. Нийгэмшээгүй

Avatar

Зочин 2021-03-31 64.119.21.153

хөл хорио тогтоохгү бол 6 -р сард халдвар 10 дахин нэмэгдэнэн гэд бхад юү хуцна вэ.тэр үед ажил ч хийх боломж бхгү болно шүү

Avatar

Зочин 2021-03-31 202.179.24.66

чи гэрээсээ битгий гараач тэгвэл өвчин тусахгүй ш дээ. Ажилтай хүмүүс нь ажлаа хийг

Avatar

Зочин 2021-03-31 66.181.161.59

Эхлээд халдвараа дарах хэрэгтэй. Тахал өвчний халдвар дэгдэлтийг хөл хорьж байж хумиж авна гэдгийг мэддэггүй ерөнхийлөгч ерөнхий сайдтай ард түмэн дээ бид нар. Бух аймгууд хилээ хаачихлаа, Хятад удахгүй Оростой хилээ яаж хаасан тэр шиг хаах гэж байна. Хоёрын хооронд салагнаж байснаас нэгмөсөн хөлөө хорчих хэрэгтэй.

Avatar

Саран 2021-03-31 66.181.180.156

ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ДЭМЖИЖ БАЙНА, ЭНЭ ХҮН ҮНЭХЭЭР ХҮЧТЭЙ БАЙГАА УЧРААС Л ЛУЙВАРЧИД ТАЛ ТАЛААС НЬ ДАЙРЧ БАЙНА

Avatar

Зочин 2021-03-31 64.119.21.153

Долигнуур баньд вэ

Avatar

zochin 2021-03-31 192.82.87.51

hoshnogo doloogch gedeg ner tomeo yag cham shig humuusd l tohirson yum shu de

Avatar

зочин 2021-03-31 103.212.117.124

Хөөе Хөл хорио тогтоовол Хүрэлсүх нэр хүнд нь унана ш дээ, Баттулгаа дуугуй байж байгаад хөл хорио тогтоолгочихоо

Avatar

Зочин 2021-03-31 64.119.23.250

Төрийн тэргүүн улсаа бодох уу, намын нэр хүндийг бодох уу? чам шиг усан толгойтой оркууд ийм л юм бодно доо.

Avatar

Зочин 2021-03-31 64.119.23.250

зарим хүмүүс арай дэндүү ухамсаргүй байнаа. энэ чинь жирийн ханиад биш гээд байхад л ойлгохгүй юм. Хүндэрвэл амь гарах магадлал хэцүү ш дээ. Халдвар хамгааллын дэглэмийг огт ойлгохгүй сахихгүй байна. Зүгээр л хээр хөдөөний зэрлэг сэтгэлгээтэй хүмүүс олон байна. Нийгэмшээгүй

Avatar

Зочин 2021-03-31 64.119.21.153

дарга нар тусахгү л бол энгийн иргэд хамаагү юү.өдөрт хэд илэрвэл чи хөл хроь гэх вэ

Avatar

Зоч 2021-03-31 66.181.161.88

Баттулга минь шорон руугаа зайлж үз

Avatar

zochin 2021-03-31 203.91.115.50

hyazgaarlahgui, hul horihgui gj soliorch bgad Shved uls amaa barisan shuu… ter ih hariutslagatai humuus chadaagui bhad mulguu bid hul horioguigeer barahgui shuu…

Avatar

Badarch taxar 2021-03-31 192.82.86.173

Iim bichig ochihoor ogoh mongogvi bsan ch nariilaad horio tawihgvi baih aa morin tolgoit oyun erdene

Avatar

Зочин 2021-03-31 66.181.161.77

zuv shtee

Avatar

Зочин 2021-03-31 64.119.24.160

Хятад хилээ хаачихлаа. Халдвараа дарахгүй юм бол Монгол улсын эдийн засаг нам зогсоно. Юу яриад байна вэ? Энэ ард түмэн чинь өлсөж үхэх үү? Хурдан халдварыг нам дарж, эдийн засгийнхаа хөгжлийг хангах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж