Растислав Бозик: Түүхэнд тооны харьцаа хэдээр дууссан нь л үлдэх байх | News.MN

Растислав Бозик: Түүхэнд тооны харьцаа хэдээр дууссан нь л үлдэх байх

Растислав Бозик: Түүхэнд тооны харьцаа хэдээр дууссан нь л үлдэх байх

Растислав Бозик: Түүхэнд тооны харьцаа хэдээр дууссан нь л үлдэх байх

"Катар-2022" хөлбөмбөгийн ДАШТ болон 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний эрх олгох урьдчилсан шатны хэсгийн ээлжит тоглолтоо Монголын шигшээ баг өчигдөр/2021.03.30/ Япон улсад хийлээ. Улаанбаатар хотод зохион байгуулагдах байсан уг тоглолт цар тахлын нөхцөл байдлын улмаас Япон улсын Чиба хотод явагдав.

Хоёр багийн эхний тоглолт Япон улсын Саитама цэнгэлдэхэд явагдахад талбайн эзэд Монголын шигшээ багийг 6-0 гэсэн харьцаатай хожиж байлаа. Харин өчигдөр төсөөлөөгүй үр дүнгээр буюу 14-0 гэсэн харьцаатай зочин багийн статустай тоглосон Японы шигшээ багийн давамгайлал дор өндөрлөв. Энэ тоглолтод Юүюа Осака хет-трик буюу гурван гоол оруулсан бол Шо Инагаки, Жүняа Ито, Кёого Фүрүхаши нар тус бүр хоёр гоол, Даичи Хамада, Хидэмаса Морита, Такүми Асано, Такүми Минамино болон Т.Хаш-Эрдэнэ өөрийн хаалгандаа тус бүр нэг гоол оруулжээ.

Японы хөлбөмбөгийн шигшээ баг 1967 онд Филиппиний шигшээ багийг 15-0 гэсэн харьцаатай хожиж, хамгийн олон гоолын зөрүүтэй ялалтаа авч байв.

Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Растислав Бозикийн тоглолтын дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Өнөөдөр бид олон гоолын зөрүүтэй хожигдлоо. Мэдээж энэ бүхний гол бурууг би үүрэх ёстой. Тоглогч нар маань эцсийн мөч хүртэл бууж өгсөнгүй. Надад онооны харьцаа яаж дууссан нь сонин биш. Бид дэлхийн шилдэг багийн хаалганд гоол оруулахын төлөө тоглолоо. Японы шигшээ багийн тоглогчдын хувьд ДАШТ-д өөрийн байр суурийг олж авахын төлөө манай багийн эсрэг бүх хүчээ дайчлан тоглосонд баяртай байна. Бидний хувьд том туршлага болж үлдлээ. Энэ тоглолтыг Монголд зохион байгуулсан бол үр дүн ялгаагүй байх байсан болов уу. Түүхэнд тооны харьцаа хэдээр дууссан нь л үлдэх байх. Гэхдээ тоглолт хэрхэн өрнөснийг хэн ч дурсан ярихгүй” хэмээжээ.

Харин Японы шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хажимэ Морияасү тоглолтын дараа “Өнөөдөр тамирчид маань тоглолтдоо төвлөрч чадлаа. Тоглолтын дунд үед бид арга барилаа өөрчилсөн. Шигшээдээ анхны тоглолтоо хийсэн тамирчид маань сайн байлаа. Ялангуяа манай дотоодын Жэй лигийн тамирчид сайн тоглолт үзүүлж, Японы хөлбөмбөгийн ирээдүй гэрэлтэй байгаа гэдгийг харууллаа. Шигшээд дуудагдсан тамирчид маань клубууддээ эргэн очоод багийн нөхдөө ч сайжруулаасай гэж хүсч байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2021-03-31 202.9.46.147

шившиг дээ монгол бөхчүүд ингэж ялагджээ гэвэл юу болох билээ хөлбөмбөгчид архичид гэсэн үнэн юм бна

Avatar

Зочин 2021-03-31 103.212.118.171

Фанат энэ тэр гээд том том ярьдагаа л больчих.

Avatar

зочин 2021-03-31 66.181.179.194

архи уухаа болиоч ээ шигшээ багийнхан хөлбөмбөгийн хуучин хэдэн партизанууд гэж нэг архичид залуучуудыг уруу татаад архидуулаад байхаа болио

Avatar

Зочин 2021-03-31 66.181.177.133

Өдөрнь бэлтгэлээ яс хийхийн хажуугаар шөнө нь сайн амарч, организмаа сэргээх хэрэгтэй. Манай шигшээгийнхэн маань шигшээд орчихлоо гээд бараг л дэлхийн аварга болчихсон юм шиг пээдийгээд, партийдаад байвал явахгүй. Сэтгэл зүйн хувьдч мэргэжлийн бэлтгэл хэрэгтэй шүү. Ер нь шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэл, сургуулилалтын хөтөлбөргүйгээр монгол бөх шиг л үзээд байгаа юм шиг байдагшүү. Сүүлийн 20 жилд ямар ахиц гарсныг дүгнэж үзээд, 4 жилийн төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-03-31 124.158.96.211

Монголын баг "Сэрэлт" киноны пүүжээ шиг тоглодог байж мөнгө үрж тийшээ явах нь утгагүй. Япончуудын доог болж хэрэггүй л баймаар.

Avatar

зочин 2021-03-31 202.21.100.210

Ямар ч байсан нэг гоол оруулсан байна. гэж АСА аварга тайлбарласан гэнэ.

Avatar

Зочин 2021-03-31 103.26.194.242

ХЭНИЙ ХААЛГАНД ХИЙСЭН НЬ ЯМАР ХАМААТАЙ ЮМ МОНГОЛЫН БАГИЙН ТОГЛОГЧ ГООЛ ХИЙСЭН ГЭЖ НЭРЭЭ БИЧҮҮЛСЭН Л БАЙНА ДАГ БОЛОО ШҮҮ ДЭЭ .

Avatar

Zochin 2021-03-31 66.181.161.88

Ганц хөлбөмбөгийн баг тэжээх чадваргүй Төмөр зам Эгийн голын УЦС. 5-р цахилгаан станцаа өөрөө мэдээд барих чадваргүй улс шүү дээ оролцож бгаа нь их юм даа амжилт хүсэе

Avatar

иргэн 2021-03-31 103.57.94.140

За яахав дээ. Энд монгол залуучууд хэрэгтэй хэрэггуй улс тор. Гэр булийн хэруул сонсоод л урагшлахгуй байж байхад хэдэн залуучууд маань дэлхийн ондор мэргэшсэн багтай очиж тоглоод л хожигдлоо. Яахав том ялагдал том сургамж. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг байхаа. Манай залуучууд чаддаг болноо. Амжилт.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж