Ньюс хөтөч: Засгийн газар хатуу хөл хорио тогтоох эсэхийг шийднэ

Хуучирсан мэдээ: 2021.03.31-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Засгийн газар хатуу хөл хорио тогтоох эсэхийг шийднэ

Ньюс хөтөч: Засгийн газар хатуу хөл хорио тогтоох эсэхийг шийднэ

08.00 цагт

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар,

  • Цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар,
  • "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө" -ний хэрэгжилтийн тухай,
  • Цар тахлын голомтот бүсэд ажиллаж буй эмч, эрүүл мэндийн ажилтнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай,
  • Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Эрүүл мэндийн яамнаас дөрөвдүгээр сарын 3-наас 18-ныг хүртэл “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”, эрсдэлийн "Улаан" түвшинд /хатуу хөл хорио/ шилжих тухай саналыг УОК-т уламжилсан. Тус саналыг Улсын Онцгой комисс дэмжиж, Монгол Улсын Засгийн газарт танилцуулахаар болсон билээ.

11.00 цагт

  • Эрүүл мэндийн яам Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийнэ.

14.00 цагт

  • АН-ын даргын цахим сонгуульд ялалт байгуулсан М.Тулгатад өнөөдөр /2021.03.31/ АН-ын удирдлагууд батламж гардуулна. /Ардчиллын өргөө-5 давхарт/ холбогдох утас: 88881985

15.00 цагт

  • Улс төрд нөлөө бүхий этгээд сэтгүүлчдэд “гомдож” болох уу? буюу Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтын эргэн тойронд" сэдэвт хэлэлцүүлэгт өнөөдөр /03.31/ 15.00 цагт Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс зохион байгуулна. Бүртгэлийн холбоос: https://bit.ly/3syKBbW

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж