АНУ ба түүний 12 холбоотон ДЭМБ-ын дүгнэлтэд үл итгэв | News.MN

АНУ ба түүний 12 холбоотон ДЭМБ-ын дүгнэлтэд үл итгэв

COVID-19

АНУ ба түүний 12 холбоотон ДЭМБ-ын дүгнэлтэд үл итгэв

АНУ ба түүний 12 холбоотон ДЭМБ-ын дүгнэлтэд үл итгэв

АНУ болон тус улсын арав гаруй холбоотон орнууд Covid-19-ийн гарал үүслийг судлахаар Хятадын Ухань хотод очиж ажилласан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчдийн дүгнэлтийг учир дутагдалтай гэж үзжээ. Энэхүү шалгалт, судалгаа нь хэтэрхий оройтсон бөгөөд цаг тухайд нь очиж ажиллаж чадаагүй учир вирусийн гарал үүслийг бүрэн тодорхойлох боломжгүй гэж үзээд дахин сайтар нягтлах ёстой хэмээн мэдэгдсэн байна.

АНУ, Австрали, Япон, Өмнөд Солонгос, Дани, Канад, Их Британи тэргүүтэй 10 гаруй улс хамтарсан мэдэгдэл гаргаж, бусад улс орнуудтай хамтран Covid-19 анх хэрхэн дэлхий даяар тархсан талаар “хөндлөнгийн оролцоо, нөлөөллөөс ангид, ил тод, хараат бус дүн шинжилгээ” уриалжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки “Америкчууд, олон улсын хамтын нийгэмлэгүүд, олон сая хүний амийг аврахаар цуцалтгүй ажиллаж буй эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, хайртай дотны хүнээ цар тахалд алдсан хүмүүс, ер нь хүн бүр энэ вирусийн талаар үнэн бодит мэдээллийг авах ёстой гэж бодож байна. Олон улсын хамтарсан баг үүнийг дахин шалгаж, дэлхий нийтэд илүү тодорхой мэдээллийг өгөх шаардлагатай байна” хэмээн мэдэгдсэн байна.

Уг мэдэгдэлд Европын холбоо мөн нэгдэж, ДЭМБ-ын шинжээчдийн багийн хийсэн судалгаа бол зөвхөн анхан шатны судалгаа, цаашид бүр илүү нарийвчилсан шалгалт явуулж, асуудлын гүн рүү нэвтрэх хэрэгтэй байгааг онцлов. Ингэж байж хүн төрөлхтөн цаашид дэгдэж болзошгүй бусад аюулт өвчин эмгэгээс сэргийлж, энэ цар тахлыг илүү ойлгож, үүнтэй тэмцэх учраа олох болно гэж Европын холбооны мэдэгдэлд дурджээ.

ДЭМБ: ДАХИН НАРИЙВЧИЛСАН ШАЛГАЛТ ЯВУУЛАХАД БЭЛЭН 

ДЭМБ-ын Уханьд очиж ажилласан баг хоёр өчигдөр /2021.03.30/ тайлангаа танилцуулж, олон нийтэд ерөнхий мэдээлэл өгсөн юм. Шинжээчдийн багийн тайлан илүү эрт гарах байсан ч тодорхойгүй шалтгаанаар удаа дараа хойшилсоор сая олон нийтэд тайлагнасан билээ.

ДЭМБ-ын шинжээчдийн баг Covid-19 халдвар хүнд хэрхэн халдсан талаарх дөрвөн хувилбарыг хамгийн өндөр магадлалтай гэж үзсэн бөгөөд энэ дундаас сарьсан багваахайнаас гуравдагч амьтнаас дамжин хүнд халдварласан байх магадлалыг хамгийн үнэнд ойр гэж дүгнэснээ танилцуулсан. Харин Уханийн вирус судлалын лабораториос вирус гадагш алдагдсан гэж таамаглал үндэслэл муутай хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн билээ.

Гэтэл ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейсус Covid-19 анх лабораториос алдагдсан эсэхийг илүү өргөн хүрээнд шалгахаа мэдэгдсэн нь анхаарал татаж байгаа юм. Энэ хувилбарыг илүү нарийвчлан шалгахын тулд нэмэлт шинжээчдийг ажиллуулахад бэлэн байна гэж тэр мэдэгдсэн.

Харин үүний хариуд Хятад улс мэдэгдэл гаргаж, Covid-19-ийн гарал үүслийн асуудлыг хэтэрхий улс төржүүлж байна хэмээгээд энэ нь улам төөрөгдөлд оруулахыг анхааруулаад, бусад улс орнуудад Уханьд хийсэн шиг шалгалт хийхийг уриалсан байна. Хятад улс нь ДЭМБ-ын эрдэмтдийг эх орондоо нэвтрүүлэлгүй удаан хугацаанд цааргалсан. Бараг бүтэн жилийн турш хэлэлцсэний эцэст ДЭМБ шинжээчдээ тус улс руу нэвтрүүлсэн билээ.

ДӨРВӨН ХУВИЛБАР

Мягмар гаригт  гарсан ДЭМБ-ын шинжээчдийн 120 хуудас бүхий тайланд дурдсанаар, Covid-19 нь сарьсан багваахайнаас өөр нэг амьтанд халдаад улмаар өнөөх амьтнаас нь хүн халдвар авсан гэх таамаглалыг хамгийн өндөр магадлалтай гэж үзжээ. Гэхдээ яг ямар амьтан гэдгийг хараахан тогтоож чадаагүй байна.

Болзошгүй магадлалтай өөр нэг хувилбар бол сарьсан багваахай, панголин гэх мэт коронавирус тээж явдаг амьтдаас шууд халдвар авсан байх таамаглал юм.

Харин дараагийн хувилбар бол хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүнээс хүнд халдварласан байх магадлал. Гэхдээ энэ таамаглалыг ДЭМБ-ын эрдэмтэд магадлал багатай гэж дүгнэжээ.

Дөрөв дэх таамаглал бол Уханийн вирус судлалын лабораториос Covid-19-ийг алдсан гэх таамаглал бөгөөд үүнийг магадлал маш багатай гэж дүгнэсэн байна. Энэ нь зөвхөн хардлага төдий бөгөөд үүнийг нотлох ямар ч нотолгоо байхгүй хэмээн тайланд дурдсан байна.

Эх сурвалж: CNN, Washington Post

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-31 103.229.123.244

Заавал Хитадаас тараасан гэх естой юм бн.

Avatar

zochin 2021-03-31 124.158.107.17

ene dugnelt medeej hudlaa l daa.Hyatad shinjeechded nuluulsun l bgaa, ted l bakterlogiin dainiig ehluulj delkhiin hun amd ayul tarisan oor yu bhiin.kkkkkkk. Ted l kovid19-r hamgiin ashigtai ajillaj bgaa uls biz de. neeh lag hurdan nogoon bus boloos l. unen ergelzeetei dugnelt gargajee, DEMB.

Avatar

Badarch taxar 2021-03-31 192.82.86.173

Ene koronogaas odo hujaa hamgiin ih ashig olj bna hujaagas garsan ni baaraggvi e

Avatar

Зочин 2021-03-31 66.181.161.5

БАКТЕРЛОГИЙН ДАЙН ӨӨР ЮМ БАЙХГҮЙ ТЭР ХУРДАН БАРЬДАГ ЭМНЭЛЭГ ЭНЭ ТЭР НЬ БҮҮР БЭЛДЭЭД ТАВЬЧИХСАН .ХОНГКОНГЫН БОСЛОГЫГ САЙХАН ДАРЖ АВСАН ӨВӨРМОНГОЛЫГ ДЭГЛЭЭД ЕР НЬ ХЯТАД БОЛ МАШ ИХ ХОЖИЖ БАЙГАА. МӨН СИ АМЬДДАА АМЕРИКИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ГҮЙЦЭХИЙГ ҮЗЭХ ГЭЖ БНА. .. ДУНДАД ЗУУНД МОНГОЛД ДАРЛУУЛЖ БАЙХДАА ТАРВАГАН ТАХАЛЫГ МОНГОЛД НУТАГШУУЛЖ ИД ХҮЧИРХЭГ БАЙСАН МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙГ ДОТОРХИ ХАРИЛЦАА ХОЛБОО ТАСАРЧ ЮАНЬ ГҮРЭНИЙ МОНГОЛ цэргүүд тахалаар хиарч засаглах чадвар нь доройтсон бдаг.

Avatar

ЗОЧИН 2021-03-31 66.181.188.157

ШАЛТГААН НЬ ИХ ЭНГИЙН ГЭЖ БОДОЖ БАЙНА. ХООЛ ХҮНСТЭЙ НЬ ХОЛБООТОЙ. 50 ААД ОНЫ ҮЕД ХЯТДАД ИХ ӨЛСГӨЛӨН БОЛЖ БАЙСАН. ӨТ ХОРХОЙ САРЬСАН БАГВААХАЙ ГЭЭД ЯНЗ БҮРИЙН ЮМ АМЬДАРХЫН ТУЛД ИДЭЖ БАЙНА.

Avatar

Зочин 2021-03-31 202.179.24.66

одоо өлсгөлөн зогссон юм чинь битгий өт хорхой ид л дээ

Avatar

zochin 2021-03-31 202.179.15.71

yadargaatai uls,buh uymiig ooriinhooroo bolguulah gej shahdag,boodog

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж