НЭМЭЛТ:
Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаан болон Улсын онцгой комиссоос Эрээн чиглэлийн ачаа, тээврийн нэвтрүүлэх талаар тодорхой арга хэмжээ авсан эсэх талаар тодруулахад Шадар сайд С.Амарсайхан "Хүнс, барааны бүтээгдэхүүнийг гацаахгүй нэвтрүүлэхийн тулд холбогдох албаныхан ажиллаж байгаа" гэсэн тайлбарыг өглөө.
Гадаад харилцааны яамнаас ч мөн тодорхой шийдвэр гараагүй хэмээн тайлбарласан юм.
ХЯТАДЫН ЭРЭЭН БООМТ МОНГОЛЫН ТАЛААС ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ОРОХЫГ ХОРИГЛОВ
Монгол Улс урд хөршөөс хүнс болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр авдаг. Тэгвэл Монголд Covid-19 халдварын тохиолдол өдөрт хэдэн зуугаар нэмэгдэж байгаатай холбоотойгоор Хятад улс болгоомжилж эхэлжээ.
Тодруулбал, Хятадын Эрээн боомт нь гуравдугаар сарын 21-ний өдрөөс хоосон тээврийн хэрэгсэл, гуравдугаар сарын 25-ны өдрөөс ачаатай тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй байхаар хориг тавив. Өнөөдрийн байдлаар албан ёсны тайлбар болон монгол талаас хэзээнээс тээврийн хэрэгсэл оруулж эхлэх талаар мэдээлэл өгөөгүй байна.
Ямартай ч дээрх асуудлыг Засгийн газар өнөөдрийн /2021.03.31/ хуралдаанаар хэлэлцэх төлөвтэй байна. Хэрэв энэ асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол барааны үнэ өсөх эрсдэлийг дагуулах юм. Эхнээсээ импортоор хүнс оруулж ирдэг компаниуд нийлүүлэлтэд тасалдал үүсэх магадлалтайг сануулаад эхэлжээ. Бид энэ асуудлыг тодруулан эргэн мэдээлэх болно.
Э.БУРАМ
Зочин 2021-03-31 202.9.41.4
УОК одоо болноо. Маш муу байна. Одоо огцорч далд ор
Зочин 2021-03-31 66.181.185.163
Хятадаас бараа ,бүтээгдэхүүн авхаа зогсоол доо ,дотоододоо хийгээд идээд болоод байсан,хятадын муудсан,чанаргүй бараа,материалаар амь зогоодоггоо больцгоо . болохгүй бол Оросоо л ав ?
Зочин 2021-03-31 58.108.51.214
Hunsee uursduu hii gesen ug
Зочин 2021-03-31 202.179.27.211
ганц хүнс авдаг гэж бодоо юу. өмсөж яваа бүх юм чинь хятадаас ирж байна
Зочин 2021-03-31 64.119.24.160
Халдварыг нам дарахгүйгээр Эдийн засгийг сэргээн гэж мөрөөдөх хэрэггүй. Хятад хилээ халдвар хэзээ намдана тэр хүртэл нээхгүй. Халдварыг бүү бас их хэцүү өвчин шүү.
Зочин 2021-03-31 124.158.124.241
Танайхаас гарсан балаг манайханд ирээд танайд очих гэсэн чинь хаалгаа цоожилж энэ тэр. Бас л хөгийн байгаам шүү.
иргэн 2021-03-31 202.179.25.212
тэгнэ ш дээ ЭЗ-аа Сэргээх энэ тэр гэж Сэргээсэн ч юм байхгүй Эсэргээрээ Хөрш орнууд эхнээсээ манайхаас Цэрвэж Хил гаалиа хаагаад эхэллээ , МАН ЗГ УОК Өвчинг арай л дэндүү тараалаа шүү Юун ЭЗ-г Сэргэх вэ
Зочин 2021-03-31 202.9.41.4
Одоо гол татвар төлөгч төсөв бүрдүүлэгч эрдэнэт үйлдвэрт өвчин тарсан. Уул уурхайнуудад чинь тараад эхэллээ. Оймс бандаашны худалдаагаар эдийн засаг сэргэх үү.? Ийм үед попрох хамгийн дэмий