Хакүхо М.Даваажаргал зодог тайлах уу?

Хуучирсан мэдээ: 2021.03.31-нд нийтлэгдсэн

Хакүхо М.Даваажаргал зодог тайлах уу?

Хакүхо М.Даваажаргал зодог тайлах уу?

Мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргалын талаар сүүлийн саруудад эрчимтэй яригдаж байна. Ялангуяа ёкозүна Какүрюү М.Ананд зодог тайлсны дараа Хакүхо дараагийнх нь уу, хэзээ зодог тайлах вэ гэсэн асуултууд гарч ирлээ.


ҮҮСЭЭД БУЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ

Мэргэжлийн сүмогийн цор ганц идэвхтэй барилдаж буй ёкозүна цолтон болсон Хакүхо М.Даваажаргал Covid-19-ийн халдвар мөн өвдөгний бэртлийн улмаас сүүлийн таван башёг бүтэн өнжиж эсвэл дундаас нь орхисон. Гэвч сүмогийн холбооны Ёкозүнагийн зөвлөл элдэв шалтаг шалтгаан сонсолгүй их аваргыг барилдахыг шаардаж, сануулсаар байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард түүнтэй адил анхааруулга хүртсэн Какүрюү М.Ананд зодог тайлсан учир японы хэвлэлүүд ч Хакүхог дараагийнх нь гэж олзолж, энэ талын мэдээлэл их гарах болсон буй.

Нэг өвдгөндөө хоёр том дурангийн хагалгаа хийлгэсэн Хакүхо ирэх долдугаар сарын башёд зодоглож, цааш барилдах эсэхээ шийднэ. Энэ талаар аваргын дэвжээний багш ч удаа дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан.

Японы хэвлэлүүд нэг сэдвийн үзүүрээс атгаад авбал эцсийг нь үзэж байж санаа амардаг гэдгийг та бүхэн Асашорюү Д.Дагвадоржийн жишээн дээрээс харж болно. Жижигхэн үл ойлголцлыг нийтэлж, ямар том болгож, зодог тайлах шийдвэр гаргахаас өөр аргагүйд хүргэсэн билээ. Энэ нь Хакүхо дээр ч гэсэн яг адилхан хэрэгжиж байх шиг. Сүмогийн холбооноос ёкозүнагийн үүргээ биелүүлэхгүй байна, барилд гэж шаардаад, хэвлэлүүд нь хэзээ зодог тайлах вэ, шийдвэрээ гаргасан уу гэж мэдээлсэн байдаг. Хакүход ч одоо хорогдох, эвдэх амжилт гэж тун цөөхөн. Харин нууцхан нэг хүсэл бий.

СҮМОГИЙН ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН АГУУ АВАРГА

Хакүход эвдээгүй амжилт гэж ер нь цөөхөн үлдсэн. Домогт Кайо аваргын дээд зиндаанд 879 ялалт байгуулсан амжилтыг болон мэргэжлийн сүмогийн түүхэнд хамгийн олон буюу 1047 даваа авсан рекордыг шинэчлэн тогтоосон. Мөн тэрбээр дээд зиндаанд 40 удаа түрүүлсэн анхны бөх болсон юм. Хакүхогийн энэ бүх тогтоосон, эвдсэн амжилтуудыг дурдаад байвал дуусахгүй их. Магадгүй сүмогийн түүхэн дэх хамгийн агуу аварга гэдэгтэй нь хэн ч маргахгүй байх.

Өнгөрөгч 2000 оны аравдугаар сард 62 кг жинтэй Монголын их аваргын хүү бөх болох хүсэлтэй Кёкүшюүзан Д.Батбаярын урилгаар Япон улсад ирж байлаа. Харамсалтай нь, ямар ч дэвжээ М.Даваажаргалыг бөх болно гэж хараагүй. Ингээд нутаг буцах гэж байсан түүний тухай Кёкүшюүзан сонсч, одоогийн аваргын дэвжээний багш Мияагинод нутгийн дүүгийнхээ талаар дуулгажээ. Ийнхүү нутаг буцах гэж байсан хүү Япондоо үлдэж, агуу аварга болох замналынхаа эхлэлийг тавьсан.

Хакүхо гэх нэрний учрыг тодруулбал, хакү буюу цагаан, хо буюу үлгэр домгийн галт шувуу гэх утгатай.

ИХ АВАРГЫН НУУЦХАН ХҮСЭЛ

Хакүход олимпийн наадмын дэвжээнээ гарах нууцхан хүсэл бий. Аавынхаа олимпийн наадмын мөнгөн медалийг хараад “Би алтыг нь авна” гэж байсан хүү арлын орны үндэсний спортыг 10 жил эзэгнэж, олимпийн алтан медалийн дайтай амжилтыг үзүүлсэн.

Харин одоо түүнд олимпийн наадмыг нээж, сүмогийн их аваргын ёслолыг үйлдэх ганц хүсэл үлдлээ. Тэр ч утгаараа өмнө нь зодог тайлалгүй долдугаар сарын башёд барилдана гэдгээ илэрхийлсэн биз. Харамсалтай нь, Токиогийн олимпийн нээлтийн ажиллагаанд аавтайгаа оролцоно гэсэн мөрөөдөл нь биелэсэнгүй. Гэхдээ аав, хүү хоёрыг 53 жилийн зайтай олимпийн наадмын дэвжээнээ гарсныг түүх гэрчилнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж