Улаанбаатарт өдөртөө 8-10 градус дулаан байна | News.MN

Улаанбаатарт өдөртөө 8-10 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 8-10 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 8-10 градус дулаан байна

МАЛЧ­ИД, ИРГЭД, ТЭЭВЭРЧДЭД ЗОРИУЛСАН МЭДЭЭ

Өнөө маргаашдаа уулархаг нутаг, Орхон Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 5-7 градус, бусад хэсгээр 2-4 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

Гуравдугаар сарын 30-ны 20 цагаас 31-ний 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Говь-Алтай нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг,  Орхон-Сэлэнгийн сав газраар, өдөртөө Хангайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 11-16 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр гурван градус хүйтнээс хоёр градус дулаан, Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 2-7 градус, говийн бүс нутгаар 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж