“Залуус” хороолол "замхрах" вий дээ! | News.MN

“Залуус” хороолол "замхрах" вий дээ!

“Залуус” хороолол "замхрах" вий дээ!

“Залуус” хороолол "замхрах" вий дээ!

Шинэ Засгийн газраас залуу гэр бүлийг орон сууцжуулах зорилго тавьж, төлөвлөгөө боловсруулснаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд танилцуулсан. Уг төслийг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж хариуцаж байгаа бөгөөд Ерөнхий сайдын зүгээс түүнд барилга барих туршлага байгааг бүр онцолсон билээ.

Тодруулбал,  Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөр, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд төрөөс “Залуус 1, 2, 3” хорооллыг барих юм.  "Залуус" хороолол барих Засгийн газрын төлөвлөгөө өөрийн гэсэн байргүй олон залуу гэр бүлд  хүлээлт үүсгээд байна. Өмнө нь залуу гэр бүлд зориулсан ийм том хэмжээний хөтөлбөр хэрэгжиж байгаагүй тул  үнэ нь хэд байх, хэзээ ашиглалтад орохоос эхлээд олон асуулт сонирхол татаж байгаа юм.

“ЗАЛУУС-1” ХОРООЛОЛ 2024 ОНД АШИГЛАЛТАД ОРНО 

Залуу гэр бүлд зориулсан энэ хорооллын бүтээн байгуулалт нэлээд урт хугацаанд хэрэгжих аж. Хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх уг төсөлд төрөөс газар, дэд бүтцийг хариуцах бөгөөд улсаас нийт хэдэн төгрөг зарцуулах нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна.

Тухайлбал, “Залуус-1” хорооллыг  Хан-Уул дүүргийн 21 хороо, Морингийн даваанд байрлах 57 га талбайд барихаар төлөвлөжээ. Энэ нь “Төрийн орон сууцны корпорац”-ийн эзэмшлийнх юм байна.

Төслийн техник эдийн засгийн урьдчилсан судалгаа, эх загвар зургийг 2021 оны хоёрдугаар улиралд багтаан боловсруулах бөгөөд цаашид энэ оны гурав болон дөрөвдүгээр улиралд хорооллын гадна талын инженерийн шугам, сүлжээний зураг төсөл болон эхний ээлжийн ажлын зураг төслийг боловсруулахаар төлөвлөжээ. Боловсруулсан зураг төслийн дагуу 2022 оноос эхлэн “Залуус-1” хорооллын инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөсөн байна.  

Энэ хорооллын хувьд 3000 орчим айлын, нам давхрын хороолол байхаар төлөвлөсөн бөгөөд инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад 150 орчим тэрбум төгрөг шаардагдах урьдчилсан тооцоолол гарчээ.

Яг нарийн тооцоолол, төслийн техник эдийн засгийн урьдчилсан судалгаа, эх загвар зураг, эхний ээлжийн гадна инженерийн шугам, сүлжээний зураг төсөл зэрэг холбогдох баримт бичгүүдийг боловсруулсны дараа буюу 2021 оны гурав дугаар улиралд зардал нь тодорхой болох аж.  

“Залуус 1, 2, 3” хорооллын бүтээн байгуулалтыг давтан хэрэглэх боломжтой нэг загварын зураг төсөлд тулгуурлан төрөөс газар, дэд бүтцийн бүтээн байгуулалт болон ипотекийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр хувийн хэвшилтэй хамтрах буюу төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Мөн “Залуус-2, 3” хорооллын байршлыг Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн төлөвлөгөө, иргэдийн хөдөлгөөний урсгал, ажлын байрны төвлөрөл, нийгэм, эдийн засгийн холбогдох тооцоо судалгаан дээр үндэслэн шийдвэрлэхээр болжээ.

Урьдчилсан байдлаар дээрх гурван хороолол нь нийтдээ 18 мянга орчим айлынх байхаар тооцоолж байгаа юм. Хорооллуудыг тодорхой үе шаттайгаар ашиглалтад оруулах бөгөөд эхний ээлжид “Залуус 1” хорооллыг 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж, холбогдох бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа талаарх мэдээллийг холбогдох газраас өглөө.    

Харин залуу гэр бүлд санхүүгийн хувьд ямар боломж, хөнгөлөлт олгох, ялангуяа урьдчилгаа 30 хувийг бүрдүүлэхэд ямар бодлого баримталж буйг албаны эх сурвалжаас тодруулахад “Иргэдийн орлогод нь нийцсэн орон сууцаар хангах, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр холбогдох шийдвэрийг гарган ажиллаж байгаа. Хамгийн сүүлд гэхэд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны аравдугаар сарын 1-ний тушаалын дагуу ипотекийн зээлийн хүүг жилийн найман хувиас зургаан хувь болгож бууруулсан. Ингэснээр иргэдийн ипотекийн зээлийн хүү жилийн найман хувь байх үетэй харьцуулахад сарын эргэн төлөлтийн хэмжээ болон зээл авахад шаардагдах орлогын доод хэмжээ 18.3 хувиар буурч, зээлийн хүртээмж нэмэгдэж, өрийн дарамт багассан. Ипотекийн зээлийн хүртээмжийг сайжруулах хүрээнд холбогдох тооцоо судалгаа хийгдэж байгаа бөгөөд үүний дотор урьдчилгаа 30 хувийг бууруулах эсэх асуудал ч мөн судлагдаж байна” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Түүнчлэн тус хорооллын байрны үнийг хэдээр тогтоосныг лавлахад “Төслийг төрөөс инженерийн дэд бүтэц бүхий газарт хувийн аж ахуй, нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлэх тул үнийн хувьд зорилтот бүлэгт чиглэсэн, тэр дундаа ипотекийн зээлтэй уялдуулсан тодорхой хөнгөлөлт байх нь ойлгомжтой. Үнийг одоо ярихад дэндүү эрт байна. Одоогоор өртөг нь тодорхойгүй байна” гэж албаны хүн тодотголоо.

“Залуус” хорооллын урьдчилгаа 30 хувийг бууруулж магадгүйг ч мөн эх сурвалжууд хэлж байна. Хэрэв урьдчилгааг бууруулж чадвал залууст зориулсан бодит дэмжлэг болно. Учир нь, орон сууцтай болох хүсэлтэй хүн бүрийн замд тээг болдог зүйл бол урьдчилгаа төлбөр байдаг. Урьдчилгаа 30 хувиа төлөөд орон сууцанд орох боломжтой өрх тун цөөн. Ялангуяа залуу гэр бүлүүдэд орон сууцны урьдчилгаа бүрдүүлэх нь асар том  тээг болдог. Нөгөө талдаа барилгын зах зээл дээрээс 30 хувийн урьдчилгаагаа төлөөд ипотекийн зээлд орох зах зээл ханацан учраас өнөөдөр орон сууцны борлуулалт буурсан гэдгийг эдийн засагчид хэлж буй.

Тиймээс эрх баригч МАН, "Залуус" хорооллын барихаар төлөвлөж байгаа Засгийн газар энэ асуудалд анхаарал хандуулж, урьдчилгаа 30 хувийг бууруулж чадвал жинхэнэ утгаараа залуусыг дэмжсэн шийдвэр болох нь. Тэр хэрээр олон залуу гэр бүл байртай болж, амьдралын үндсэн хэрэгцээгээ хангаж, айл гэр амар тайван амьдрах үндэс бүрдэх юм. Нөгөө талаас зээлээр байранд орсон хэн ч ажлаа тогтвор суурьшилтай хийхийг эрмэлзэж, хариуцлагатай, үр бүтээлтэй ажиллаж, ажлын бүтээмж нэмэгдэх зэргээр олон давуу тал бий болдог. Хамгийн чухал нь бидний олон жил ярьж байгаа гэр хорооллын 220 мянган яндангийн тоог хамгийн бодитоор бууруулах боломж гэдгийг ч эдийн засагчид онцолж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-03-31 124.44.59.30

Зүгээр л МАН-ын сонгуулийн шоу байх даа?

Avatar

Irged 2021-03-31 109.70.100.34

Хүрэл СҮК гишүүн /эр/ УБ зочид буудлын баруун талын МАН-ын байрны 6 давхарт төрийн жинхэнэ алба хаагч эмэгтэй, иргэн “Мөнгөн”-ийг намын байран дотор ажил олгох нэрийдлээр шөнө үдэш болтол суулгахаа хэзээ ухамсартайгаар болих вэ? Өөрийн охидыг нь яг адилхан ингэж АН-ын даргын үүдэнд суулгаад байвал яах бол??

Avatar

Зочин3 2021-03-31 203.91.115.50

Юу бичээд байгаа юм бэ? Энэ төсөл замхравал зах зээл, эдийн засагтаа хэрэгтэй. Улсад маань хэрэгтэй. 12-16 онд төр барилга барьж Буянт-Ухаа1, 2-г бариад юу боллоо? Барилгын зах зээл дампуурсан. Эрх баригчдын хамаарал бүхий этгээдүүд цулайсан. Адаглаад л Бат-Үүлийн хүүг сана л даа. Үр дүнд нь өрний уут болсон төрийн хэдэн мянган байгууллагуудын адил Тоск, Носк гэдэг өр үйлдвэрлэгч байгууллагууд бий болсон. Энэ 2 дампуурдаг дээрээ хэдийн очсон боловч одоо төрөөс албаар мөнгө цутгаж торгоож байна.

Avatar

Зочин3 2021-03-31 203.91.115.50

Төр барилга барина гэхээрээ зах зээлийг л үгүй хийдэг. Төр уул уурхайд оролцохоороо яадаг билээ? Лицензийн зохицуулалтаар хувийн хэвшлийнхнийг дарамталж, гадны хөрөнгө оруулалтыг хаадаг. Төрийн оролцсон менежмент болгон дампуурдаг. Зах зээлээ нураадаг. Яагаад гэвэл эрх баригчдын шахаа даацаас хэтэрдэг. Эрдэнэтэд шахаа хийгээгүй тийм түшээг олоод ир гэвэл өвсөн дотроос зүү хайхтай адил болно. Ан-с ийм үйлдлээрээ Дорлигжав, Зи.Энхболд 2 толгой цохино. Ман-с Б.Бат-Эрдэнэ, Сү.Батболд, Нямдорж нар м

Avatar

Зочин3 2021-03-31 203.91.115.50

агнайлах ба ерөөсөө шахаа хийж үзээгүй Ман-н гишүүнчлэлтэй түшээ гэж байхгүй. Сүүлийн үед Хүрэлсүхээр мотороо тавиулсан Содбаатар энэ салбарт нэлээд хөндлөн байна. Төрийнхөн ингэж л ард түмний нэрийг барьж өмчийг улсын эзэмшилд авах нэрээр дээрэмдэж, тонож суудаг байна. Юу ч үгүй хоосон иргэдийг тухиран хөөргөх буюу хашгируулах амархан. Улсдаа авна, хураана, төрийн мэдэлд аваачина гэнгүүт л зайлуул бандаашнаас өөр юмгүй ядуу иргэд уухай хашгираад л түрхрэн босдог. Дараа нь бүр бандааш ч үгүй үлд

Avatar

Зочин3 2021-03-31 203.91.115.50

эхээ ч юман чинээнд бодохгүй. Угтаа бол хөөрхий, тэгэж түрхрэн дэмжээд Зандангууд, Зи, Нямка, Хүүк, Содбаатар нарын хоолыг л бэлдэж өгсөн байхгүй юу даа. Өөртөө юу ч үгүй. Тэгээд л бандаашнаас өөр алдах юмгүй ядуу ардын буянаар жил бүр Эрдэнэтэд 40 сая долларын шахаа хийж суугаа Нямка гэхэд л талбай дээр шаааал өөр асуудал яриад жүжгээ тоглоод явж байна. Цаана нь Хятад хилээ хаагаад л. Энэ санамсаргүй давхцал уу, хувь заяаны шоглоом уу, эсвэл гадны тагнуулын төрийн хутгаа юу? Бодоцгоогтун!

Avatar

Зочин 2021-03-31 192.82.68.233

magnai suren gej ymar tuuchii bainaa ene huniig shalgahguin baihdaa dandaa neren holbogdoj baihiim asuudaltai gar yum bishuu

Avatar

МӨӨГИЙ 2021-03-31 103.43.79.113

1Ч ЯНДАН ЦӨӨЛЖ УТАА БАГАСАГАХГҮЙ 1Ч ЖОРЛОН УСТГАЖ ХӨРСНИЙ БОХИРДРОЛД НЭМЭР БОЛОХГҮЙ ЭЗЭНГҮЙ ХЭЭР 50КМ ХОЛ ТӨВ АЙМАГТ БАЙТУГАЙ 10КМ-Т БАРЬСАН БУЯНТ-УХААД НЬ ХҮН АВАХГҮЙ ДАРГА НАР НУУЦ АМРАГИЙНХАА ААВД ХӨЛСНИЙ СЭТГҮҮЛЧДЭЭ ТҮРЭЭС ГЭЖ ҮНЭГҮЙ ӨГЧИХСАН ХӨГЖЛИЙН БАНКИНД 300ТЭРБУМЫН ӨРТЭЙ ЖАСРАЙН АЧ ХҮҮГ БАРЬЖ ШОРОНД ХИЙХГҮЙ ЭГЧИД САЙД ӨГЧИХСӨН 5МЯНГАН ЗАЛУУД 1 САЯАР АЖИЛД СУРГАНА ГЭЖ СОЛИОРРРД ЯВЖ БАЙНА, ЯААХААРАА ИНГЭЖ УЛС ОРНЫГ ХОРЛОН СҮЙТГЭДЭГ ЮМ БЭ? ГЭР ХОРООЛЫГ УСТГАЖ БАЙЖ Л ХӨГЖИНӨ Ш ТЭЭ

Avatar

Зочин 2021-03-31 64.119.17.21

Хичэээгүй, Магнайсүрэн гэх мэт хүмүүс ТОСК-ыг дампууруулсан авилгачид шүү. Одоо ч адил Барилгын яам, Барилгын хөгжлийн төв, ТОСК-ыг Магнайсүрэнгийн мафийн сүлжээ самарч байгаа шүү. Намчин, цүнхчин, авилгачидаар дүүргэсэн. Оюун-Эрдэнэ өөрөө өмөөрөөд өөгшүүлээд хамгаалаад байдаг шүү

Avatar

Зочин 2021-03-31 202.131.253.154

ЗА БАЙР АВАХ МАГАДЛАЛТАЙ ЗАЛУУЧУУД ЭНЭ ХОТХОНРУУ НҮҮХЭЭР ОДОО БАРИЛГА БАРЬЖ БАЙГАА КОМПАНИУДЫН БАРИЛГА ҮНЭ УНАХ ЗАРИМ НЬ ДАМПУУРАХ НЬ ОЙЛГОМЖТОЙ БОЛЧЛОО ХӨӨРХИЙ

Avatar

Зочин 2021-03-31 192.82.70.246

Tor huviin hevshiltei orsoldoj bgaa bn mongol uls yaj hogjih bolj bn songuulid zoriulsan ajil bn

Avatar

ЗОЧИН 2021-03-31 66.181.188.157

ГОЛДЕН ПАРК ХОТХОНД БАЙР ТҮРЭЭСЭЛЖ НЭГ ХЭСЭГ АМЬДАРСАН. СҮҮЛИЙН ҮЕИЙН БАЙРУУД ХАНА НИМГЭН ХАЖУУ АЙЛ ДЭЭД АЙЛ ДООД АЙЛЫН ЧИМЭЭ ШУУГАЙН АРХИДАЛТ ХЭРҮҮЛ ЗОДООНЫГ БАЙНГА СОНСОНО. ХӨДӨӨНИЙХӨН ИХ БАЙДАГ САНАГДСАН. ЗАРИМДАА ДЭЭРЭЭС АРХИНЫ ШИЛ ШИДНЭ. ЗАРИМДАА ЯС ШИДНЭ. АЖИЛЫН МАШИНАА ГАНЦ ӨДӨР ТАВЬСАН ДЭЭРЭЭС НЬ ЮМ ШИДЭЭД ХАГАЛЧИХСАН. ТЭНДЭЭС НҮҮСЭНДЭЭ. ХҮМҮҮС БИШ МАЛ АДГУУСНУУД АМЬДАРЧ ТЭНД БАЙГАА ЮМ ШИГ Л БАЙСАН.

Avatar

ЗОЧИН 2021-03-31 66.181.188.157

ОРОН СУУЦ БАРЬЖ Л БАЙВАЛ БОЛОО ГЭЖ МАНАЙ ТӨРИЙН НӨХДҮҮД БОДДОГ ЮМ ШИГ БАЙГААМ. ГОЛ НЬ СТАНДАРТ ЗӨВ ТӨЛӨВЛӨЛТ АМЬДАРХАД ТААТАЙ ОЧИН БАЙХ ХЭРЭГТЭЙ. АМЬДРАЛЫН ЧАНАР СТАНДАРТ ГЭДЭГ ЮМЫГ ХЭЗЭЭ ЯРЬДАГ БОЛОХ ЮМ БОЛОО.

Avatar

Зочин 2021-03-31 124.158.68.60

Ажилд ирж очих гэж амиа тавих юм байна даа.
Энд харин, хедеений ажилгуйчууд, тэтгэврийнхэнд зоруилж турээсийн байр барьсан нь дээр биз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж