Ардчилсан намын хууль ёсны дарга М.Тулгат, үгүй О.Цогтгэрэл | News.MN

Ардчилсан намын хууль ёсны дарга М.Тулгат, үгүй О.Цогтгэрэл

VS

Ардчилсан намын хууль ёсны дарга М.Тулгат, үгүй О.Цогтгэрэл

Ардчилсан намын даргаар Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч М.Тулгат  болох  уу, эсвэл УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл болох уу?. Хэн нь энэ намыг төлөөлөх хууль ёсны дарга болох вэ гэдэг асуудал эргэлзээ дагуулж эхлээд байна. Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуульд зааснаар улс төрийн нам нь нэг л даргатай байх ёстой. Гэтэл Ардчилсан нам гуравдугаар сарын 28-нд хоёр талд цахимаар болон цаасаар намын даргыг тодруулах сонгуулийг зохион байгуулсан юм.  Маргаан дагуулж буй эл асуудлыг хөндөж, энэ долоо хоногийн VS буландаа Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал нарын байр суурийг онцолж байна.


 

С.Эрдэнэ:

-Ардчилсан намын хууль ёсны даргаар М.Тулгат сонгогдсон. Үндсэн дүрмийн дагуу шинээр сонгогдсон намын даргыг Их хурлаар ёсчлон батлах ёстой. Их хурлыг тавдугаар сарын 2-нд зарлалаа. Улсын дээд шүүхээс  гаргасан тогтоол, Ардчилсан намын даргатай холбоотой бүртгэл, эрх зүйн асуудал хуулийн дагуу хүчин төгөлдөр хэвээр байгаа. Харин Ц.Тувааны намынхан гэж нэрлэгдээд байгаа тэдэнд Ардчилсан намыг төлөөлөх ямар ч тогтоол, шийдвэр байхгүй. Эрх зүйн чадамжгүй гэсэн үг. Хуулиараа Ардчилсан намыг ямар нэг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий хуулиар олгогдсон цорын ганц эрхтэй хүн бол С.Эрдэнэ миний бие.

Монгол Улсын Улсын бүртгэлийн гэрчилгээний  ар талд нь Ардчилсан намын дарга нь С.Эрдэнэ гэсэн бичилт энд бий. Манай намыг хууль ёсны Ардчилсан нам, Ардчилсан намын дарга гэдгийг хууль эрх зүйн хувьд нь баталгаажуулж байгаа нотолгоо бол Улсын бүртгэлийн гэрчилгээ.  Улсын бүртгэлийн гэрчилгээг Улсын дээд шүүхийн тогтоолыг үндэслэж олгодог. Улсын дээд шүүхийн 01 тоот тогтоолыг үндэслэж олгосон Улсын бүртгэлийн гэрчилгээ нь энэ байна. Хүчин төгөлдөр гэрчилгээ. Цаашдаа Улсын дээд шүүх нь Улсын бүртгэлд бүртгэлтэй, хууль ёсны намаас нэр дэвшсэн М.Тулгатыг Ардчилсан намын даргаар бүртгэх үүрэгтэй, хуулиараа.

Цаашдаа өөрсдийгөө Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороо гэж зарлаад хууль бус намын даргын сунгаа явуулсан, бүлэглэлийн явуургүй үйл ажиллагаа явахгүй.

И.Мөнхжаргал:

-Ардчилсан намын даргын сонгуульд дөрвөн нэр дэвшигч өрсөлдсөнөөс УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл гишүүдээсээ хамгийн олон саналыг авсан учраас Дотоод сонгуулийн хороо нь түүний нэрийг Их хуралд оруулж,  Ардчилсан намын даргаар батламжлуулна. Их хурлаар О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар батламжилсны дараа Улсын дээд шүүхэд хандан, бүртгүүлнэ.  Улсын дээд шүүхэд бүртгэлтэй Ардчилсан намын үндсэн дүрмээр сонгуулийг зохион байгуулсан учраас саналын дүн нь хүчин төгөлдөр юм. Нийтдээ 74908 хүн цаасаар саналаа өглөө, үүнээс илүү баталгаа гэж байхгүй. Нөгөө талын сонгууль бол дүрмийн бус.

Цаашдаа түүний нэрийг Улсын дээд шүүхэд бүртгүүлэхэд ямар нэг дүрмийн зөрчилгүй гэж үзэж байгаа учраас О.Цогтгэрэл бол Улсын дээд шүүхэд бүргэгдээд намаа удирдах зүй ёсны дарга юм.

Улсын дээд шүүх дээр ямар нэг маргаан байхгүй. Улсын дээд шүүх бол намын дүрэм, намын даргыг бүртгэдэг бүртгэлийн л байгууллага.  Бүртгэх асуудлыг  Ардчилсан намын Их хурал хуралдсанаас хойш өргөн мэдүүлнэ. Тамганы маргаан бол байгаа, тэр нь Захиргааны хэргийн шүүх дээр очсон. Захиргааны шүүх дээр С.Эрдэнэд тамга олгосныг түдгэлзүүлсэн шийдвэр гарсан байгаа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

БЗДийн 4р хороонын иргэн Ж.Энхбаяр 2021-03-31 192.82.71.150

Би яахлаараа ардын хүү болж олдоггүй юм бэ Майнбаярын Тулгат хийсэн бүтээсэн юмтай учир Ард иргэд дэмжээд гараад ирсэн Мөнгөтөй баян АИХын гишүүн шиг мөнгө тарааж хүн Цуглуулаагүй шүү дээ Бид Майнбаярын Тулгатыг ДЭМЖИЖ байна БЗДийн иргэд

Avatar

зочин 2021-03-31 202.21.117.98

та нар наад баасаа дотооддоо шийд иргэдэд ямарч хамаа байхгүй. Танай нам угаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд орж чадахгүй нь тодорхой болсон.

Avatar

Чимэд 2021-03-31 124.158.68.160

Эрдэнээ туваан хоёрыг зодолдуулъя шүүгч нь харин өөр намын хүн байх шаардлагатайЭрдэнээ Тувааныг нульж лав чадна гэх хүмүүс олон байна харин хутга шөвөг мод чулуу хэрэглэхгүй шүү Туваан барьж аваад багалзуурддаг аргатай гэж дуулдав Эрдэнээгийн өшиглөлт төмсөгөнд яг онодог тэгээд хүчний хувьд зэрлэгшшсэн азраганы тангаралт л гэсэн үг

Avatar

зочин 2021-03-31 192.82.75.177

ЭРДЭНЭ СОНГУУЛИЙН ДАРАА ЯЛАГДАЛД НАМЫН ДАРГА БИ БУРУУТАЙ УХААНЫ ЮМ ЯРИАД
ТУВААНДАА ТАМГА ТЭМДЭГЭЭ ӨГӨӨД БАЙСАН БИШ ҮҮ? ТЭГЭЭД ОДОО ЮУНДАА ГОНШИГНООД
БАЙГААН. ТҮМНИЙ НҮДЭН ДЭЭР ӨГСӨН ДӨӨ.

Avatar

Зочин 2021-03-31 192.82.88.49

Ардчилсан намын дүрмээр орлогчдоо тҮр орлон гүйцэтгэгчээр тамгаа өгсөнбиздээ Жинхэнэ дарга нь намынхаа дүрмээр л цахим согуулиар сонгогдох дүрэмтэй биз дээ танар чинь хуучинсан үзэлтэйМАНМАХН 2шигюм бишүү

Avatar

ЗОЧИН 2021-03-31 202.21.126.30

УМ МАНИ БАД МИ ХУМ. АН МААНЬ ХОЙТ ТӨРӨЛДӨӨ ШУДАРГА,УУЖ ИДЭХЭЭ ХОЙШ НЬ ТАВЬЖ УЛС МОНГОЛОО ГЭСЭН ЗӨВ САЙХАН НАМ БОЛЖ ТӨРӨӨРЭЙ. ДАРГА ДААМЛУУД НЬ ХУЛГАЙЧ БИШ ХҮН ЧАНАРТАЙ, ЁС ЗҮЙТЭЙ БАЙХ ТАЛААС НЬ НОМ УНШУУЛНАА.

Avatar

Ph 2021-03-31 94.198.40.70

Ene bah ch hulgaich jenco n ch hulgaich. Ardchilliin ner barisan hulgaich nar. Shineer devshsenuud n ch alban tushaal gorilson hulgaich nar

Avatar

Badarch taxar 2021-03-31 192.82.86.173

Ingej hoorondoo hereldeh ni ardchilsan namin vndsen ajil ni yum oor hiih yum baihgvi iim l nam

Avatar

ЗАРАГЧ 2021-03-31 192.82.64.190

ҮНЭНДЭЭ НЭГ ХЭСЭГ НЬ ХУУЧИН НИЙГМИЙН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ҮЛДЭЖ ПОСТ КОММУНИЗМЫН ҮЗЛЭЭР АРДЧИЛАЛЫГ ҮЗЭЖ БАЙХАД ,,,НӨГӨӨ ХЭСЭГ НЬ 1990 ОНД ТУНХАГЛАСАН АРДЧИЛАЛЫН ҮНЭТ ЗҮЙЛ ЗАРЧИМАА САХИН ҮЛДСЭН ХЭРЭГ,,,,,,ТЭР БОЛ ХҮНИЙ АМЬД ЯВАХ ЭРХ,,,ХУУЛИАР АМЬДРАХ ЭРХ ,,ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЭРХ ЧӨЛӨӨ ,УЛС ТӨРИЙН ЭРХ,НИЙМГЭМЧИЛЛЭЭС ӨМНӨ БАЙХ УЧИРТАЙГ ЗААДАГ ЮМ,,,,,

Avatar

зочин 2021-03-31 103.212.117.124

Эрдэнээ чи МАН ын тамгыг хаячлаа гээд хүчингүй болгуулаад , шинээр хийлгэчих, Тэгээд Би МАН ын дарга гээд Хүрэлсүхийг намаасаа хөөчих ха ха

Avatar

Зочин 2021-03-31 64.119.24.160

Увсын Цогтгэрэл гэж хулгайчийн бизнесийг дэмжих гэж байгаад халдвар хамгааллын дэглэм алдсан тул Монгол сүйрч байна.дарга болбол хохирлыг амиар төлөх биз.

Avatar

Зочин 2021-03-31 202.21.111.170

нүдний булай

Avatar

БГД-ын 14-р хороо 23-3 тоот иргэн Х.Батсайхан 2021-03-31 202.131.244.210

С.Эрдэнийн удирддаг АН-нь хуулийн дагуу анханаасаа бүртгэлтэй юм байна. Харин энэ Тувааны нам ямарч бүртгэлгүй одоо бүртгүүлнэ гэж яриад байх юм ямар учир шалтгаан байна. ард түмнээр тоглож байгаа МАН-ынх яагаад дуугаа хураачихсан бэ? юм болгонд оролцоод байдаг яаачив хачирхалтай. Ер нь ард иргэд минь зөь сонгол хийгээрэй 2 тулгыг дэмжээд ахиад нэг тулга гарч ирвэл монгол улс 3 тулгатай болж гал голомтоо асааж орчин эерэг дулаанаар дүүрч эх орон минь нэг хөлөө олох байна даа

Avatar

ТЭНГЭР БӨӨ 2021-03-31 86.106.74.181

ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДЭЭС Ч ДООР ИЧМЭЭР ЮМАА

Avatar

Зочин 2021-03-31 192.82.71.51

Эрдэнэ ван Хүрэлсүхийн гөлөг болсон нь үнэ юм байна.

Avatar

Зочин 2021-03-31 203.91.115.42

УИХ-ын гишүүд алинд нь харьялагдаж байгаа вэ

Avatar

зочин 2021-03-31 103.212.117.124

Эрдэнээ чи МАН ын тамгыг хаячлаа гээд хүчингүй болгуулаад , шинээр хийлгэчих, Тэгээд Би МАН ын дарга гээд Хүрэлсүхийг намаасаа хөөчих

Avatar

Би монгол хүн 2021-03-31 103.212.118.56

Одоо хэн АН-ын дарга болох нь огт сонин биш шүү дээ. Яагаад гэвэл АН байхгүй болсон

Avatar

Зочин 2021-03-31 202.179.27.2

XE XE Олон зуун мянган дэмжигчидтэй, суурьтай нам байхгүй болохыг нь харий л да. Байхгүй болгох хүсэл хэсэг цөөн хүмүүст л байдаг байх дөө. ККККК,.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж