“Apple” компанийн бүтээгдэхүүний албан ёсны засварын хөтөлбөр болох “Independent Repair Provider” хөтөлбөр дэлхийн бараг бүх улс оронд хэрэгжих болсон талаар өнөөдөр /2021.03.31/ зарлажээ. Энэ долоо хоногийн сүүлээр эхний 38 оронд хөтөлбөр зарлагдах болсон ба үүнд Монгол Улс багтсан байна.
Анх уг хөтөлбөр 2019 онд АНУ-д хэрэгжиж эхэлсэн бол 2020 онд Европ, Канадад хэрэгжиж өдгөө дэлхий даяар албан ёсны зөвшөөрөлтэй нийт 1.500 гаруй засварын газар байдаг аж.
Хөтөлбөрт шалгарсан оролцогчдыг “Apple” компаниас үнэгүй сургалт авч, сэлбэг, багаж хэрэгсэл, гарын авлага зэргээр хангах юм байна. Харин бусад улс орнуудад энэ оны сүүлийн хагаст дээрх хөтөлбөр хэрэгжиж эхлэх ажээ.
Эх сурвалж: Apple
Холбоотой мэдээ