Сургууль, цэцэрлэг, дотуур байрны 819 нүхэн жорлонг шинэчилнэ

Хуучирсан мэдээ: 2021.03.30-нд нийтлэгдсэн

Сургууль, цэцэрлэг, дотуур байрны 819 нүхэн жорлонг шинэчилнэ

Сургууль, цэцэрлэг, дотуур байрны 819 нүхэн жорлонг шинэчилнэ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын сангийн тэргүүн Каори Ишикаватай уулзаж, гурван үндсэн сэдвээр санал солилцлоо.

Тухайлбал, орон нутгийн сургууль, цэцэрлэг, дотуур байрны 819 нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих ажил эхэлснийг БШУ-ны сайд мэдээллээ. 2023 он гэхэд энэ төслийн эцсийн үр дүнг үзэхээр зорьж байгаа бөгөөд энэ онд 300 орчим ариун цэврийн байгууламжийг суурилуулахаар төлөвлөж байгаа юм. Ингэж сургууль цэцэрлэгийн орчинд ариун цэврийн байгууламжийг шийдвэрлэснээр сурагчдын тэр дундаа өсвөр насны охидын аюулгүй байдлыг хангахад чухал нөлөө үзүүлнэ гэдэгт талууд байр суурь нэгтэй байгаа аж.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй 11 мянган хүүхэд байгаагаас долоон мянга гаруй нь сургууль, цэцэрлэгт хамрагддаг. Дийлэнх нь ердийн сургууль, цэцэрлэгт явж байгаа ч 1720 хүүхэд тусгай сургууль цэцэрлэгт хамрагдаж байна. Огт боловсролын үйлчилгээ авч чадахгүй байгаа 2900 хүүхдийг сургах чиглэлд хамтарч ажиллахаар боллоо. Ингэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхчүүдтэй нягт хамтран ажиллахаар болсон байна

Үдийн цай хөтөлбөрийг үдийн хоол болгон хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдсэн. Үдийн хоол хөтөлбөрөөр дамжуулан нийгмийн олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэж байгааг хатагтай Каори Ишикава онцолжээ. Сурагчдын 70 орчим хувь нь өглөөний цай уулгүй хичээлдээ ирдэг гэсэн судалгаа мөн байгаа аж. Энэ хөтөлбөр нь амьжиргааны түвшин доогуур айл өрхийн хүүхдүүдийг хичээлд дур сонирхолтой болгоход ч нөлөө үзүүлдэг гэсэн судалгаа байгааг онцоллоо.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж