1,597,268 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.03.30-нд нийтлэгдсэн

1,597,268 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн  362,798,792 төгрөгийн үнийн дүн бүхий 1,597,268 ширхэг хувьцаа арилжигдсанаас 21 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 8 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Гутал" ХК (GTL+14.95%) болон "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH +14.18%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Глобал монголиа холдингс" ХК (HML -14.29%) болон "Махимпекс" ХК (MMX -12.14%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 18,089 ширхэг нэгж эрхийг нийт 4,457,574 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 14 ширхэг үнэт цаас 1,400,000 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.58 хувиар буурч, 34514 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,696,035,340,954.36 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж