Хятад улс Хонгконгийн сонгуулийн тогтолцоог шинэчлэх хууль батлав

Хуучирсан мэдээ: 2021.03.30-нд нийтлэгдсэн

Хятад улс Хонгконгийн сонгуулийн тогтолцоог шинэчлэх хууль батлав

Хятад улс Хонгконгийн сонгуулийн тогтолцоог шинэчлэх хууль батлав

Хятадын хууль тогтоох дээд байгууллага буюу Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн Их хурлын  (БХАТИХ) Байнгын хорооны гишүүд Хонконгийн сонгуулийн тогтолцоог шинэчлэх тухай хуулийн төслийг санал нэгтэйгээр дэмжжээ. Тус байнгын хорооны 27-р хуралдаан өнөөдөр өглөө /2021.03.30/  хаалттай зохион байгуулагдсан байна.

“South China Morning Post” сонинд мэдээлж буйгаар, Хонконгийн Үндсэн хуулийн I, II хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Байнгын хорооны 167 гишүүн бүгд дэмжжээ.

Тус хуульд зааснаар, тойргуудад шууд сонгууль явуулах замаар сонгогдох гишүүдэд Хонконгийн парламент буюу Хууль тогтоох зөвлөлийн ердөө 20 суудлыг үлдээхээр болсон байна. Хамгийн олон буюу 40 мандатыг сонгогчдын коллегид хуваарилахаар болсон бол 30 депутатыг салбарынх нь холбоодоос нэр дэвшүүлэхээр болжээ.

Өөрөөр хэлбэл, 40:30:20 гэсэн энэхүү бүтэц нь бүх эрсдэлт хүчин зүйлийг арилгаж, ардчиллыг дэмжигч гэгддэг эвслүүдийн боломжийг хаасан хууль болж байгаа юм. Аливаа хуульд хориг тавихын тулд 31 гишүүний санал шаардлагатай бөгөөд Хонконгийн парламентын гишүүдийн тоог одоогийн 70-аас 90 болгож нэмэгдүүлэх аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж