Alicia Keys усны хувцастай папараццид өртөв

Хуучирсан мэдээ: 2010.08.11-нд нийтлэгдсэн

Alicia Keys усны хувцастай папараццид өртөв

Дуучин Alicia Keys анхныхаа хүүхдийг хүлээж байгаа бөгөөд тэрбээр одоо зургаан сартай жирэмсэн. Тэрбээр хөл хүнд болсон ч гэсэн тайзнаасаа хөндийрөхгүй хэмээн мэдэгдэж олон тоглолтыг хийгээд амжсан. Харин дуучин бүсгүй маань хэсэг хугацаанд амархыг эмч нь зөвлөсний дагуу өөрийн тансаг зэрэглэлийн дарвуулт онгоцоор Францад аялж яваа ба энэ долоо хоногт найз залуу Swizz Beatz-тэйгээ хуримаа хийжээ. Мөн тэдэнтэй хамт дотны найзууд болох Queen Latifah болон “U2” хамтлагийн Bono нар амарч яваа гэнэ.

Түүнийг цагаан өнгийн усны хувцастай байхад нь гэрэл зурагчид дурандаа буулгаж амжжээ. Удахгүй нярайлах дуучин бүсгүй нэлээд жин нэмсэн харагдана.  
Гэрэл зургуудыг энд дарж үзнэ үү.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж