УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2021.03.30/ Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нар муудалцав.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
-Надаа итгэхгүй байна уу, би яг тэр ажлыг хийнэ, хөндлөнгийн хяналт хийнэ, сайн хар. Хүмүүст итгэ. Зөвхөн өөрсдийгөө мундаг гэж битгий хар, би өөрөө гүйгээгүй шүү. Зүгээр байгаарай та. Хөөе чи юу гээд байгаа юм Сүхээ.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
-Хуцаад бай чи. Найзан дундаа УИХ-ын гишүүн надад итгэ барь гэж. Энэ чинь хүний тухай яриагүй, хуулиа барих ёстой. Наймаачин хулгайч хуцаад байгаарай. Чамтай би удаан үзнэ за юу. Чи муу дандаа мөнгөөр дийлдэг.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:
-Би хариулчихъя, Ж.Ганбаатар аа, чи бас над руу битгий агсраад бай.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:
-Шүүхийн хууль дотор хороондоо зөрчихсөн заалтууд байгаа. Сахилгын хороо руу чинь шүүгчээр ажиллаж байсан хүн орж ажиллаж болох юм уу, болохгүй юм уу. Нэг хуудсанд нь орж ажиллаж болно гэчихсэн, нөгөө талд нь орж ажиллаж болохгүй гэчихсэн. Энэнээс чинь болж, маргаан үүсч байгаа шүү дээ.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Та нар юундаа уурлаад бухимдаад байгаа юм. Энэний цаана асуудал байна гэсэн үг. Асуудлыг хойшлуулаад танай гишүүд дотроо яривал яасан юм бэ. Тэгэхгүй бол муухай харагдаж байна, биенээ хулгайчаар нь дуудаад. Ингэж болохгүй ш дээ. Гишүүдийн тал нь гэмт хэрэгтэн байна гэдэг ярианд орсон, түүнийгээ нотолж байгаа юм шиг хэрэлдээд байх юм.
УИХ-ын гишүүн Б.Энхбаярын тайлбарласнаар Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн Сахилгын хорооны шүүгч биш гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулах ажлын хэсэгт УИХ-ын гишүүд өөрсдөө оролцох санаачилга, оролдлого хийснийг Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр нар буруушаан эсэргүүцсэн аж. Ажлын хэсэгт гишүүд өөрсдөө орох нь шүүх хараат бусаар ажиллах зарчимд нийцэхгүй гэж үзсэнтэй холбоотой аж.
Маргааныг дараах видео руу орж үзэх боломжтой.
Ж.Ганбаатар:
Надаа итгэ. Сүхээ чи юу гээд байгаан? Чи шудрага уу?
Ж.Сүхбаатар:
Хуцаад бай! Чи ганц мөнгөтэй нь үү? Чи наймаачин хулгайч хуцаад бай! Хуулиа барь!…
Д.Ганбат: Та нар асуудалтай болоод бухимдаад уурлаад байна. Та нар их муухай харагдаж бна. Дотроо учраа ол!!! pic.twitter.com/mztJEnWk8r— Батука (@Batuka_UB) March 30, 2021
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ