Вакцинжуулалтаа 1 жилийн дотор дуусгах ёстойг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2021.03.30-нд нийтлэгдсэн

COVID-19

Вакцинжуулалтаа 1 жилийн дотор дуусгах ёстойг анхааруулав

Вакцинжуулалтаа 1 жилийн дотор дуусгах ёстойг анхааруулав

Олон улсын “People’s Vaccine Alliance” байгууллага дэлхийн 28 улсын халдварт өвчин судлалын тэргүүлэх 77 эрдэмтнээс авсан судалгаагаа саяхан танилцуулжээ. Судалгаанд оролцсон эрдэмтдийн гуравны нэг буюу 66,2 хувь нь улс орнууд Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтаа нэг жилийн дотор дуусгах шаардлагатай гэж үзсэн байна. Харин үлдсэн хэсэг нь вакцинжуулалтыг ирэх есдүгээр сар гэхэд дуусгахгүй бол вирус улам хувьсан өөрчлөгдөж, илүү аюултай, халдварлах чадвар өндөртэй, вакцинд тэсвэртэй болно гэж үзжээ.

Түүнчлэн вакцинжуулалтын хөтөлбөрийг дэлхий нийтээрээ жигд хэрэгжүүлж байж цар тахлын аюулаас сална гэдэг дээр эрдэмтэд бүгд санал нийлсэн байна. Одоогийн байдлаар АНУ, Их Британи зэрэг баян чинээлэг улсууд насанд хүрсэн хүн амаа бүрэн дархлаажуулах хэмжээний вакцины нөөцтэй болоод байгаа ч Ази, Африкийн зарим буурай орнууд ганц ч тун вакцингүй байгаа юм.

Вакциныг тэгш хуваарилах зорилготой олон улсын “COVAX” хөтөлбөрийг ДЭМБ санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд 2021 ондоо багтааж бага орлоготой улс орнуудын нийт хүн амын 27 хувийг вакцинжуулах зорилт тавьсан нь хангалтгүй гэж эрдэмтэд үзсэн байна.

Эх сурвалж: Guardian

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж