Хөл хорио тогтоохгүй бол халдвар одоогийнхоос 10 дахин нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2021.03.30-нд нийтлэгдсэн

Хөл хорио тогтоохгүй бол халдвар одоогийнхоос 10 дахин нэмэгдэнэ

Хөл хорио тогтоохгүй бол халдвар одоогийнхоос 10 дахин нэмэгдэнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.03.30/ ХӨСҮТ-д ажиллах үеэр цаг алдалгүй хөл хорио тогтоохыг санал болгов. ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр "Одоо бүх нийтийн  бэлэн байдлын зэрэгт шилжихгүй бол Сovid-19 халдварын тархалт ирэх зургадугаар сард одоогийнхоос 10 дахин нэмэгдэх эрсдэлтэй. Халдварын тархалт нэмэгдэхийн хэрээр хавьтал тодорхойлох, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хугацаа оройтох учраас хүндрэх, нас баралт улам нэмэгдэх эрсдэлтэй. Өндөр тархалтаас хойш 14, 28 хоногийн дараа хүндрэлүүд илэрч, нас баралт бүртгэгдэнэ. Олон нийт хаанаас халдвар аваад байгааг судалж тогтоосон. Ажлын байр, тусгаалах байр, олон нийтийн арга хэмжээ, зах худалдааны төвөөс хамгийн их халдвар авч байна. Ажлын байр болон олон нийтийн арга хэмжээн дээрээ очоод халдвар авсан хүмүүс гэртээ хариад гэр бүлийнхэндээ тарааж байна. Тйимээс энэ асуудалд зайлшгүй анхаарах хэрэгтэй байна" гэсэн юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газрын хувьд эдийн засгаа аль болох нээлттэй байлгах бодлого баримталж ирсэн. Гэхдээ эрдэмтэн, судлаачдынхаа үгийг сонсоно. Энэ удаад хөл хорио тавих бол дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай. Хэрэв энэ удаад хөл хорио тогтооно гэж үзвэл бид дөрөвдүгээр сардаа багтаж нэг сая иргэнээ вакцинжуулах зорилт тавьж байж үр дүнтэй болно” гэсэн юм.

Улсын онцгой комиссын өчигдрийн хурлаар бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх Эрүүл мэндийн яамны саналыг дэмжсэн билээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 3-18 хүртэл “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”, эрсдэлийн УЛААН түвшинд шилжих санал гаргасан. Уг саналыг Засгийн газрын хуралдаанаар маргааш шийдвэрлэнэ.

Дашрамд дурдахад, Засгийн газраас нийт 2.8 тэрбум төгрөгийн дэмжлэгийг эмч, эмнэлгийн ажилтнуудад олгохоор болоод байгаа бөгөөд Засгийн газрын хуралдаанаар эцэслэн батлах аж. Энэ нь Covid-19 халдварын эсрэг ажиллаж байгаа 2230 эмч, эмнэлгийн ажилчдад нэг сая төгрөгийн, 1,100 резидент эмч тус бүрт 500 мянган төгрөгийн нийт 2.8 тэрбум төгрөгийн урамшуулалд зарцуулагдах юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж