Хятад энэ жил илүү их үүл буудахаар төлөвлөж байна | News.MN

Хятад энэ жил илүү их үүл буудахаар төлөвлөж байна

Хятад энэ жил илүү их үүл буудахаар төлөвлөж байна

Хятад энэ жил илүү их үүл буудахаар төлөвлөж байна

Хятад улс жилд дор хаяж 200 сая ам.долларыг үүл задлан бороо оруулахад зарцуулдаг байна. Мөн 2018 оны мэдээллээс үзвэл бороо оруулах, үүл задлахад нийт 50 мянга гаруй хүн ажиллажээ. Хятадын Засгийн газрын мэдээлсэнчлэн таван сая км.кв буюу нийт хуурай газрынхаа талаас илүү хэсэгт үүл буудах аргаар бороо оруулдаг аж. Харин энэ оноос эхлээд бороо оруулдаг нутаг дэвсгэрийн хэмжээг жилд 100 мянган км.кв-аар нэмэх төлөвлөгөө гаргажээ.

Өдгөө дэлхий дээр үүл буудах аргыг хэрэглэдэг 50 орчим орнуудаас Хятад улс хамгийн идэвхтэй, амжилттай үүл бууддаг нь аж. Ийнхүү үүл буудах нь хотуудын усны хэрэглээг хангах, мөндрөөс сэргийлэх, агаарын бохирдлыг бууруулах зэрэг зорилготой байдаг хэмээн Засгийн газар мэдэгдсэн байна.

Хятадын төрийн мэдээллийн сайтуудад мэдээлснээр үүл буудсаны үр дүнд тус улсад жил бүр хэвийн хэмжээнээс 50 тэрбум шоо метр орчим хур тундас илүү ордог бөгөөд энэ нь Хятадын нийт усны хэрэгцээний 8 хувийг хангадаг аж. Мөн Бээжингийн эрх баригчид нийслэл хотын дээр үүл буудах аргаар хотын хур тундасны хэмжээг 15 хувиар өсгөх боломжтой хэмээсэн байна.

Гэхдээ бороо оруулахын тулд үүл задлах энэ үйлдэл нь маш аюултай. Учир нь тэд энгийн үед ямар ч нисгэгч зайлсхийдэг өтгөн үүлэн дунд орж нисэх шаардлагатай болдог юм. Тухайлбал, Хятадын Жианши мужид энэ сарын эхээр нутгийн цаг уурын хорооны жижиг онгоц осолдон унахдаа байшин мөргөж, зорчиж явсан таван хүн газар дээрээ нас барж, ойролцоо байсан нэг хүн гэмтжээ.

Хятадад  анх 1950-аад оноос  эхэлсэн тэнгэрт химийн урвалаар үүл задлан бороо оруулах арга өндөр амжилт үзүүлсээр иржээ.

Эх сурвалж: ECONOMIST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

asdf 2021-03-30 43.228.130.118

manaih tom jijig geltgui dalanguudiig mash olnoor n barih heregtei. mongold yu dutaj bn us l dutaj bn. us baihad amidral bn. bayanchandmanii tiishee jijig dalan mer ser barisan haragdaj bnlee. ene mash zuv

Avatar

Өвгөн 2021-03-30 49.0.142.40

Монголчууд маань лам нар өнөө уул овоо мовоогоо тахиж бороо оруулахгүй бол дэлхийн үүлийг Xятад ганцаараа адуу аятай хурааж авчраад буудаж унагаах нь дээ ха ха ха…

Avatar

mgl 2021-03-30 202.179.11.230

shar shoroon shuurga bur olon bolno doo.

Avatar

зочин 2021-03-30 202.21.108.222

Манай эрдэмтэн докторууд иймэрхүү юм хийхэд ухаан нь хүрэхгүй бол худалдаж аваач.! 4.5.6.сард хур хундас хэрэгтэйг мэддэг л баймаар юм.🌧🌧🌧🌦🌦🌦

Avatar

irgen 2021-03-30 119.40.103.3

Manaid bas l buudaj bga, yum unshij uzej baij yumiig goichilj bai, uls ornooroo iim medleggyi bh l haramsaltai yum.

Avatar

Зочин 2021-03-30 203.91.115.52

Хятад ч яахав. Энэ өмхий оросууд манай руу нүүдэллэх үүлийг их хэмжээгээр бууддагаас хуурайшилт асар их тохиолддог болоод байна. Тэд биднийг гол мөрөн дээрээ УЦС бариулахгүй гэж байхад бид яагаад хур тундас ашиглах талаар тэдний эсрэг нэхэмжлэл гаргаж болохгүй вэ?

Avatar

Зочин 2021-03-30 192.82.68.196

ёстой үнэн пяхлу

Avatar

зочин 2021-03-30 192.82.85.56

Хамаг үүлийг урд хойноос буудаад, манай дээр түй ч дусахгүй юм байна л даа, энэ ган гачиг, шар шороон шуурга энэнтэй холбоотой байж магадгүй, шар шороон шуурганаас аврагдахыг хүсвэл хятад, солонгосууд монголд газар сэндийлэх биш мод тарих, бороо хур оруулах талаа бодсон нь дээр баймаар

Avatar

!!! 2021-03-30 150.129.142.52

Ene zgr l bidnii archaagui baidal shuu ene uls jild2 udaa uragts awj bna getel manaih zundaa boroo orhoo boliloo Boldogson bol tom tom dalan togtool nuur ih hiih ymsan hamag usaa dalaid gargaad duuslaa

Avatar

Зочин 2021-03-30 192.82.89.87

хохь нь гэхээс яахавдээ хятадруу нүүж яваа үүлнүүдийг замд нь буудаад унагаж чадахгүй

Avatar

Зочин 2021-03-30 124.158.68.153

Энэнээс болж сүүлийн хэдэн жил Монголд ган болж байгааг мэдсээр байж үг хэлж чадахгүй нь одоо Жавхлан юм даа.

Avatar

Зочин 2021-03-30 66.181.184.28

Энэ их ноцтой асуудал монголд орох хур тундас байгалийн жамаараа ирэхгүй болоод удаж байгаа.Зөвхөн үерийн хэмжээний үүл л орж ирэх байх

Avatar

Зочин 2021-03-30 192.82.64.208

tegeej hyataduud jiveed neg musun uhcheesee bilee dee n**** gej. ene hyataduudaar hen duttagiin? delhiin dulaaral bohirdol ene lalruudaas l bolj baigaa shd

Avatar

ыыы 2021-03-30 192.82.92.117

манайх гадагшаа гардаг усаа дотогшоогоо урсдаг болгох хэрэгтэй

Avatar

Зочин 2021-03-30 122.201.24.115

manaid tiim chadal bhgu zamaa aitaihan tavj chadahgui baij tom2 yum yarina

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж