Навальный хэт эрт сэрэх зөрчил гаргасан тул гянданд орж магадгүй

Хуучирсан мэдээ: 2021.03.30-нд нийтлэгдсэн

Навальный хэт эрт сэрэх зөрчил гаргасан тул гянданд орж магадгүй

Навальный хэт эрт сэрэх зөрчил гаргасан тул гянданд орж магадгүй

ОХУ-ын чанга дэглэмтэй хоёрдугаар ангид хоригдож буй сөрөг хүчний төлөөлөл Алексей Навальный шоронгийн дүрмийг зөрчин тогтсон цагаас эрт орноосоо босох зэрэг жижиг зөрчлүүдийг удаа дараа гаргасаар байгаагаасаа болоод гянданд хоригдож магадгүй нөхцөл байдал үүсчээ.

Навальный өнгөрсөн оны наймдугаар сард химийн аюултай хоронд хордож, яаралтай Германд очиж эмчлүүлж байгаад энэ оны нэгдүгээр сард Москвад эргэн ирмэгцээ баривчлагдсан юм. Шүүхийн шийдвэрээр түүнийг тэнсэн харгалзах ялын хугацаа дуусаагүй байхад гадаадад зугтсан болон өмнө нь ахмад дайчныг гүтгэн доромжилсон хэмээн буруутгасан. Улмаар түүнд их хэмжээний мөнгөн торгууль болон хоёр жил, зургаан сарын ял оноож, чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Навальныйн инстаграм хаягийг хөтөлж буй нөхдийнх нь мэдээлснээр тэрбээр өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд зургаан удаа жижиг зөрчил гаргаж, зэмлэл хүртсэнийхээ төлөө гянданд хоригдож болзошгүй нөхцөл байдалд орсон аж.

Хоёрдугаар хорих ангид өмнө нь хоригдож, ажиллаж байсан хүмүүс болон хүний эрхийн төлөө тэмцэгчид тус шоронг хамгийн жижиг зөрчлийг хүртэл хатуу хянаж, чанга шийтгэл ноогдуулдаг хамгийн аймшигтай шорон хэмээдэг.

Эх сурвалжуудын мэдээлснээр Навальный сэрүүлгээс 10 минутын өмнө сэрэх, видео илтгэл үзэхээс татгалзаж, илтгэлийг “шал тэнэг” хэмээн доромжилсон зэрэг зөрчил гаргасан аж. Мөн тэрбээр нэгэн удаа өглөөний дасгалд гарахгүй хэмээн зөрүүдэлж, оронд нь кофе авчирч өгөхийг хянагчаас шаардсан гэнэ. Өөрийнх нь хэлснээр түүнийг чанга дэглэмтэй хорих ангид хэтэрхий их инээмсэглэж байна хэмээн хянагчид шүүмжилдэг аж.

Навальныйн хэлснээр хоригдлуудыг эрүү шүүлт гэхэд хилсдэхээргүй нөхцөл байдалтай ямар ч цонхгүй, давчуу ганц хүний багтаамжтай гянданд суулгахад ердөө хоёр сануулга байхад хангалттай байдаг гэнэ.

Эх сурвалж: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
5
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж