Эрх мэдлээ ашиглаж, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь нөлөөлсөн үндэслэлээр шүүхээс 3.6 жилийн хорих ял сонсон эдэлж байгаа УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир Улсын дээд шүүхэд ханджээ.
Тэрбээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн оны наймдугаар сард оноосон 3.6 жилийн ялыг үндэслэлгүй хэмээн үзэж, Улсын дээд шүүхэд гомдол гаргаад буй нь энэ аж. Өмгөөлөгчөөрөө дамжуулан гаргасан түүний гомдлыг “Ялаас мултрах зорилгоор Улсын дээд шүүхэд хандав уу” гэж тайлбарлахад хүргэж буй.
Учир нь, Ерөнхийлөгч Х.Баттулга авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж байсан Эрчим хүчний сайд асан М.Сономпил, УИХ-ын гишүүн асан Г.Солтан нарт уучлал үзүүлснээр тэд шоронгоос суллагдсан. Мөн УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа торгууль төлснөөр биеэр эдлэх ялаас чөлөөлөгдсөн.
Энэ мэтчлэнгээр улстөрчид нэг, нэгээрээ хэргээс мултран, ялаас чөлөөлөгдөх болсон нь экс гишүүнд Улсын дээд шүүхэд хандан, гомдол гаргах найдвар төрүүлсэн байхыг ч үгүйсгэхгүй юм.
Гэхдээ шүүхээс тэднийг гэм буруутайд тооцож, ял оноосон байхад Ерөнхийлөгч нь авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийн толгойг илж, уучлал үзүүлэх нь шударга ёсонд хэр нийцэх вэ гэдэг асуудлыг хөндөхөд хүргэж буй. Олон улсын гэрээ конвенцид заасан заалтаар ч авлига, албан тушаалын хэргээр шүүхээс ял сонссон этгээдүүдэд уучлал үзүүлэх ёсгүй. Харин Монголд хууль хэрэгждэггүйн нэг баталгаа бол Ерөнхийлөгч нь УИХ-ын экс гишүүдэд уучлал үзүүлсэн шийдвэрээс харж болохын зэрэгцээ ард түмнийхээ боломжийг хулгайлсан ЖДҮ-чин шүүхээс оноосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй гээд шүүхийн дээд шатанд зарга үүсгээд явж буй нь ёс зүйн хувьд ч байж боломгүй үйлдэл.
Харамсалтай нь, Монголд хэн эрх мэдэлтэй нь дийлдэг буруу жишгээр цагаан захтнууд ийн нэг, нэгээрээ ялаас мултарсаар МАН 100 жилийн ойгоо тэмдэглэхэд Тусгаар тогтнолын ордондоо тухалж мэдэхээр байна.
Г.ХОРОЛ
Зочин 2021-03-30 202.126.90.51
Дамбаочир хогийн нохой
Зочин 2021-03-30 139.5.218.190
Энэ дуракыг шоронд нь хатаах хэрэгтэй шуу дээ одоо болье
БҮҮ МАРТ 2021-03-30 202.126.90.135
ГАДААДЫН АЛБАНД ЗҮТГЭДЭГ ЭХ ОРНООС УРВАГЧ ХҮНДЭЭ БОДОХ ЗҮЙЛ БИЙ …
мгл 2021-03-30 64.119.21.217
жду-н ороо толохчгуй гээд томроод байсан солтаныг чолоолдог буруушдээ!женко авилгачид хулгайч нартай амь нэгтэйгээ олон харуулж байна,улирна гэж битгии горьдоорой!
Зочин 2021-03-30 192.82.73.194
ХАрхорингийн замыг там болгодог ТАМ-ОЧИР уу. Ёстойалсан шдээ. Наад хулгайчид 3.5 жил багадна. 25 жил суулга….
ХН 2021-03-30 202.179.27.223
ДААН Ч АХЫНХ НЬ ХҮҮХЭД ЖЕНКОГЫН ХУУЛИЙН ЗӨВЛӨХ БОЛЦЫМ АА… ИЙМЭРХҮҮ Л БООЛЬХОЙ ХИЙЖ ЯВЖ
Зочин 2021-03-30 202.21.126.30
Хөөрхий одоо их юм ойлгож өөр болсон байлгүй. Нас нь явж байгаа амьтан даа. Хүүний чанар ч гэж тааруу даа.
Зочин 2021-03-30 103.212.118.171
Дамчир муу нохой гараад ирэв дээ.
иргэн 2021-03-30 202.131.227.82
МУУХАЙ н**ш . ХЭРЭГТЭН
Зочин 2021-03-30 124.158.107.35
даварсан хулгайч
Зочин 2021-03-30 202.126.89.115
Үхдэл дамбаа дабаалаа өмсөөд ялаа үүр хий зөнөг ац шуумараа.
Зочин 2021-03-30 150.129.140.41
bitgi hutsachaache hutsachachee bitgi hutsachachee.bitgi bohir jigree saltgaan baitsaal daa uzelere osgogchoo uchral hlebe dee.
Зочин 2021-03-30 150.129.140.41
zaluuchuda bitgis oliorol doo. bitgi hutsaaldadd ungaldaad shaaldad baigaa.bitii hutsaachachee hutschaacheee.uzelre osgogchoo tenegr nirguulmer chi gesgele hurtene.
Зочин 2021-03-30 150.129.140.41
chi bitgi anad saltaani jingereed ormjolororo bitgi h*****d ungad shahin bee sheell dee. shees sheesen dere.uzelere osgogchoro ulaan said soyiolgui huu h*****d suujinaa.