Д.Дамба-Очир ялаас мултрахаар УДШ-д хандав уу?

Хуучирсан мэдээ: 2021.03.30-нд нийтлэгдсэн

Д.Дамба-Очир ялаас мултрахаар УДШ-д хандав уу?

Д.Дамба-Очир ялаас мултрахаар УДШ-д хандав уу?

Эрх мэдлээ ашиглаж,  Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь нөлөөлсөн үндэслэлээр шүүхээс 3.6 жилийн хорих ял сонсон эдэлж байгаа УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир Улсын дээд шүүхэд ханджээ.

Тэрбээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн оны наймдугаар сард оноосон 3.6 жилийн ялыг үндэслэлгүй хэмээн үзэж, Улсын дээд шүүхэд гомдол гаргаад буй нь энэ аж. Өмгөөлөгчөөрөө дамжуулан гаргасан түүний гомдлыг “Ялаас мултрах зорилгоор Улсын дээд шүүхэд хандав уу” гэж тайлбарлахад хүргэж буй.

Учир нь, Ерөнхийлөгч Х.Баттулга авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж байсан Эрчим хүчний сайд асан М.Сономпил, УИХ-ын гишүүн асан Г.Солтан нарт уучлал үзүүлснээр тэд шоронгоос суллагдсан. Мөн УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа торгууль төлснөөр биеэр эдлэх ялаас чөлөөлөгдсөн.

Энэ мэтчлэнгээр улстөрчид нэг, нэгээрээ хэргээс мултран, ялаас чөлөөлөгдөх болсон нь экс гишүүнд Улсын дээд шүүхэд хандан, гомдол гаргах найдвар төрүүлсэн байхыг ч үгүйсгэхгүй юм.

Гэхдээ шүүхээс тэднийг гэм буруутайд тооцож, ял оноосон байхад Ерөнхийлөгч нь авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийн толгойг илж, уучлал үзүүлэх нь шударга ёсонд хэр нийцэх вэ гэдэг асуудлыг хөндөхөд хүргэж буй. Олон улсын гэрээ конвенцид заасан заалтаар ч авлига, албан тушаалын хэргээр шүүхээс ял сонссон этгээдүүдэд уучлал үзүүлэх ёсгүй. Харин Монголд хууль хэрэгждэггүйн нэг баталгаа бол Ерөнхийлөгч  нь УИХ-ын экс гишүүдэд уучлал үзүүлсэн шийдвэрээс харж болохын зэрэгцээ ард түмнийхээ боломжийг хулгайлсан ЖДҮ-чин  шүүхээс оноосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй гээд шүүхийн дээд шатанд зарга үүсгээд явж буй нь ёс зүйн хувьд ч байж боломгүй үйлдэл.

Харамсалтай нь, Монголд хэн эрх мэдэлтэй нь дийлдэг буруу жишгээр цагаан захтнууд ийн нэг, нэгээрээ ялаас мултарсаар МАН 100 жилийн ойгоо тэмдэглэхэд Тусгаар тогтнолын ордондоо тухалж мэдэхээр байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж