Нөөцийн махыг 405 хүнсний дэлгүүрт худалдана | News.MN

Нөөцийн махыг 405 хүнсний дэлгүүрт худалдана

Нөөцийн махыг 405 хүнсний дэлгүүрт худалдана

Нөөцийн махыг 405 хүнсний дэлгүүрт худалдана

Нөөцийн махны борлуулалт эхэлсэнтэй холбогдуулан өнөөдөр /2021.03.30/ Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл хийлээ.


Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.ГАНТӨМӨР:

Одоогоор нийт 71 мянган тонн махыг 322 дэлгүүрт нийлүүлээд байна. Нэг хорооны 2-3 дэлгүүрт нөөцийн мах борлуулна. Дэлгүүрүүдийн тоог өмнөхөөс нэмсэн. Борлуулах дэлгүүрүүд ерөнхийдөө хэвээрээ байгаа ч зарим нь борлуулахаа больсон. Нэг бэлтгэн нийлүүлэгч, борлуулагч өдөрт нэг удаа 2-3 кг-аар савласан 200 кг махыг хүргэж өгнө. Хэрэв мах дуусвал бид шуурхай хүргэж өгнө. Нийт нөөцийн махны 30 хувийг үхэр, 60 хувийг хонь, 10 хувийг ямааны мах эзэлж байна. Өнгөрсөн жил найман  аймагт зуншлага тааруу байсан. Иймээс нөөцийн махны чанарт анхаарч ажиллаж байна.

Дөрөвдүгээр сарын 1-нээс 405 хүнсний дэлгүүрт нөөцийн мах худалдана. Цаашид 61 сүлжээ дэлгүүрт худалдахаар өргөжүүлэх боломжтой. Үнэ өнгөрсөн жилийнхтэй адилхан байна.

Үхрийн мах 1 кг нь 7700, хонь 6700, ямааны мах 6200 төгрөгөөр худалдана. Гантай холбоотой аж ахуй нэгжүүдийн зардал нэмэгдсэн ба нэмэгдэл зардал болох 9.3 тэрбум төгрөгийг 2021 оны төсөв тусгах замаар шийднэ" гэлээ.

Нийслэлийн хүн амын 2020-2021 оны хаврын улирлын махны хэрэгцээнд хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгах зорилгоор арилжааны таван банкны санхүүжилтээр 17 аж ахуйн нэгж 11 мянган тонн махыг хөдөө орон нутгаас бэлтгэж зориулалтын агуулахад нөөцлөөд байна.

#ШУУД

Нийслэлийн хүн амын 2020-2021 оны хаврын улирлын махны хэрэгцээнд хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгах зорилгоор арилжааны 5 банкны санхүүжилтээр 17 аж ахуйн нэгж 11000тн махыг хөдөө орон нутгаас бэлтгэж зориулалтын агуулахад нөөцлөөд байна. Нөөцийн махны борлуулалт эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл хийж байна.

Posted by Нийслэлийн мэдээ on Monday, March 29, 2021

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-30 202.9.46.232

Мах олдохгүй байгаа шүү юун 71000тн хөрсөн дээрээ буугаасай энэ нөхдүүд хаагуур зараад байгаан

Avatar

Зочин 2021-03-30 162.247.74.217

!!!!!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2021-03-30 66.181.180.147

Цар тахлын үед гулуузаар нь зарахыг зөвшөөрөх хэрэгтэй. Нэг гулууз мах авсан хүн дахин дахин дэлгүүр орж, очерлож, бөөгнөрөл үүсгэхгүй. Жижиг жижгээр нь зарж, очерлуулах нь эрсдэлтэй. Тэгээд бас богиносгосон цагаар зарж байгаа гэхээр заавал бөөгнөрүүлэх гээд байгаа юм шиг олйгогдож байна.

Avatar

Нийслэл хүү 2021-03-30 202.131.236.170

Хаанаас хэдүүдээ 71 мянган тонн мах зарчихав аа, тоо мэддэггүй хотын ерөнхий менежер үү, аль эсвэл сэтгүүлч гуай тоо буруу хэлээд байна уу. Нөөцийн махаар ЕРӨНХИЙЛӨНЧИЙН МАХ ИМПЭКС ХК, ХХААЯамны харъяа БААТАРУУД ТЭНГЭР ХХК хоёр компани олон жил мөнгө угааж байгаагаа зогсоох хэрэгтэй шүү. Нөөцийн махаар хошигруулж, дарга сэтэртэнгүүд өөрсдийн хамаарал бүхий компануудаар дамжуулан мөнгө л угааж байна.

Avatar

Зочин 2021-03-30 66.181.180.88

4 сарын 1 с эхлэн зарагдана гэж бна шүү бичвэрийг сайн уншаад гомдол гарна уу ккк

Avatar

Зочин 2021-03-30 66.181.161.84

Хаана зараад байгаа юм бэ. Хайгаад олдохгүй байна шүү дээ. Ченжүүд нь хол хорио тавих сургаар махны үнэ өсгөөд үхэрийн ястай мах 15800-болсон байна. Бөмбөгөр худалдааны төвд. Арай дэндэж байнаа. Зарж байгаа газаруудыг нь зарлаачээ.

Avatar

иргэн 2021-03-30 66.181.188.28

Хайгаад олдохгүй байна шүү дээ хаана зарж байгаа юм бэ жагсаалтаа тавиачээ. Нөөцийн мах хайгаад хотоор нэг хайхуу ???

Avatar

йыа 2021-03-30 103.11.195.34

Цул мах хаана ч алга. дан ястай нь тараагдсан байна. Цул нь дарга нарын ам руу орсон юм уу Дунд шатнаас алга болов уу Эрэн сурважилмаар байна

Avatar

Зочин 2021-03-30 66.181.183.65

Нөөцийн маханд цул мах гэж байхгүй. Нэг бол гулууз. Нэг бол хөрөөдсөн ястай мах.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж