Нөөцийн махны борлуулалт эхэлсэнтэй холбогдуулан өнөөдөр /2021.03.30/ Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл хийлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.ГАНТӨМӨР:
Одоогоор нийт 71 мянган тонн махыг 322 дэлгүүрт нийлүүлээд байна. Нэг хорооны 2-3 дэлгүүрт нөөцийн мах борлуулна. Дэлгүүрүүдийн тоог өмнөхөөс нэмсэн. Борлуулах дэлгүүрүүд ерөнхийдөө хэвээрээ байгаа ч зарим нь борлуулахаа больсон. Нэг бэлтгэн нийлүүлэгч, борлуулагч өдөрт нэг удаа 2-3 кг-аар савласан 200 кг махыг хүргэж өгнө. Хэрэв мах дуусвал бид шуурхай хүргэж өгнө. Нийт нөөцийн махны 30 хувийг үхэр, 60 хувийг хонь, 10 хувийг ямааны мах эзэлж байна. Өнгөрсөн жил найман аймагт зуншлага тааруу байсан. Иймээс нөөцийн махны чанарт анхаарч ажиллаж байна.
Дөрөвдүгээр сарын 1-нээс 405 хүнсний дэлгүүрт нөөцийн мах худалдана. Цаашид 61 сүлжээ дэлгүүрт худалдахаар өргөжүүлэх боломжтой. Үнэ өнгөрсөн жилийнхтэй адилхан байна.
Үхрийн мах 1 кг нь 7700, хонь 6700, ямааны мах 6200 төгрөгөөр худалдана. Гантай холбоотой аж ахуй нэгжүүдийн зардал нэмэгдсэн ба нэмэгдэл зардал болох 9.3 тэрбум төгрөгийг 2021 оны төсөв тусгах замаар шийднэ" гэлээ.
Нийслэлийн хүн амын 2020-2021 оны хаврын улирлын махны хэрэгцээнд хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгах зорилгоор арилжааны таван банкны санхүүжилтээр 17 аж ахуйн нэгж 11 мянган тонн махыг хөдөө орон нутгаас бэлтгэж зориулалтын агуулахад нөөцлөөд байна.
Нийслэлийн хүн амын 2020-2021 оны хаврын улирлын махны хэрэгцээнд хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгах зорилгоор арилжааны 5 банкны санхүүжилтээр 17 аж ахуйн нэгж 11000тн махыг хөдөө орон нутгаас бэлтгэж зориулалтын агуулахад нөөцлөөд байна. Нөөцийн махны борлуулалт эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл хийж байна.
Posted by Нийслэлийн мэдээ on Monday, March 29, 2021
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ