“Корэйн Эйр”-ийн онгоц хил хааснаас хойш анх удаа УБ-т бууна

Хуучирсан мэдээ: 2021.03.30-нд нийтлэгдсэн

“Корэйн Эйр”-ийн онгоц хил хааснаас хойш анх удаа УБ-т бууна

“Корэйн Эйр”-ийн онгоц хил хааснаас хойш анх удаа УБ-т бууна

Covid-19 цар тахлын улмаас Монгол Улс жил гаруйн хугацаанд хилээ хааж, гадаад дахь иргэдээ тусгай үүргийн нислэгээр татан авч буй. Энэ хугацаанд УОК-ын шийдвэрээр 93 улсаас 31,168 иргэнээ татан авсан байна.

Хилийн хязгаарлалтын улмаас жил гаруйн хугацаанд Сөүл-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдээгүй байсан “Корэйн Эйр” компани өнөөдөр /2021.03.29/ “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардахаар товложээ. Энэ нь гадаадын авиа компани хил хааснаас хойш Улаанбаатар хот руу нислэг үйлдсэн анхны тохиолдол юм.

Тус нислэгээр 256 иргэн эх орондоо ирнэ. Эх орондоо ирэх иргэдийг “Тайж”, “Амар”, “Кемпински”, “Новотел”, “Рамада” зочид буудалд тусгаарлана. УОК-ын дэргэдэх Шуурхай штабын мэдээлснээр энэхүү нислэг нь ирэх сард гадаадын авиа компанийн гурван нислэгийг хүлээн авах, тавдугаар сарын нэгнээс тогтмол хуваарьт нислэгт шилжих, ирсэн зорчигчдыг ангилан тусгаарлахтай холбоотой зохицуулалт хийхэд чухал бэлтгэл болж байгаа аж.

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигийн мэдээлснээр өнөөдрийн байдлаар гадаадын 113 улс хилээ хэсэгчлэн хаажээ. Харин Монгол Улс тавдугаар сараас хилээ нээхээр судалж байгаа юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж