Дэлхийн банк: Монгол Улсын эдийн засаг 2021 онд сэргэх төлөвтэй байна | News.MN

Дэлхийн банк: Монгол Улсын эдийн засаг 2021 онд сэргэх төлөвтэй байна

Хуучирсан мэдээ: 2021.03.30-нд нийтлэгдсэн

Дэлхийн банк: Монгол Улсын эдийн засаг 2021 онд сэргэх төлөвтэй байна

Дэлхийн банк: Монгол Улсын эдийн засаг 2021 онд сэргэх төлөвтэй байна

Дэлхийн банкнаас танилцуулж буй тус бүс нутгийн эдийн засгийн талаарх шинэчилсэн мэдээнд дурдсанаар, Covid-19 цар тахал эхэлснээс хойш жил гаруй хугацаа өнгөрсний дараа Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн (ЗАНДБН) хөгжиж буй улс орнууд илт жигд бус сэргэлттэй нүүр тулаад байна гэжээ.

Монгол Улсын хувьд “глобал эдийн засгийн сөрөг нөлөө зөөлөрч, дотоодын эдийн засгийг сэргээх арга хэмжээ нь эдийн засгийн дотоод үйл ажиллагааг идэвхжүүлж, мөн вакцинжуулалт явагдсанаар иргэд болон ААН-үүд цар тахалтай дасан зохицон, улмаар эдийн засаг 2021 онд сэргэх төлөвтэй байна. Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээний хүрээнд бодлогын зээлүүд нь хөрөнгө оруулалт болон уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл сэргэхэд дэмжлэг үзүүлэхээр байна. Мөн глобал эдийн засаг сэргэж, түүхий эдийн үнэ өндөр байхаар байгаа нь ГШХО, уул уурхай болон мөн тээвэр зэрэг уул уурхайгаас хамаарал өндөртэй бусад салбаруудыг дэмжихээр байна. Гэвч дотоодод болон дэлхий дахинд Covid-19 цар тахлын дэгдэлт үргэлжлэн өсөх тохиолдолд эдийн засгийн сэргэлтэд томоохон хүндрэл учруулах эрсдэлтэй” гэж дүгнэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хотын уугуул иргэн 2021-03-30 64.119.16.18

Наад дүгнэлт гэх ямарч үндэслэлгүй юмыг Монголд нэг ч ирж үзээгүй ДБ-ны нөхөд тэндээ таамгаар гаргаад сууж байдаг юм. ДБ юу ч мэдэхгүй. 2008-2010 оны дэлхийн эдийн засгийн хямралыг урьдчилж мэдээгүй, мэдэж чадах ч үгүй. Одоо ДБ-ыг Монголоос хөөн гаргаж Монголчууд бид өөрсдийнхээ толгойгоор, өөрийн орныхоо онцлогт тохирсон цоо шинэ бодлого гаргаж ирэх цаг болсон. 1990 оноос хойш бид 30 жил ДБ-ны амаар будаа идлээ. Одоо болоо юм биш үү. ДБ бол ядуу орнуудын зовлон дээр амьдарч байгаа газар.

Avatar

Badarch taxar 2021-03-30 192.82.86.173

Ulam unaj baihad yun sergeh shal hudlaa yum heldeg balai bank we

Avatar

Зочин 2021-03-30 192.82.64.208

76 ba ted narin lalruud l bayajih baihdaa

Avatar

Зочин 2021-03-30 202.126.88.215

Эдийн засаг гэж сүртэй хамаарал байхгүй.Хятад ахиухан нүүрс авах,Оюутолгой,ЭТТ,Эрдэнэт,Энержи гэх мэт хэдэн уурхай саадгүй ажиллаад л болоо.

Avatar

Зочин 2021-03-30 202.55.188.89

25 onoos l sergeh bailgui dee. MANgar gazriin hursnuus archigdaj baij sergeh baihaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж