Дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв | News.MN

Дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв

Дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв

Дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр ирэх дөрөвдүгээр сард агаарын температур Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Дорноговийн нутаг, Төв болон Өмнөговь аймгуудын ихэнх хэсгээр олон жилийн дундажаас дулаан, бусад нутгаар олон жилийн дундажийн орчим байх төлөвтэй байна.

Хур тунадас Баян–Өлгийн ихэнх, Ховдын өмнөд хагас, Говь–Алтайн баруун өмнөд хэсгээр олон жилийн дундажаас ахиу, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр аймгуудын нутаг, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дундажаас бага, бусад нутгаар дундажийн орчим хур тунадас орно.

Харин нэгдүгээр арав хоногийн сүүлчээр баруун, төв, зүүн зүгийн нутгаар, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр баруун болон төвийн нутгаар, гуравдугаар арав хоногийн сүүлчээр баруун, төв, зүүн зүгийн нутгаар цас орж, салхины хурд зарим газраар 16–18 м/с, ялангуяа нэг, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар зарим үед 18–24 м/с хүртэл ширүүсч, шороон шуурга шуурч болзошгүй. Түүнчлэн дөрөвдүгээр сарын 11–16 , 24–26-ны өдрүүдэд баруун болон төвийн бүс нутгаар, 15–20-ны өдрүүдэд зүүн болон говийн бүс нутгаар хур тунадас харьцангуй багатай, хуурайшилт ихтэй байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар дундажийн орчим байна. Хур тунадас Баян–Өлгийн ихэнх, Ховдын өмнөд хагас, Говь–Алтайн баруун өмнөд хэсгээр  олон жилийн дундажаас ахиу, бусад нутгаар дундажийн орчим. Нэг, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3–8°С–аар хүйтэрнэ. Нэг, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэг, гуравдугаар арав хоногийн сүүлчээр салхи 18–20 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Төв аймгийн ихэнх хэсгээр олон жилийн дундажаас дулаан, бусад нутгаар олон жилийн дундажийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Төвийн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дундажаас бага, бусад нутгаар дундажийн орчим. Нэг, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3–8°С–аар хүйтэрнэ. Нэг, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй. Салхи ихэнх хугацаанд 4–9 м/с, нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 15–18 м/с, зарим үед түр зуур 22 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дундажаас дулаан. Хур тунадас нийт нутгаар олон жилийн дундажаас бага байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3–8°С–аар хүйтэрнэ. Нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, Нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 12–17 м/с, зарим үед түр зуур 20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Дундговь, Дорноговь Говьсүмбэрийн нутаг, Өмнөговийн ихэнх нутгаар олон жилийн дундажаас дулаан, бусад нутгаар дундажийн орчим байна. Хур тунадас Дорноговийн хойд, Говьсүмбэрийн нутгаар олон жилийн дундажаас бага, бусад нутгаар дундажийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3–8°С–аар хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэгдүгээр арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн эхээр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн зарим газраар 16–18 м/с, зарим үед түр зуур 20–24 м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурах төлөвтэй байна.

ЭХ СУРВАЛЖ: ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ишка 2021-03-30 66.181.177.49

Олон жилийн дунджийг бид мэдэхгүй. Тэрийгээ тоогоор илэрхийлмээр байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж