Конор МакГрегор, Дастин Пойрье нарын гурав дахь тулаан айсуй

Хуучирсан мэдээ: 2021.03.30-нд нийтлэгдсэн

Конор МакГрегор, Дастин Пойрье нарын гурав дахь тулаан айсуй

Конор МакГрегор, Дастин Пойрье нарын гурав дахь тулаан айсуй

UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт тулааны спорт сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд буй Конор МакГрегор болон Дастин Пойрье нарын гурав дахь тулааныг хийхээр болжээ. Түүний хэлж буйгаар ирэх долдугаар сарын 10-ны өдөр Лас Вегас хотноо UFC-264 өдөрлөг зохион байгуулагдах бөгөөд энэхүү өдөрлөгийн гол тулаан Конор, Дастин нарын хооронд явагдах аж.

Сэтгүүлчид түүнээс UFC-264 өдөрлөг дээр Конор, Дастин нарын тулаан явагдах уу гэж асуухад “Би тэгэж найдаж байна. Үзэгчдийн хүсэн хүлээсэн тулаан байх. Бид бүгд л тэр тулааныг хүсч байна. Долдугаар сард явагдаж магадгүй” хэмээжээ. Харин үүнээс удалгүй Дастин Пойрье твиттер хуудаснаа “Долдугаар сарын 10” гэсэн жиргээг оруулжээ.

Конор МакГрегор, Дастин Пойрье нар анх 2014 онд тулалдаж, тухайн үед Конор МакГрегор ялж байлаа. Харин даагаа нэхэх тулаанаа өнгөрөгч нэгдүгээр сарын 24-ний өдөр хийхэд Дастин Пойрье ялж, цувралын харьцааг 1-1 болгосон. Ийнхүү хоёр тамирчны хайнаа хагалах тулаан ирэх долдугаар сард явагдах шум гараад эхэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж