Ким Ё Жон пуужингийн туршилтад Мүн Жэ Инийг буруутгалаа

Хуучирсан мэдээ: 2021.03.30-нд нийтлэгдсэн

Ким Ё Жон пуужингийн туршилтад Мүн Жэ Инийг буруутгалаа

Ким Ё Жон пуужингийн туршилтад Мүн Жэ Инийг буруутгалаа

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү охин Ким Ё Жон  энэ сард Пёньян пуужингийн туршилт хийсэн явдалд БНСУ-ын Ертөнхийлөгч Мүн Жэ Ин буруутай хэмээн мэдэгджээ. Тэрбээр цаашид Пёньяны Вашингтонтой харилцах харилцаанд оролцохгүй байхыг Сөүлд анхааруулжээ.

Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосоос Японы тэнгисийн ойролцоо хоёр ч баллистик пуужин харваж туршсан билээ. Тус туршилт нь Пёньяны зэвсгийн хөтөлбөр амжилттай үргэлжилж байгааг олон улсад харуулах, АНУ-д дарамт үзүүлэх зорилготой байсан хэмээн ажиглагчид дүгнэж буй.

Туршилтын дараа Мүн Жэ Ин хэлэхдээ "БНАСАУ, БНСУ, АНУ гурван тал яриа, хэлэлцээгээ үргэлжлүүлэхийн тулд хүчин чармайлтаа нэмэх хэрэгтэй" хэмээсэн байна. Харин Ким Ё Жон түүний үгийг Хойд Солонгост хэт хүндэтгэлгүй хандаж, Пёньяны цөмийн хөтөлбөр, пуужингийн туршилт бол олон улсын энх тайван, аюулгүй байдалд ноцтой заналхийлж буй үйлдэл гэж үзсэн АНУ-ын талыг баримталж байна хэмээн дүгнэжээ.

Тэрбээр “Өмнөд Солонгос ийнхүү ухаангүй, увиагүй царайлж байгаа нь Барууны дээрэмчин АНУ-ын танхай үйлдлүүдтэй дэндүү ижил байна” хэмээн ярьсан байна.

Пёньян сүүлд шинэ төрлийн ойрын тусгалтай хоёр пуужин туршсан явдлыг Жо Байден НҮБ-ын захирамжийг зөрчсөн хэрэг хэмээн үзэж байгаа ч Хойд Солонгос ярилцахад бэлэн буйгаа илэрхийлсэн юм.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж