Мьянмарын мисс олон улсын тэмцээний тайзан дээрээс тусламж хүсэв | News.MN

Мьянмарын мисс олон улсын тэмцээний тайзан дээрээс тусламж хүсэв

Мьянмарын мисс олон улсын тэмцээний тайзан дээрээс тусламж хүсэв

Мьянмарын мисс олон улсын тэмцээний тайзан дээрээс тусламж хүсэв

Тайландын нийслэл Бангкок хотод зохион байгуулагдаж буй “Miss Grand International” тэмцээний үеэр Мьянмарын гоо бүсгүй дэлхийн улс орнуудаас тусламж хүсчээ.

Янгоны их сургуулийн оюутан, 22 настай Хан Лай энэ сарын 25-нд “Miss Grand International” тэмцээний тайзанд гарч үг хэлэхдээ “Энэ өдөр миний эх орон Мьянмарт 100 гаруй хүн амь үрэгдлээ. Би амиа алдсан хүмүүсийн араас гүнээ эмгэнэн гашуудаж байна. Мьянмарт туслаач гэж би гуйж байна. Олон улсын тусламж дэмжлэг бидэнд яаралтай хэрэгтэй байна. Миний сурдаг сургууль хүртэл бүхэлдээ цэргийнхний эрхшээлд орсон. Ардчилсан нийгэмд бид үг хэлэх эрх чөлөөгөө нээлттэй эдлэдэг байсан. Харин одоо Мьянмарт эрх чөлөө гэдэг зүйл үгүй болсон. Энэ бол хүний эрхийн эсрэг маш том хүчирхийлэл” хэмээн нулимс дуслуулан хэлжээ.

Мөн тэрбээр үндэсний хувцасны үзүүлбэрт “Энх тайвны бурхан”-ы алтан шар өмсгөлөөр гоёсон байв. Тэрбээр тэмцээний өмнө цахим хуудсандаа “Манай улсын ард иргэд адчилал, эрх чөлөөнийхөө төлөө гудамжинд гарч жагсаж байна. Харин би олон улсын тайзан дээрээс хүчирхийлэл, дайны эсрэг тэмцэх болно” хэмээн мэдэгдсэн байсан аж.

Түүнийг тайзан дээр гарч үг хэлдэг өдөр Мьянмарт 100 гаруй хүн цэргийнхний гарт амь үрэгдсэн юм. “Miss Grand International” тэмцээн болж буй Тайланд улсад Мьянмарын дөрвөн сая орчим иргэн ажил хөдөлмөр эрхэлдэг. Тайландын эрх баригчид тэднийг улс төржихгүй байхыг хатуу анхааруулсан тул ажлаа алдахгүйн тулд үзэл бодлоо илэрхийлж чадахгүй байгаа аж. Мьянмарын гоо бүсгүй Хан Лайн хувьд өөрийн аюулгүй байдлын үүднээс Тайландад хэсэг хугацаанд үлдэхээр болжээ.

Эх сурвалж: Straittimes.com

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-30 202.126.89.147

Ард түмнээ хядчихаад юуны төлөө гэх юм болдоо. НҮБ ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ДУУГАРАХ ЁСТОЙ. Эрэлхэг гоо бүсгүйг дэмжиж байна.

Avatar

Зочин 2021-03-30 89.234.157.254

>>>>>>>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2021-03-30 66.181.161.102

Ардчилал удхаараа хүнээ сонсхоо больдог

Avatar

Зочин 2021-03-30 202.21.107.87

энэмуу их дураараа шал шал хийлээ удахгүй алуулна даа…

Avatar

ҮНЭН 2021-03-30 103.26.194.206

чам шиг үхэр царайлаад а л уулах өдрөө хүлээгээд байх уу хувиа бодсон б э р т эгчин нохой минь

Avatar

zochin 2021-03-30 202.179.24.214

irne ardchilal !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж