Хунтайж Уильям дэлхийн хамгийн хүсэмжит халзан эрэгтэйгээр тодорлоо

Хуучирсан мэдээ: 2021.03.30-нд нийтлэгдсэн

Хунтайж Уильям дэлхийн хамгийн хүсэмжит халзан эрэгтэйгээр тодорлоо

Хунтайж Уильям дэлхийн хамгийн хүсэмжит халзан эрэгтэйгээр тодорлоо

Олон улсын хайлтын систем "Google"-тэй хамтран зохион байгуулсан судалгааны үр дүнд Их Британийн хунтайж Уильям дэлхийн хамгийн хүсэмжит халзан эрэгтэйгээр тодорчээ.

"The Sun" сонинд мэдээлснээр гоо сайхны мэс заслын "Longevita" эмнэлэг цахим орчинд хүмүүс хатан хааны гэр бүлийнхнийг хэр олон удаа “дур булаам” хэмээн дурьдсаныг тоолжээ.

Улмаар хунтайж Уильямыг дур булаам хэмээн 17.6 сая удаа бичсэн  нь олон улсын алдартай бусад халзан эрэгтэйчүүдийн нийтлэлд дурьдагдсанаас хол тасархай даван гарсан байна. Ийнхүү дэлхийн хамгийн хүсэмжит халзан эрсийн жагсаалтад түүний араас боксчин Майк Тайсон, жүжигчин Жейсон Стэтхэм, дуучин Питбүлл, сагсчин Майкл Жордан, жүжигчин Рок Дуэйн Жонсон, Брьюс Уиллис, Жон Траволта, Флойд Мэйвидер, Вин Дизель нар бичигджээ.

Жагсаалтын эхний 10 байрыг танилцуулбал:

  1. Хунтайж Уильям- 17.6 сая
  2. Майк Тайсон- 8.8 сая
  3. Жейсон Стэтхэм- 7.4 сая
  4. Питбүлл- 5.4 сая
  5. Майкл Жордан- 5.3 сая
  6. Флойд Мэйвидер- 4.3 сая
  7. Жон Траволта- 3.8 сая
  8. Брьюс Уиллис- 3.3 сая
  9. Рок Дуэйн Жонсон- 2.6 сая
  10. Вин Дизель- 2.3 сая удаа цахим орчинд “дур булаам” хэмээн дурьдагджээ.

Мөн эхний 10 байранд орж чадаагүй ч Star Treck киноны жүжигчин Патрик Стьюварт, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар жагсаалтад багтсан байна.

Эх сурвалж: INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж