ЭМЯ: 481 хүнээс Covid-19 илэрч, нийт халдвар 8070 боллоо

Хуучирсан мэдээ: 2021.03.30-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: 481 хүнээс Covid-19 илэрч, нийт халдвар 8070 боллоо

ЭМЯ: 481 хүнээс Covid-19 илэрч, нийт халдвар 8070 боллоо

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2021.03.30/ мэдээлэл хийлээ. 


ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Monday, March 29, 2021

Өчигдөр  /2021.03.29/  нийт 14218  сорьцод шинжилгээ хийхэд  481  Covid-19 илэрч, нийт тохиолдлын тоо 8070 боллоо.

Эрүүл мэндийн яамны Хэлтсийн дарга Г.БОЛДМАА:

-Шинээр батлагдсан тохиолдлууд нь дотоодод бүртгэгдсэн байна. Шинэ тохиолдлуудын 404 нь нийслэлд, 77 нь орон нутагт бүртгэгджээ. Нийт эмчлүүлж байгаа хүмүүсээс

  •  1486 хүний бие хөнгөн
  •  250 хүний бие хүндэвтэр
  •  31 хүний бие хүнд
  •  11 хүний биеийн байдал нэн хүнд байна.

Сүүлийн 24 цагт 124 хүн эдгэрсэн байна.

Нийгмийн идэвхтэй бүлэг болох 25-44 насны хүмүүс Covid-19 халдварт илүү өртөж байна. Харин 65-аас дээш насны хүмүүс Covid-19 халдварт өртсөн тохиолдолд биеийн байдал нь хүндэрч байгаа аж.

Та бүхэнд зөвлөж хэлэхэд, гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүс 14 хоног өөрийгөө тусгаарлагдахыг зөвлөж байна. Мөн орон нутагт очсон иргэд 14 хоног гэрийн тусгаарлалтад байх шаардлагатай. Хувь хүмүүс нийгмийн харилцаанд аль болох оролцохгүй байх, олуулаа цуглахгүй байхыг зөвлөе.

Сүүлийн үед Covid-19 халдварын тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд өвчтөнүүдийн тоо нэмэгдэх эрсдэлтэй байгааг ЭМЯ-аас анхааруулав. Өнөөдрийн байдлаар Өмнөговь, Төв аймаг, Говь-Алтай, Орхонд эхний ээлжийн вакцинжуулалтыг эхлүүлээд байна. Өчигдрийн байдлаар  22:00 цагийн 290108 иргэн вакцинд хамрагджээ.

-Халдварт өртөж эдгэсэн хүмүүсийн хэчнээн хувьд нь эсрэг биет үүсч байна вэ. Эмчлүүлж байсан хүмүүс ажилдаа орж болох уу?

-Өнөөдрийн байдлаар  4835 хүн  Covid-19 халдварт өртөж эдгэсэн. Тэдний 90 гаруй хувьд нь эсрэг биет үүссэн. Эдгэсэн хүмүүсийн давтан PCR шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан үед нийгмийн харилцаанд орж болно. Хэрэв Covid-19 халдварт өртөж эдгэсэн бол халдвар хамгааллын дэглэмээ баримтлах ёстой. Эдгэснээс хойш зургаан сарын дараа вакциндаа хамрагдаж, нийгмийн харилцаанд оролцох боломжтой.

-ДЦС-IV ТӨХК-ийн 14 хүн вакцинд хамрагдсан ч Covid-19 халдварт өртсөн гэдэг нь үнэн үү?

-Өнөөдрийн байдлаар ДЦС-IV ТӨХК-д Covid-19 халдвар бүртгэгдсэн гэдэг нь тодорхойгүй байна. Иймд тодруулаад дахин мэдээлэх болно.

-Вакцинжуулалт гуравдугаар сарын 27-нд хийгдээгүй гэх мэдээлэл байна. Хэрэв вакцинжуулалт хийгдээгүй бол ямар шалтгаантай вэ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү ?

Вакцинжуулалт гуравдугаар сарын 27-ны Бямба гаригт  хэвийн үргэлжилсэн. Харин маргааш нь буюу 28-нд бүх эмч, эмнэлгийн ажилчдыг амраасан. Гэхдээ хөдөө орон нутагт дархлаажуулалт хэвийн үргэлжилж байна.

-Дараагийн вакцины татан авалт хэзээ ирэх вэ?

-Вакцины татан авалт дөрөвдүгээр сараас эхэлж байна. Иймд вакцины  хоёр дахь тун дөрөвдүгээр сарын 2-оос эхэлнэ. Тухайн өдөр БНХАУ-ын синофарм 300 мянган хүн тун вакциныг хүлээн авна. Мөн дөрөвдүгээр сарын 15-нд синофарм 300 хүн тун авна. Сарын сүүлээр  тус вакцины 300 мянган хүн тун ирнэ. Нийт синофарм 900 мянган хүн тун вакциныг дөрөвдүгээр сард багтаан татан авах юм. Түүнчлэн Спутник-V вакцин сая хүн тунг нэмэлтээр авна.

-Хатуу хөл хорио тогтоосон нөхцөлд вакцинд хамрагдсан иргэд хоёр дахь тунгаа хэрхэн тариулах вэ. Эрүүл мэндийн яамнаас ямар зохицуулалт хийх вэ?

-Вакцинд хамрагдсан хүмүүст гар утсанд нь мессеж ирнэ. Хоёр дахь тунд хамрагдахын өмнө мэдээлэл нь ирнэ. Иймд тухайн хүний амьдрах байршлын дагуу хороо болон дүүргээс холбогдож мэдээлнэ. Хатуу хөл хорио тогтоосон ч вакцинжуулалтыг гэрийнх нь орчимд зохион байгуулах зохицуулалт хийнэ.

-Вакцинд худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилчдыг хамруулсан. Харин үсчин гоо сайханчдыг хэзэнээс вакцинд хамруулах вэ. Мөн гормоны эм уудаг хүн вакцинд хамрагдаж болох уу?

Үсчин, гоо сайхан аж ахуй нэгж байгууллагууд вакцинд хамрагдах хүсэлтээ харьяа дүүрэг, орон нутагтаа өгсөн байх гэж бодож байна. Хүсэлтээ өгсөн нийт дархлаажуулалтад хамрагдах иргэдийн тоо, мэдээлэл, овог нэр, утасны дугаар зэрэг мэдээллүүдийг албан бичгээр хүргэсэн бол нэмэлт вакцины татан авалтын төлөвлөгөөнд хамруулахаар төлөвлөсөн. Мөн гормоны эм уудаг хүмүүс вакцинд хамрагдаж болно. Ингэхдээ дотоод шүүрлийн эмчдээ үзүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж