Ховд аймагт Covid-19 батлагдаж, хөдөлгөөнийг хязгаарлав | News.MN

Ховд аймагт Covid-19 батлагдаж, хөдөлгөөнийг хязгаарлав

Ховд аймагт Covid-19 батлагдаж, хөдөлгөөнийг хязгаарлав

Ховд аймагт Covid-19 батлагдаж, хөдөлгөөнийг хязгаарлав

Ховд аймгийн Жаргалант суманд өчигдөр /2021.03.29/ шөнө Covid-19 халдварын тохиолдол батлагджээ. Тодруулбал, иргэн О нь өчигдөр бүсийн оношилгоо эмчилгээний төвд / БОЭТ/ халуурсан ханиалгасан шинж тэмдэгтэйгээр эмчид үзүүлсэн байна. Улмаар PCR-ийн шинжилгээ авахад хариу нь  эерэг буюу халдвартай  гарч Ховд аймагт  Covid-19 халдварын нэг тохиолдол батлагдлаа.

Ийнхүү Улаанбаатараас халдвар зөөвөрлөгдсөн аймгийн тоо 15 болов. 

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Ховд  аймгийн Онцгой комисс хуралдаж  дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд:

  • Гуравдугаар сарын 29-ний 22:00 цагаас эхлэн аймаг, сум хооронд иргэн, тээврийн хэрэгслийн орох, гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах,

Хавьтлыг бүрэн олж тогтоох хүртэлх хугацаанд буюу гуравдугаар сарын 29-ний 22.00 цагаас дөрөвдүгээр сарын 2-ыг  хүртэл сургууль, цэцэрлэг, сургалтын төв зэрэг үйлчилгээний газар болон хүнс, барааны зах худалдааны төв, баар, зоогийн газрын үйл ажиллагааг бүрэн зогсоож хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах,

  • Төрийн албан хаагчдын 15 хувийг ажиллуулах бусдыг нь гэрээсээ, цахимаар ажиллуулахыг,

Ойрын хавьтлыг бүрэн олж тогтоон тусгаарлах хугацаанд Жаргалант сумын нутаг дэвсгэрт 72, 52 айлын орон сууц, БОЭТ зэрэг нийт  долоон цэгт иргэд, олон нийтийн хөдөлгөөнийг хязгаарлаж хяналт тавьж ажиллах,

  • Журмын дагуу ариутгал, халдваргүйтгэл хийж ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад тус, тус үүрэг болгосон байна.

Дашрамд дурдахад, дотоодод халдвар алдсан буюу  2020 оны арваннэгдүгээр сараас хойш Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Сүхбаатар, Дундговь аймгуудад халдварын тохиолдол бүртгэгдээгүй байгаа юм.

 

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-30 89.234.157.254

>>>>>>>>>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж