СЗХ-ноос банкуудын хувьцаат компани болохтой холбоотой түр журам батлав

Хуучирсан мэдээ: 2021.03.30-нд нийтлэгдсэн

СЗХ-ноос банкуудын хувьцаат компани болохтой холбоотой түр журам батлав

СЗХ-ноос банкуудын хувьцаат компани болохтой холбоотой түр журам батлав

Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ноос арилжааны банкуудын хувьцаат компани болохтой холбоотой түр журмын төслийг боловсруулан баталжээ.

Хамтарсан тушаалаар баталсан түр журмаар банкийг нээлттэй болон хаалттай хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, банкны хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хуульд нийцүүлэн өөрчлөх ажиллагааг хэрэгжүүлэх хугацаа, банк хувьцаагаа нийтэд болон хаалттай хүрээнд санал болгох төлөвлөгөө, нэгж хувьцааг санал болгох үнийн төсөөлөл, боломжит хөрөнгө оруулагчдын тандан судалгаа зэргийг тусгасан төлөвлөгөөг СЗХ, Монголбанкинд ирүүлэх мөн төлөвлөгөөг хянахтай холбогдсон харилцааг зохицуулах юм.

Түр журмын зохицуулалт хэрэгжиж эхэлснээр банкууд компанийн хэлбэрийг өөрчлөн нээлттэй хувьцаат компани болох, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах төлөвлөгөөг боловсруулж 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийн дотор СЗХ, Монголбанкинд ирүүлэх аж.

УИХ-аас 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр баталсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “Банкийг нээлттэй хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээг энэ хуульд нийцүүлэн өөрчлөх, энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах хянах түр журмыг Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк хамтран батална” гэж заасан.

Үүнтэй холбогдуулан СЗХ-ны дарга, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн А-50/53 дугаар хамтарсан тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг түр журмын төслийг боловсруулж, Монголбанкны Ерөнхийлөгчтэй хамтарсан тушаалаар батлахыг СЗХ-ны даргад зөвшөөрөх тухай асуудлы тус хорооны ээлжит зургаа дахь удаагийн хуралдаанаар шийдвэрлэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж